Санал хүсэлт илгээх

Санал хүсэлтээbaysaa321@gmail.com хаяг руу илгээнэ үү.

Thursday, December 4, 2025

Хүн төрөлхтөний цаг үе (Сонирхолтой геологи 5)

 

Оюун ухаант хүний үүсэл хөгжлийн товч зураглал

Энэ доорх линк хаягаар орж дэлгэрэнгүйг мэдээллийг уншиж үзээрэй та бүхэн.

https://ikon.mn/n/tlb

1 тэрбум жилийн өмнөх цаг үе буюу Неопротерозойн эрин үед юу болсон бэ? (Сонирхолтой геологи 4)

Неопротерозойн эрин (1.0–0.54 тэрбум жилийн өмнө)

  • Гондван супер эх газар задарч, шинэ далай тэнгис, эх газрууд үүсэв.

  • Дэлхий олон удаагийн мөстөлтүүдийг туулж өнгөрүүлсэн.

  • Мөстөлтийн дараах дулаарал амьдралын эрс өөрчлөлтөнд хүргэсэн.

  • Хамгийн эртний олон эст том биетэй амьтад гарч эхэлсэн.

энэ эрин үеийн төгсгөл 540 сая жилийн өмнөх цаг үе бол 12 галав (Кембригээс - Дөрөвдөгчийн галав) эхэлсэн дэлхийг эзэгнэсэн шавьж, амьтдын цаг үе юм.

Эх сурвалж: ШУА-ын Геологийн хүрээлэн

Мезопротерозойн эрин буюу Дунд төрмөлийн эрин цаг буюу 1,6 - 1,0 тэрбум жилийн тэртээд юу болж өнгөрсөн бэ? (Сонирхолтой геологи 3)

 

Эх сурвалж: ШУА-ны  Геологийн хүрээлэн

Мезопротерозойн эринд болсон гол гол үйл явдлууд. Үүнд:  

  1. Энэ үед Дэлхийн уур амьсгал харьцангуй тогтвортой, урт хугацаанд тайван байсан тул амьдрал аажмаар хөгжсөөр байв.

  2. Эукариот буюу цөмтэй эсүүдийн төрөл нэмэгдэж, анхны олон эсийн организмын шинжтэй биетүүд бий болж эхэлсэн.

  3. Анхны талстжсан чулуун мандлын газрын чулуулаг бүрхүүл, том царцдас бүхий тогтвортой эх газар (царцдас бүрхүүл) улам бүр өргөжсөн.

  4. Гондван нэртэй супер эх газар аажмаар бүрэлдэн тогтсон.

  5. Амьд организмын эс доторх эрхтнүүдийн хөгжлийн суурь бүрэлдэж, илүү нарийн бүтэцтэй эсийн амьдрал их сайн хөгжсөн.


Палеопротерозойн эринд дэлхий болон монгол оронд юу болж өнгөрсөн бэ? (Сонирхолтой геологи 2)

 


Палеопротерозойн эрин (2.5–1.6 тэрбум жилийн өмнө) нь дэлхийн уур амьсгал, агаар мандалд хүчтэй өөрчлөлтүүд орсон маш чухал үе юм.

  1. Цианобактериуд фотосинтезийн процессоор асар их хүчилтөрөгч ялгаруулж, “Их Хүчилтөрөгчжилт” (Great Oxidation Event) гэж нэрлэгдэх үйл явдал өрнөсөн байдаг.

  2. Агаар мандалд хүчилтөрөгч нэмэгдсэнээр олон анаэроб (хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг бактер гэж ойлгож болно) организмууд мөхөж, экосистем эрс өөрчлөгдөв.

  3. Хүчилтөрөгчийн өсөлтөөс болж төмөр ихээр исэлдэн “цагаан төмрийн давхарга” (banded iron formations) дэлхий даяар бөөнөөрөө үүссэн.

  4. Дэлхий анхны томоохон мөстөлт буюу “Хуронийн мөстлөг”-ийг туулж, бараг дэлхий гараг маань мөсөөр хучигдсан байдалд хүрсэн.

  5. Энэ бүх өөрчлөлт шинэ амьдралын систем (аэроб хүчилтөрөгчтэй орчинд амьдардаг бактер гэж ойлгож болно) бий болгож, эсүүд болох эукариотууд үүсэх суурь тавигдсан.


Эх сурвалж: ШУА-ийн Геологийн хүрээлэн

Архейн эрин үед буюу 4 - 2,5 тэрбум жилийн тэртээд юу болж өнгөрсөн бэ? (Сонирхолтой геологи 1)

Байгалийн ухааны ангид сурдаг оюутан залуучуудад зориулан бэлтгэв. Танд нэг өдөр хэрэг болно шүү.


Архейн эрин бол товчхондоо дэлхийн царцдас анх тогтож одоогийн эх газрын тектоникийн хавтангууд (царцдас бүрхүүл-чулуун мандал) үүсч эхэлсэн үе. Тухайн үед уур амьсгал маш халуун, агаар мандалд хүчилтөрөгч бараг байхгүй, галт уулын идэвхжил маш өндөр байв. Одоо бол сугар гараг шиг гэж төсөөлж болно. Далайд амьдралын анхны хэлбэр болох прокариот эсүүд, ялангуяа бактери, архей төрлийн бичил биетүүд бий болж эхэлсэн. Нарны гэрлийн нөлөөгөөр фотосинтезийн процесс явагдаж хамгийн анхны анокси фотосинтез хөгжиж эхэлсэн. Эдгээр бичил биетүүдийн үйл ажиллагаа дараагийн Протерозойн үед болох “Их хүчилтөрөгчжилт”-ийн эхлэлийг тавьсан гэж эрдэмтэд үздэг.
эх сурвалж: ШУА-ийн Геологийн хүрээлэн

Saturday, June 7, 2025

Технологи (Зурагт нийтлэл)

 Зурагт нийтлэл:

Технологи

Эрхэм уншигч таны цагаас бага зэргийг авч, өнөөгийн технологийн хурдацтай хөгжил, түүний байгаль орчин, хүн төрөлхтний ирээдүйд хэрхэн нөлөөлж буй талаарх эргэцүүллийг хамтдаа хийхийг урья.

Технологийн хөгжил бидний амьдралыг хөнгөвчилж, боломжуудыг тэлсээр байгаа ч "гялалзсан бүхэн алт биш" гэдгийн адилаар энэ их хөгжлийн сүүдэрт юу нуугдаж байгааг бид анзаарч байна уу? Үгүй юу? 


