Санал хүсэлт илгээх

Санал хүсэлтээ baysaa321@gmail.com хаяг руу илгээнэ үү.

Friday, March 15, 2024

Гидрогеологийн цооногийн хийцийн зураг төсөл яаж хийдэг вэ?

Цооногийн хийцийн хэсгүүд

Гидрогеологийн цооногийн хийцийн үндсэн хэсгүүдийг доорхи  зурагт харуулсан. Цооногийн зөв зохистой үйл ажиллагааг хангах үүднээс яндан, дүүргэгч материал, жийрэг нь хамгийн чухал байдаг.

Яндан гэдэг нь ган, зэвэрдэггүй ган, ПВХ, ПЭ зэрэг янз бүрийн материалаар хийсэн төрөл бүрийн диаметр бүхий хоолойг хэлнэ. Янданг цооногийг тоноглох үед цооногийн хана бэхлэх зорилгоор ашигладаг (цооногийн хана ба яндан хоёрын хоорондох завсрыг шүүлтүүрийн материал буюу дүүргэгчээр дүүргэдэг). Яндан дараах хэсэгт хуваана. Үүнд,

1. нүхэлсэн хэсэг (шүүлтүүрийн хэсэг) – газар доорх ус татах зориулалттай учир коллекторын түвшинд

2. нүхлээгүй, бүхэл хэсэг

           a) тунгаагуур - шүүлтүүрийн хэсгийн доор байрлуулсан яндангийн хэсэг

           б) давхарлах хэсэг - шүүлтүүрийн нүхлэсэн хэсгээс цооногийн гадаргын амсар хүртэлх хэсэг

           в) дундын хэсэг - шүүлтүүрийн нүхлэсэн хэсгүүдийн хооронд байрлуулсан хэсэг.


Яндангийн нүхлэсэн хэсэгт нүхний хэмжээ, хэлбэр, үйлдвэрлэх арга тодорхойлох нь хамгийн чухал. 



Дүүргэгч гэж яндан, цооногийн хана хоёрын хоорондох завсрыг дүүргэдэг худгийн шүүлтүүрийн хэсгийг нэрлэнэ. Дүүргэгч нь ялгарсан бултармал материалаас бүрдэнэ. Дүүргэгч нь усыг чулуулгаас цооногт нэвтрүүлэх, чулүүлгийн хамгийн зөөлөн хэсгийг нэвтрүүлснээр байгалийн шүүлтүүр үүсэх боломжийг бий болгох, цооногийг элсээр бохирдуулахаас сэргийлэх үүрэгтэй.

Цооногийн жийрэг гэдэг нь цооногийн сонгогдсон хэсэгт шингэн холилдон солилцохоос сэргийлэх үүрэгтэй хийцийн хэсэг болно. Гидрогеологийн салбарт гадаргын ус нэвчих, уст үе хоорондоо холбогдох эсвэл газар доорх ус санаандгүй гадаргад илрэх зэрэг үзэгдлээс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг.   

Тунгаагуур гэж шүүлтүүрийн хэсгийн дээд талын цооногийн яндангийн нүхлээгүй хэсгийг хэлнэ. Тунгаагуур нь цооногийн тоноглолын шүүлтүүрийн хэсэг бөглөрөхөөс сэргийлэх үүднээс чулуулгийн зөөлөн ширхэгийг тунгаахад зориулагдсан болно. Тунгаагуурын урт цооногийн гүн, тоноглолын шүүлтүүрийн хэсгийн урт, яндангийн диаметраас хамаарах ба голдуу 1-2 м урттай байдаг.

Гидрогеологийн цооногийн хийцийн хэсгийг зохиомжлох, хэмжээг нь тогтоох зарчим 

Цооног болон цооногийн хийций төлөвлөхдөө ашиглалтын зориулалтад нийцүүлэн зохиомжлодог. Цооног зохиомжлох гэдэг нь дараах