Та дээрх хоёр зургийг хараад ямар сэтгэгдэл төрж байна? Зохиогч миний хувьд бол зүүн гар талын зураг бол “төгсгөл” нөгөө баруун талын зураг бол “эхлэл” гэж бодогдож байна. Та энийг яагаад гэж дотроо бодсон байх тэгвэл энэ учир шалтгааныг энгийнээр бодит жишээ авч тайлбар хүргэе танд.     

Эрт цагт буюу чулуун зэвсгийн үед хүмүүсийн хэрэглээ бол ердөө өдрийн хоолоо олж идэх, унтах байсан хэдэн мянган жил өнгөрсөн ч хүмүүсийн хэрэглээ өнөө цагт бол идэх, унтах + тансаглал болж нэмэгдсэн. Мөн тухайн үед хүмүүсийн дунд гал гарган сурч, нум сум ашиглаж эхэлсэн хүмүүсийн бүлэг аймаг бүл бол тухайн цаг үеийнхээ өндөр технологийг эзэмшсэн хүмүүс байсан билээ.


Эрт цагаас эхэлсэн хүмүүсийн амин бие хамгаалах, асрах үзэл өнөө үед мөн адил үргэлжилсээр байна. Энэ үзэгдэл яваандаа урт хугацаанд үргэлжилсээр олон талын хүмүүсийн амьдралын хэрэгцээг бий болгосон.

Одоо Дэлхий дээрх ихэнх өндөр хөгжилтэй орнууд хөгжиж буй болон ядуу буураа орнуудад өөрийн өндөр технологийн үйлдвэрүүдийг аль дээх нь үеээс эхэлж өөрийн газар нутгаас гаргасан ба одоо ч гаргаж байгаа. Яагаад гэвэл энгийн нэгэн жишээ дурьдвал ай фонь утасны утасгүй чихэвч:


Энэ зураг дээрх “assembled in china”/хятадад үйлдвэрлэж угсарсан/ гэсэн бичиг бол нэг тод гэрч юм. Ийм төрлийн зүйлс хэрэглэдэг хүмүүс энийг хараад ихэд эвгүйцэж магадгүй юм. Энд жишээ авсан шүү.

Ази тивийн хөгжиж буй энэтхэг улс бол яг одоогоор Дэлхийн томоохон тэргүүлэгч компаниудын салбар жинхэнэ хар ажил, байгальд сөрөг нөлөө өндөртэй үйлдвэрлэлүүдийг тэдний газар нутаг дээр байгуулж маш ихээр үйлдвэрлэж байна. Маш их хэмжээгээр электрон төхөөрөмжийн плат хавтангууд үйлдвэрлэж байгаль орчныг ихээр доройдуулж байна.   

Дээрх зураг дээр гар утасны эх хавтангын бодит зураг харагдаж байна. Нэг ширхэг ийм хавтан үйлдвэрлэхэд маш их хэмжээний дулаан ялгарна, ус хэрэглэнэ мөн хэмжээний хүхэрт хорт нэгдэлийг агаар мандалд гаргана бас химийн олон төрлийн элементүүд ордог. Гар утасны зай хураагуур бол бүр их хортэй зүйл байдаг. Жишээ нь нэг ширхэг хуруу зай хураагуур бол 8м3 хөрс шороо болон газар доорх усыг үлэмж хэмжээгээр химийн хортой элементүүдээр бохирдуулдаг. Дээрх жишээний нэг сөрөг илрэл бол Солонгос, Японд амьдардаг нутгийн хүмүүс нь борооны үед малгай, шүхэргүй явдаггүй гэдгийг хүн бүхэн мэднэ шүү дээ, яагаад гэвэл тэр агаарт дэгдсэн химийн элементүүд агаар мандлын усны молекултай нэгдэж хүчлийн бороо болж ордог учраас тэр. Мөн тэр ус газрын доорх усыг тэжээдэг шүү дээ.

Бидний амьд үлдэх, өөрийгөө хамгаалах зөн совин  нь улам боловсронгуй болж, илүү их, илүү тав тухтай, илүү тансаг хэрэглээг бий болгох технологийн хөгжлийг хурдасгасаар байна.


XXI –р зууны асар өндөр эрэлт хэрэгцээтэй хөгжил биднийг хэрэглэж барахааргүй их эд зүйлс үйлдвэрлэж түүнийг дагаад гараг ертөнц маань тэр их эрэлт хэрэгцээг хангаж дийлэхгүй болоод байна.


Их эрдэмтэн, математикч И.Ньютон Дэлхий гараг маань 2060 онд бүрэн хязгаартаа хүрч сүйрнэ гэж прогноз гаргасан байдаг. Тэрээр хэдэн зууны өмнө цэвэр математик тооцооллын дагуу Дэлхий гарагийн нягтыг 5,48 г/см3 өнөөгийн өндөр тооцооллын хийсэн Дэлхий гарагийн нягтын утгатай ойролцоо тогтоосон байдаг. Дэлхийн бөмбөрцгийн дундаж нягтыг орчин үед эрдэмтэд 5,52 г/см3 гэж тогтоосон.

Саяхны нэг жишээ авбал өнгөрсөн 2012 онд манай улсад Дэлхий сүүрнэ гэж ийм бодит зүйлс болжээ... надад ойр хүнээс сонсогдсон нэгэн болсон явдлыг дурсвал томоохон хэмжээний компанийн захирал тухайн үед хөдөө орон нутагт Монгол гэр бариулж түлээ мод, хүнс бэлтгэн нөөцөлж зоорь хүртэл бариулсан гэж ярьж байсан санагдаж байна. Ингээд бодохоор тэр хүний бодол бол өнөөх л амин хувиа хичээх үзэл бодлын нэгээхэн илрэл болж таарлаа. Инээдтэй юм шиг хэрнээ аливаа юм хоёр талтай байдаг даа... бүр соц нийгмийн үед 1968 онд юу боллоо...... "ИКАР" нэртэй бага гараг нисч ирээд Дэлхийг мөргөж сөнөөнө гэж бөөн юм болж байсанг бүгд мэднэ. Энэ бүгдийн ачаар гадаад дотоодын кино компаниуд сэдэв гарган нилээн ашиг олсон уран сайхны кино хийсэн дээ.

Одоо өрнөөд буй бодит аюул болох Мөнх цэвдэг бол байгаль эхийн бидэнд өгсөн амьдралын авдар билээ, юу гэвэл Дэлхий гарагийн маань хойд хагаст орших Мөнх цэвдэг ул хөрс, чулуулаг маань алдарч /цэвдэг гэсэх үзэгдэл/ улам л хойд туйл руу илжсээр байна. Энэ үзэгдлийн нэг жишээ дурдвал Монгол, гадаадын цэвдэг судлаачдын хийсэн 1974 оны судалгаагаар Монгол орны нутаг дэвсгэрийн 63% орчим хувьд нь олон жилийн цэвдэг ул хөрс алаг цоог байдалтай тархсан гэж судалсан байдаг. Тэгвэл саяхны буюу 2016 оны нийт манай орны газар нутгийн 29,32%-д цэвдэг тархсан байна гэж тогтоосон. Эндээс та сүүлийн 40 жилд 2 дахин алдарч багассан байгааг харж байгаа байх.

Монгол орны олон жилийн цэвдэг чулуулгийн зузаан нь 100-300 м ба цэвдэг чулуулгийн температур -2.50 С –аас -3.50 С байдаг. Мөнх цэвдэг ул хөрс, чулуулаг бол ой моддын гол амин хүчих зүйл болдог.


Мөнх цэвдгийн алдрал бол ирээдүйд 2060 он гэхэд бүрэн хайлж дуусах аюул байгааг тодхон хэлээд байгаа бусуу? Шууд хэлэхэд бол мөнх цэвдэг байхгүй бол “ой мод”-од гэж байхгүй гэсэн үг.

Ой мод, мөнх цэвдэг уствал “чандмань эрдэнэ” буюу ус цэвэр тунгалаг ус маань байхгүй болно. Гол, мөрөн, нуур, цөөрөм бол бүгд өндөр цэвдэг нуруудын эх бэлээс тэжээгддэг билээ. Хэдэн мянган жижиг горхи “гол” болон урсдаг шүү дээ. Ой мод – мөнх цэвдэг – уул нурууд бол тэдний эх үндэс.

Дэлхийн бүх цаг үеийн түүхэнд соёл иргэншилүүд бүгд гол, мөрөн даган, амьдарч, соёл иргэншил үүссэн байдаг шүү дээ. Усгүй бол ан амьтан, хүн төрөлхтөн гэж байхгүй. Энэ гараг ертөнц дээр орших бүх зүйлс маш нарийн уялдаа холбоо, шүтэлцээтэй оршдог билээ. Жишээ нь зөгий байхгүй бол ургамал гэж бидний харж баясдаг, мартын -8 бэлгэнд очих тэр гайхамшигт өнгөт цоморлиг цэцэг байхгүй байх болно гээд төсөөлөөд үздээ. 

Та бүхний зуны налгар цагт хөдөө нутагт аялах /яг үнэндээ аялах биш маш их дураараа аашилж тухайн газрыг доройтуулж бохирдуулдаг/ гэж би биеныхээ доор орохгүй гэж өр зээл тавин илүү хэрэглээг үлэмж нэмэгдүүлсэн үйл явц нь байгаль эхийг маш аажим замаар мөхөөж байна. Автомашин нэг талаараа хүнд маш их хэрэгтэй ч гэсэн нөгөө талаараа газар нутгийг ихээхэн хэмжээгээр доройтуулдаг. Хэтрүүлж хэлвэл нялх ургамал ургах нөхцөлгүй болж улмаар тэр газар нутаг элсэн цөл болон хувирахад хүргэдэг. Та төсөөллөөд үздээ ямар ургамал байхгүй тал нутаг хар дарсан зүүд шиг харагдах болно.

Ирээдүй?

Дээрх зураг шиг эмгэнэлтэй ирээдүйг бид бүтээвэл тэр үедээ хүн төрөлхтөн бид нар хэт их шунал хүслээсээ болж одоо ийм байдалд хүрлээ гээд эцсийн үгээ би биедээ хэлэх биздээ...

Эсвэл доорх зураг шиг болох уу? Үр дүнтэй дэвшилтэт орчин үеийн технологийг нэвтрүүлж ....


Шунал ба Технологи: Хязгааргүй хэрэглээний үнэ цэнэ:

Нэгэн бодит жишээг дурдая юу гэвэл нойлын өрөөний алтан суултуур яг ямар хэрэгтэй вэ? Жинхэнэ үр ашиг бий юу? Алтан суултуурт та сууж бие заслаа гээд таны өтгөн шингэн ариухан цэцэг шиг үнэртэй байх болов уу? Үгүй юу? Таны биед эерэг сайхан өөрчлөлт гарах болов уу?

Маш өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн спорт автомашины байгаль орчин дэхь бодит нөлөөллийг авч үзье. Bugatti Chiron автомашин бол 1500 морины хүчтэй, 16 цилиндр бүхий хүчирхэг хөдөлгүүртэй бөгөөд авто техник сонирхогч хүмүүсийн дунд бол жинхэнэ хит автомашин гэхдээ энэ аймшигт машин бол бүрэн хурдаа буюу 400 км/цаг хурдлах үедээ нэг хүний бүтэн нэг жилийн хугацаанд хэрэглэх агаарыг 1 км зам туулахдаа зарцуулна. Мөн тооны агаарт нүүрстөрөгчийн даврах исэл гаргаж байгаа гээд боддоо.  

Бас нэг жишээ байна юу гэвэл Дэлхийн нэг газраас маш их хэмжээний алтыг олборлон тээвэрлэж нөгөө талд нь аваачиж төмөр авдарт аваачиж дарс дарж байгаа мэт хадгалснаас болоод Дэлхий гарагийн маань эргэлтийн баланс алдагдаж эхлээд байна гэдгийг эрдэмтэт тогтоогоод байна. Энэ эргэлтийн баланс бол Дэлхий гарагийн маань цаг уурын хүчин зүйлд шууд нөлөөлдөг шүү дээ. Одоо өрнөөд буй гэнэтийн цаг уурын огцом үзэгдлийн нэг илрэл болоод байна.


Таны унадаг автомашины дугуйн обуд чинь эргэлтийн баланс алдагдвал та яах вэ?

Та хэзээ нэгэн цагт хурдны авто зам дээр давхиж яваад осолд орох болно шүү дээ.

Алт хар мөртэй... Индианчуудын /индианчууд бол угтаа монгол нутгаас нүүн очсон бидний өвөг дээдсийн нэгээхэн хэсэг билээ/ уугуул нутаг Америк тивд анх европоос очсон эзлэн түрэмгийлэгчид алтны төлөөх солиоролоос болж индианчуудыг хавчин устгаж өнөөгийн тэргүүлэх гээд байгаа АНУ бий болсон түүхтэй. Алтны төлөөх шунал түүхэндээ уугуул иргэдийг устгаж, соёл иргэншлийг мөхөөж байсан гашуун сургамжын нэгээхэн өчүүхэн хэсгийг уншигч танд хүргэж байна.

Саяхан хэдэн жилийн өмнө цул алмаазан гараг илрүүлсэн гэсэн шүү дээ... Тэр их шуналтай нөхдүүдийг бүгдийг нь тэгвэл тэр “алмаазан бага гараг” дээр илгээчих үү?

Алт алмаазан гараг дээрээ тэргээрээ хувцас хийж өмсөөд, чанасан мах - хорхог хоолоо хийгээд хэвтэж байж байвал яах бол?... тэр их шуналтай нөхдүүд?

Эцсийн дүнд хүн төрөлхтөн бидний энэ их эрэлт хэрэгцээ үлэмж их шунал-сүйрэлд хүргэлээ... “шунал ихэдвэл шулам болно” гэж ардын аман сургаал үг байдаг. Хүний анхдагч хэрэглээ бол угтаа цөөн зүйл шүү дээ...хоол, хувцас, байр гурав.

Дээрх зураг дээрх нэг хүний хэрэглээний хувцас, гутал болон бусад зүйл бол сэтгэлд нь юу ч таалагдахаа болсон шуналын нэг илрэл юм. Дэлхий гарагийн маань нэг талд цөөнх нь маш их хэрэглээтэй байвал бүр нөгөө эсрэг талд нь хоосрол болж байдаг.

Маш их үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээний цаад талд нь үлэмж их хоосрол ядуурал зовлон нулимс үүсч бүрэлдэж байдаг. Хүн төрөлхтөний нийгэм бол маш олон айлуудын хэлхээ холбоо харилцан хамаарлаас оршин тогтнодог гэдгийг зарим нь мартсан байдаг байх. Эсвэл өөрсдийн шунал хүслийг биелүүлэхээр зорьдог байх. Дэлхий-г эзэрхийлэн захирах гэсэн амиа хувиа бодсон бэртэгчин зангийн нэг тод илрэл.

Энэ бүх эрэлт хэрэгцээ эргээд байгаль эхийг мөхөөж доройтуулан энергийн өлсгөлөнд хүргэж байна. Энэ нь юу гэсэн үг вэ? Гэхээр үйлдвэржилт, барилгажилт үлэмж ихээр ихсэж байгаа нь тэднийг ажиллуулах энерги – эрчим хүчний их нөөцийг шаардаж байна. Одоо үед өрнөөд буй хиймэл ухааныг ажиллуулахын тулд маш их цахилгаан эрчим хүчийг шаардах бөгөөд байгаль орчинд маш их халалтыг үүсгэж байна. Энэ их халалт агаарыг хуурайшуулах болно. Хуурай халуун агаар бол төрөл бүрийн амьсгалын замын өвчины эх үүсвэр болдог.

Энерги хадгалагдах байгалийн хуулийн дагуу энерги шинээр бий болохгүй зөвхөн нэг төлөвөөс нөгөө төлөвд шилжиж байдаг гэдгийг бид бүхэн ерөнхий боловсролын сургуульд заалгадаг шүү дээ.

Эрдэмтэд, Инженерүүд орчин үед маш олон янзын энергийн эх үүсвэр олж нээгээд түүнийг өөрсдийн ахуй амьдралд хэрэглэж сураад байгаа боловч манай нарны аймгийн төвд орших байгалийн цэвэр, хаягдалгүй “энергийн эх булаг болох нар”-ыг гүйцэх эрчим хүчийг хараахан олж чадаагүй байна. Нарыг хиймэлээр үүсгэхээр олон жилийн туршиж ажиллаж байгаа боловч наран дотор болдог устөрөгчийн нэгдэлийн урвалын үр дүнд гели химийн махбодь үүсэх гинжин урвалыг удирдаж чадаагүй л байна.

Харин эсрэгээрээ хүн төрөлхтөн бид цацрагт идэвхит химийн элемент болох ураныг задлах замаар л удирдаж чаддаг болсон билээ. Атомын цахилгаан станц бол ураны задралын үр дүнд үүссэн энергийн халуунаар ус буцалгаж турбин генератор ажиллуулж эрчим хүчийг гаргаж авдаг. Мөн усан доогуур шумбагчын эрчим хүчний эх үүсвэр болдог билээ.

Яг одоогоор хүмүүс бидний “Ногоон эрчим хүч” гэж нэрлээд байгаа хэдэн жишээг дурдвал. Үүнд:

Ø  Салхин сэнс бол урт хугацаандаа байгалийн салхины урсгалын чигийг өөрчилж цаг уурын нөхцөл өөрчлөгддөг нь нэгэнт тодорхой болсон

Ø  Нарны хавтант эрчим хүчний эх үүсвэх бол тухайн газар нутгийнхаа агаарыг маш ихээр хуурайшуулж босоо чиглэлд агаарын урсгал үүсгэдэг

Ø  Усан цахилгаан станц бол хэмжээнээсээ хамаарч тухайн голын урсгал, биологийн төрөл зүйлийн өөрчлөлт, газар хөдлөлт зэрэгт сөрөг нөлөө үүсгэдэг-хамгийн бага сөрөг нөлөөтэй ногоон эрчим хүч юм

Ø  Байгалийн хий бол...

Ø  Геотермаль буюу газрын гүний дулааны эрчим хүчний эх үүсвэр бол сөрөг нөлөөлөл харьцангуй багатай байдаг.

Дуутын хад буюу Цогтын хадны бичгийг Халхын Цогт хун тайжийн 1624 онд сийлүүлсэн шүлэгтэй хаданд (цахиурлаг чулуулгаас тогтсон тул цохиход ширмэн тогоо шиг хан хийсэн дуу авиа гаргадаг болохоор –Дуут хад гэж нэрлэсэн байдаг) ингэж бичжээ.....

Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд

Уул модонд явагч араатан хоёрын

Аху бие ангид боловч

Алан идэхийн агаар нэгэн буй.

Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Илт бие дүр өөр боловч

Идэхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй... гэж тодорхой бичсэн байна...

Мөн Чингис хааны бага хүү болох Тулуй ханы хатан Сорхугтани бэхи хатан өөрийн бичсэн номондоо “ХҮН” гэдгийг тодорхойлж ингэж өгүүлжээ...

Хүн төлөв бол мичин гөрөөсний дээрдэлийн үе боловч

Элдэв хар тахалд нэрвэгдэж үй олноороо үхэж

Элс цастай шуурганд хөөгдөж сүйрч

Амь зуух гэж явсаар амиа алдаж халширч

Адаг сүүлд нь зөвхөн идэхийг зорилго болгосон үе юм.....

Гэдэс цадахад зорилго нь биелчихдэг хүн гэмой

Гэгээрлийг сонгоход амин хүчин дэндүү хомсдож байдаг.....

Сорхугтани бэхи хатан өөрийн бичсэн номондоо маш гүнзгий агуулгыг энгийнээр тодорхойлж бичсэн байна. Эрхэм уншигч та нэгийг бодож хоёрыг тунгаана биздээ....

Хүн төрөлхтөнийг бий болгосон хөдөлмөр нь технологийг бий болгосон цаашдаа технологи нь биднийг аврах уу мөхөөх үү? Гэдэг л үлдлээ.....


Оюун ухаант /Homo sapiens/ хүний 1.4 кг жинтэй энэ зүйл л мэднэ дээ. Байгаль сав шим ертөнцөөс бидэнд өгсөн супер бэлэг болох тархин доторх “УХААН” л үүнийг шийдэл гарцыг олж чадаад, зөв шийдвэр гаргах л үлдлээдээ.

Хүн төрөлхтөн бидэнд өөр гарц гаргалгаа байгаа юу?

Дэлхийн жишээ бол: Кинон дээр гардаг нэг шийдэл шиг нүүдэг хот.......... эсвэл.......Та юу гэж бодож байна?

Мөн өнөө үед өрнөөд буй Марс буюу Ангараг гараг Монголчуудын хэлдгээр Улаан нүдэн гарагийг Дэлхийжүүлэх тэрбумтан бизнэсмэн Элон маскын нүүдэл суудал уу? Энд тэхдээ зөвхөн тодорхой шаардлага нөхцөлийн дагуух хэсэг хүмүүс хамрагдах байх.

Улаан нүдэн гарагийг колончлох ирээдүй юу? Цөөнх нь яваад олонх нь үлдэх?

Эсвэл бид дундаз зууны үеийн өвөг дээдсийнхээ хийж байсан бодлогыг Дэлхийн хэмжээнд авчирч шийдэх гээд үзэх үү? Юу гэвэл ар монгол дөрвөн үндсэн аймаг хошуу болж хуваагдсан байсан цаг үед нүүдлийн аж ахуй амьдралдаа мөн байгаль цаг уурын хүчин зүйлд тааруулан хангай нутгийн бэлчээрээс говь руу нүүж өвөлждөг, зусахдаа бол говиос хангай руу чиглэсэн хөдөлгөөнд тааруулж зохион байгуулсан бол маш ухаалаг шийдвэр байсан билээ(энэ засаг захиргааны шийдвэр бол газар нутгийг малын хөлөөр талхлуулахгүй гэх зэрэг ач холбогдолтой байсан). Яг одоо манай оронд энэ салбарт юу болж байгааг бүгд мэднэ шүү дээ хангайхан нь тэр нутагтаа цагаан зуд болж байхад говь нутагт мянгат малчид хилийн бүсэд хээв нэг налайгаад л улсын тэргүүний малчин болоод цээжиндээ төмөр бамбай өлгөдөг биздээ. Тухайн үед чинь харин байгаль эхийгээ хайрлан хамгаалах жинхэнэ төрийн бодлого байсан бус уу.

Энэ Дэлхий гараг дээр гарын арван хуруунд багтахаар хэдхэн үндэстэн байдаг ба тэднээс хамгийн эртний өвөг үндэстэн бол бид нар юм. Бусад үндэстэн ястан бол тэдгээрээс цус холилдон үүссэн төрөл зүйл юм. Хэдэн зуун мянган жил байгаль эх газартай холбоотойгоор амьдарч байгалийн хуулийг өнөө цагийн бид нар шиг сөрж биш дагаж түүндээ дасан зохицох замаар Монголчууд бид нар байгальд ямар ч хор хөнөөлгүй амьдарч ирсэн түүхтэй.

Гэтэл нүүдлийн соёл иргэншил маань нэг талаараа орхигдож суурин иргэншилтэй болсноор тухайн газар нутгаа доройтуулах нь үлэмж хэмжээгээр нэмэгдээд буй. Тэглээ гээд бөөнөөрөө автомашин, гар утас, компьютерээ хаяаад хөдөө очиж мал маллах нь нэг гарц гаргалгаа гэж ойлгож болохгүй. Орчин үеийн технологийг зөв зүйтэйгээр амьдрал ахуйдаа хэрэглэж өөрчлөн шинэчлэх нь үр дүнтэй шүү дээ.

Дүгнэлт хэсэг:

Дээрх бүгдээс ерөнхийд нь дүгнэж үзэхэд бол. Үүнд:

Хөдөлмөр > хүнийг бий болгожээ > хөдөлмөрийн үр дүнд технологи үүсчээ > технологийн үр дүнд бидний амьдрал өнөө цагт ирсэн > ирээдүйд ..... үүнийг хэдүүлээ жаахан энэ талаар ярилцая гэж боджийноо...

Дэлхий дээр одоогоор 8 тэрбум гаран хүн амьдарч байна гэвэл манай дэлхийн хүн амын багтаамжыг эрдэмтэд тооцоолж үзэхэд 6 тэрбум хүн амьдарах нөөцтэй хэмээн тогтоосон байна. Тэгвэл тэр илүү олон хүнээс шалтгаалж элдэв янзын өвчин, тахал үүсээд байгаа юм болов уу? Эсвэл бид бүх баялгаа шунал хүсэлээ дарахдаа ашиглаад байгаа гэсэн үг үү? Та юу гэж бодож байна вэ?

Хүн төрөлхтөний шунал хүсэл нь одоо бол технологийг удирдаад өөрсдийн эрх ашгийг хангаад байгаа юм биш биздээ? Тэгвэл ирээдүй бол энэ нийтлэлийн эхний зураг шиг төгсгөл болно. Харин энэ бүх гамшгийг давах гэсэн хүсэл тэмүүлэл бол ирээдүйн “Гэрэлт эхлэл” байх болно. Таниас би нийтлэлээ өдөрлөж сүүлийн асуултыг асууя?

-Хүн төрөлхтөний хүсэл тэмүүлэл – ухаан одоо цагт өрнөөд буй их шунал хүслийг биелүүлэх технологийг бий болгосон уу?

Эцсийн Шийдвэр - "Ухаан"

Хөдөлмөр хүнийг бий болгож, технологи бидний амьдралыг өөрчилсөн.  Гэвч өнөөдөр дэлхийн даацаас давсан хүн ам, түүнийг дагасан хямрал, хязгааргүй шунал хүсэл  нь технологийг буруу замаар удирдаж байна уу гэсэн асуулт урган гарч байна.  Хэрэв тийм бол биднийг төгсгөл хүлээж байна.

Гэхдээ гарц бий. Энэ бол байгаль эхийн бидэнд өгсөн хамгийн том бэлэг болох 1.4 кг жинтэй, тархин доторх "УХААН" юм.  Зөвхөн ухаан л энэ их шуналыг дарж, технологийн жинхэнэ зорилго болох хүн төрөлхтний сайн сайхан, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах "Гэрэлт эхлэл"-ийг бий болгож чадна.

Сүүлийн асуултыг танд үлдлээе:

Хүн төрөлхтний хүсэл тэмүүлэл, ухаан нь энэ их шуналыг дийлж, технологийг зөв замд нь чиглүүлж чадах болов уу?  Ирээдүй таны, миний, бидний гарт байна.

Нийтлэл бичсэн: Инженер Б.Батбаясгалан 2025

Wednesday, April 2, 2025

Soil Squeezing Technology (SST) -буюу Ул хөрсийг сольж нягтруулах орчин үеийн технологи SST гэж юу вэ?

Орчин үеийн Геотехникийн судалгааны чиглэл

Soil Squeezing Technology (SST) энэхүү орчин үеийн Геотехникийн судалгааны чиглэл нь хуучны үеийн технологиудыг бодвол богино хугацаанд өндөр бүтээмжтэйгээр бага зардлаар тогтворгүй бүтэцтэй органик, ялзмагтай ул хөрс буюу лаг, лагархаг сэвсгэр төрлийн ул хөрсөнд хийвэл үр дүн өндөртэй технологи юм.

SST технологи хэрэглэж буй үйл явцын зураглал, Эх сурвалж: https://www.mdpi.com 

Эрхэм уншигч та бүхэн доорхи холбоос линкээр орж энэхүү өгүүлэлтэй танилцана уу?

https://www.mdpi.com/2071-1050/17/1/317

Таны мэдлэгт дусал нэмэр: та доорх линкээр энэ мэдээллийг үзэж сонирхоно уу? 

The deep method (DMM) арга?

https://www.researchgate.net/publication/359058576_Experimental_Study_of_Soft_Clay_Soil_Improvement_by_Deep_Mixing_Method

Tuesday, March 11, 2025

Девоны галавт яг юу болж өнгөрсөн бэ? 400 сая жилийн тэртээд... аялахуй

Девоны үе бол геологийн цаг хугацааны хувьд, Палеозойн эриний үе бөгөөд Силурын галавын дараагаар, Чулуун нүүрсний галаваас өмнөх үе бөгөөд ойролцоогоор ~419.2 саяас ~358.9 сая жилийн өмнөх үеийг хамруулдаг. Девоны эрин үеийг заримдаа "Загасны эрин үе" гэж нэрлэдэг, учир нь энэ галавт амьтдын олон янзын, ёр бусын элбэг дэлбэг төрөл зүйлс үүссэн байдаг онцлогтой. (https://www.britannica.com) 

Зураг 1. Девоны галавын цаг үеийг төсөөлж зурсан зураглал (Image © AI)

Девоны галавт яг юу болж өнгөрснийг товчхон уншиж судалцгаая. Үүнд:

Өчүүхэн цагаан хумх шиг бодисын төстэйгээр амьдрал үүссэнээс хойш хэдэн тэрбум жил өнгөрөв. Амьд биетийн түм түмэн үе болж өнгөрөв. Ургамал, амьтны янз бүрийн баялаг аймаг далайн усанд суурьшив. Сээр нуруугүй амьтад асар их цэцэглэн хөгжив. Амьдрал хуурай газрыг эзэлж, нүцгэн үрт ургамал гэгч анхны ургамал хад асгыг чимэж байв. Дэлхий дээрх амьдралын хувьсал цаашид ямар замаар яваа вэ? Ирэх мянга түмэн жилд ямар шинэ хэлбэрүүд нэмэгдээ вэ? Гэх асуулт урган гарч ирнэ.

Эрдэмтэд 1839 онд Английн зүүн өмнөт хэсэгт орших “Девоншир” гүнлигийн нутгаас Девоны давхаргыг анх илрүүлснээр тэр хөрсний давхаргын тогтсон галавыг “Девон галав” гэж нэрлэжээ. Девоны галавын бүлээн усанд толгой хөлт нялцгай биетэн, шүр, брахиопод хэмээх хос дун хавтгай амьтан элбэг амьдарч байв. Далайн амьтны үлдэгдэл нь дунгийн шохойн үеийг үүсгэлээ. Гол мөрний цэнгэг устай тохойд коккостеус хэмээх хуягт загас амьдрах болов. Хуягт загасны биеийн хамт түүнии заналт дайсан байсан аварга хилэнцэт хавчийн малтмал олддог. Тэрхүү араатны хоол болсоор хуягт загас мөхөх замдаа оржээ.

Девоны галавын сүүл хавьд хуягт загасны зарим төрөл тэнгист амьдрах болж тааламжтай үржсээр далайн хуягт загас динихтис (10 метр гаруй урт) болжээ.   

Зураг 2. Хуягт загас болон далайн бусад амьтад (Image © AI)

Мөн яст загас үүсэв. Тэр эртний загас нь усанд гавшгай хөвөх сэрвээтэйгээс гадна эрүүтэй байжээ. Ургамал улам арвижиж хөвд, хагтай төстэй “нүцгэн ургамлаас” гадна намгийн оймын дээд өвөг болох навч иштэй нарсан өвс үүсжээ. Девоны галавын бүх ургамал өчүүхэн эс болох спо- роор үрждэг ургамал байлаа. Гэтэл Девон галавын дундуур үед модлог ургамалтай адилавтар том, үрт ургамал бий болжээ. Түүний мөчирт нь шошны чинээ үр ургаж, бүх үрт ургамлын өвөг болжээ. Чийглэг хөрсөн дээгүүр шавж, олон хөлт, хилэнцэт хорхой мөлхөж бие биеэ агнаж байлаа. Түүний зарим төрлийн угсаа, тухайлбал хилэнцэт хорхой онцын өөрчлөгдсөн юмгүй одоо ч амьдарсаар байна. (Монгол оронд Дорноговь аймаг Хүслийн уулын тэр хавьд байдаг)

Девоны галав ~60 сая орчим жил үргэлжилжээ. Энэхүү хуга- цаанд Дэлхийн амьтны аймагт чухал өөрчлөлтүүд гарчээ. Эх газрын эргээр сүндэрлэсэн уулс далайн чийглэг агаарын эх газрын гүнд нэвтрэхэд саад хийж далайн олон булан, нуур хатжээ. Түүнд орших загасны зарим нь усгүй газар удаан хугацаагаар амьдрахад зохицжээ. Энэхүү загасыг бийр өдөт загас (Цератод) гэнэ. Бийр өдөт загасны хөвөлтийн хийт цуух нь уушигны үүрэг гүйцэтгэж агаарын хийгээр амьсгалахад дөхөм үзүүлэх болсон аж. Үүний тусламжтайгаар тэдгээр загас ус нь ширгэсэн нуур цөөрмийн ёроолд амьдрах болжээ Мөн сэрвээнийхээ тусламжтайгаар нэг цөөрмөөс нөгөө цөөрөмд нүүдэллэх чадварыг эзэмшив. Гайхалтай сонин чадвар шүү.

Оршиж тогтнохын төлөө загасны аймгийн явуулсан тэмц- лийн дүнд амьтны аймгийн шинэ хэлбэр хоёр нутагтан үүсэв. Одоо ч усны гадна хэсэгт амьдарч чадах загас оршсоор л байна. Жишээлбэл: Энэтхэгийн далайн эрэг орчимд амьдардаг периофтальмус болно. Периофтальмус бол орчин цагийн хамгийн сонирхолтой загасны нэг юм. Зантгар толгой дээр нь урагш түмбийсэн нүдтэй. Урт нь 15 сантиметр, цээжний нь сэрвээ хоёр нутагтны хөлтэй адил хүчирхэг булчинтай. Далайн таталтын үед периофтальмус уснаас гарч торгон элсэн дээгүүр сэрвээгээрээ маш хурдан явж, эргийн модон дээр гарч, ялаа шавьж авлана. Тэр нь хуурай газарт усанд байснаасаа дутуугүй шаламгай байна. Хурдан хөдөлгөөнтэй тул барихад тун хэцүү.

Зураг 3. Периофтальмус харагдах байдал (нуруун дээрээ сэрвээтэй, урд хоёр сарвуутай)

Эх сурвалж: https://aquafisher.org/okuneobraznyie/rod-periophthalmus/

Девоны галавын сүүлчээр хоёр нутагтан стегоцефал буюу бүрхүүл толгойт бий болжээ. Бүрхүүл толгойт нь бийр өдөт загасны удам юм. Түүний толгойн дээд тал бүхэлдээ ясан хуяг, тул бүрхүүл толгойт гэж нэрлэжээ. Ясан хуяг нь таван нүхтэй. нэг нь дагзны нүх, хоёр нь хамрын нүх, үлдсэн хоёр нь нүдний нүх юм. Бүрхүүл толгойт нь намагтай газар амьдардаг хөдөлгөөн муутай амьтан, уушгаар амьсгална. Оршиж буй нуур, цөөрмөө ширгэвэл таван савартай хөлөөрөө сажилсаар устай газар хүрдэг. 

Девоны галавын үлдээсэн ул мөр гэвэл чулуужсан төдийгүй, органик бодисын үлдэгдэл болох газрын давирхай буюу нефть юм. Энэхүү тослог шингэн нь ургамал амьтны аймгийн сэг зэмийн задралын дунд үүссэн аж үйлдвэрийн чухал түүхий эд билээ. Монгол нутгийн их говьд нефтийн их нөөц бий. Дунджаар газрын гадаргуугаас доош ~2000 метрийн гүнд оршдог. Түүний зах зухаас ашиглаж, Дорноговийн нефтийн их үйлдвэр билээ. Одоо ч нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт Алтанширээ сумын нутаг дэвсгэрт хийгдэж байна.  

Нефтиэс нисэх онгоц, трактор, хөдөө аж ахуйн машинуудад хэрэглэгдэх бензин, керосин, лигроин, мазут, тос гаргана. Мазут нүүрснээс илүү илчтэй байдаг. Мөн нефтиэс ванилин, сахарин асперин, вазелин, тэсрэмтгий бодис гаргадаг.

Түүний хийгээс давирхай, ягаан тос гаргаж, давирхайгаар мь жинхэнэ арьсыг орлож чадах хиймэл арьс, ягаан тосоор нь тэргүүн зэргийн үнэртэй усыг бэлтгэнэ. Будаг, үл хагарах шилииг өнөөх л нефтиэс гаргадаг байна. Техник технологи хөгжихийн хэрээр нефтиэс гаргах бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа боловч эсрэгээрээ нефть ховордож байна.

Thursday, March 6, 2025

Геологийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн Альфред Вегенер гэж хэн бэ?

 Эрдэмтэн Альфред Вегенер (1880-1930 он)


Хамгийн алдартай геологийн шинжлэх ухаанд хувьсгал авчирсан бүтээл нь тивүүдийн шилжилтийн тухай онол (Theory of Continental Drift)

Вегенер нь анх 1912 онд тивүүдийн шилжилтийн тухай онолыг дэвшүүлсэн бөгөөд энэ онол нь дэлхий дээрх тивүүдийн хөдөлгөөн, тэдний өмнөх байршлын талаарх маш үндэслэлтэй онолыг санал болгоод зогсохгүй, геологийн тогтоц бүтцийг ойлгоход томоохон хувьсгал авчирсан юм. Түүний онолоор тивүүд нь өмнө нь нэг хэсэг байсан бөгөөд дараа нь хуваагдаж, өнөөгийн байрлал руу шилжсэн гэж үзжээ. Барагцаалбал одоогоос 500 сая жилийн өмнө Пангей тив гэсэн нэг цул супер тив эх газар байжээ. Энд Пангей гэдэг нь "Нэг бүхэл газар" гэсэн утгатай үг юм.

Зураг дээр тухайн цаг үед амьдарч байсан амьтан, ургамлын fossil - малтмал үлдэгдлээр батлагдаж байгаа баримт нь...

Вегенерийн онол нь тухайн үедээ эрдэмтдийн дунд маргаан тарьсан ч, 1960-аад оны үед газар хөдлөлт, далайн ёроолын түвшин судалгаа, плит тектоник дэлхийн онолын үүсэл зэрэг нь түүний онолыг баталсан.


эх сурвалж: https://tylerirving.ca/?p=361 

Tuesday, February 25, 2025

Зүүн сибирийн тайлагдашгүй нууц, 1908 онд юу болсон бэ?

1908 оны зургадугаар сарын 30-нд өглөөний 7 цагийн орчимд Зүүн Сибирийн Лена мөрөн, Подкаменский Тунгуск голын уудам сав нутагт асар том галт бөмбөлөг чих дүлийрэм дуу чимээ дагуулан, улаан гал маналзуулсаар зүүн өмнөөс баруун хойт зүгийг чиглэн нисэж одоод хүнгүй зэлүүд хөвчийн дээгүүр долоо орчим км-ын өндөрт асар хүчтэй дэлбэрчээ.

Дэлбэрэлт болсон газраас 65 орчим км зайтай оршдог эвенкүүдийн амьдардаг Ванавар тосгоныхны яриагаар, уг дэлбэрэлтийн давалгаанаар хэдхэн секундын дотор барагцаагаар одоогийн Москва хотын эзэлдэг хэмжээний нутаг дэвсгэрийн хэдэн сая модыг хядчихжээ. Дэлбэрэлтийн дараа ч дэлхийн нилээд хэдэн орны агаар мандалд хэдэн шөнийн турш хачирхалтай туяа татаж, хүмүүс унтаж чадаагүй гэдэг.

Энэ нутагт юу дэлбэрсэн юм бол? Асар том солир уу, эсвэл харь гаригийнхны хөлөг онгоц уу? Манай гараг эсрэг биеттэй мөргөлдөв үү, эсвэл ербусын газар хөдлөлт үү? Бөөгийн хараал уу, эсвэл суут бүтээгчийн туршилт уу? Тунгусын энэ оньсого мэт зүйлийн учрыг өдгөө 100 жил өнгөрсөн ч тайлж чадаагүй байна.

Олон таамаглалаас хамгийн магадтай байж болзошгүй "солирын хувилбар"-ыг оросын судлаач Леонид Кулик дзвшүүлжэз. Солир судлаач эрдэмтэн тэрээр 1927 оны хавар нутгийн эвенкүүдээр газарчлуулсаар уг үйл явдал болсон тэр газарт хүрч чадсан байна. Энэ тухай Кулик бичсэн нь: " Солирын улайсмал хий гал цацруулан долгион үүсгэж, намагт цөөрөм рүү унахдаа тэндэхийн ой мод, дов толгод, намаг балчгийг хавтгайлан устгаж, агаарт цойлсон биетүүд газар руу шааж орохдоо дэлбэрч, ийм дүр төрх үлдээжээ" гэсэн байна. Гэвч мөнх цэвдэгтэй зэлүүд хөвчид зарим нүхийг нь малтсан боловч солирын хэлтэрхий гэх юм олоогүй аж. Харин уг экспедицид оролцсон залуу анчин К. Янковский гэгч хөвчөөс ербусын том чулуу олсноо түүнд үзүүлсэн боловч сайхь эрдэмтэн төмөр солир байх ёстой гэж үзсэн тул түүнд нь ач холбогдол өгсөнгүй.

Энэ сүйрэл болсон газар руу дайны өмнөх жилүүдэд дахин дөрвөнтөө экспедиц зохион байгуулсан ч Леонид Кулик фронтод амь урэгдсэний дараа 1942 онд эрэл хайгуулын ажлыг зогсоожээ. 1946 онд инженер Александр Казанцев 1928 онд Л.Куликийн экспедицид туслахаар ажиллаж явсан Виктор Сытины ярьсан зүйлээс болон Хиросима, Нагасакийг атомын бөмбөгөөр бөмбөгдсөн тухай мэдээллээс сэдэвлэн "Дэлбэрэлт" гэдэг нэртэй шинжлэх ухааны уран зөгнөлт өгүүллэг бичсэн бөгөөд энд 1908 оны уг үйл явдлыг тайлбарлахыг оролджээ. Тэрээр Тунгусын хөвчид гараг хоорондын сансрын хөлөг сүйрсэн хэмээжээ. Энэ нь олон нийтийн бодол санааны дэмжлэг хүлээн, нэг бус судлаачийн анхаарлыг шууд татсан ч зарим эрдэмтэн түүнд нь эгдүүцэн дургүйцжээ.

Гэвч XX зууны дундуур сансрын хөлгийн сэгийг эрж олохоор Тунгусын хөвч рүү хэд хэдэн хэсгийг илгээжээ. Тэдгээрийн нэгийг нь сансрын техникийн ерөнхий зохион бүтээгч Сepгей Королев зохион байгуулж бүрэлдэхүүнд нь Георгий Гречко сансарт хараахан нисээгүй байх үедээ орж ажилласан байна. Хожим нь А.Гречко тэр тухайгаа америкийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: "Тунгуст чухам юу болсон тухай асуултад шинжлэх ухаан ойрын хэдэн арван жилд, тэр байтугай хэдэн зуун жилд ч хариулт өгч чадах эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ энэ дэлбэрэлтийг газрын бус гаралтай болов уу гэж бодсон. Харин сансраас бидэн рүү чухам юу нисч ирсэнийг, энэ нь солир уу, харь гаргийнхны хөлөг үү гэдгийг судлах хэрэгтэй. Олон улс төрчийн бодож буй шиг цөмийн дэлбэлэлт байсан гэдэг нь юу л бол? Үүнд би их эргэлзэж байгаа" гэжээ.

Мөн Серб гаралтай AНУ-ын cyyт зохион бүтээгч Никола Тесла yтacгүйгээр цахилгаан эрчим хүчийг алсад дамжуулах алдарт туршилтаа чухам энэ эзгүй зэлүүд газрыг сонгож хийсэн гэж зарим нь үздэг. Ворденклиффын цамхаг хэмээн алдаршсан энэ өндөр сууринаас ионосферийн давхаргаар дамжуулан ертөнцийн аль ч бөөрөнд эрчим хүчийг аянгын цахилал мэт дамжуулах боломжтой хэмээн Тесла узэж байв. Гэвч дээрх аварга суурийг Тесла 1932 онд босгожээ.

Шуудхан хэлэхэд, Тунгусын асуудлыг судлах өнөөгийн шатанд сүүлт одны болон солирын гэсэн хоёр л хувилбар байгаа аж. Нарны системийн бүх биет сансрын бөмбөгдөлтөд байнга өртөж байдаг тул уг дэлбэрэлтийг хөрш Сарны болон бусад гаригийн гадарга, тэдгээрийн дагуулуудтай холбоотой байх гэсэн сэжиг таамаг дэвшүүлдэг байна. Тийм болохоор 1908 оны тэр үйл явдлыг Дэлхий жижиг сүүлт одтой юмуу эсвэл чулуун солиртой мөргөлдсөн байх гэсэн хувилбараар судлах нь зөв гэж үздэг байна. Аль ч талаас нь авч үзэх хангалттай олон баримт байгаа болно. Одоо харин 19 жилийн дараа Оросын ШУА Тунгус руу хийх экспедицийг сэргээж, чухам юу болсныг тодруулахаар ажиллах болжээ.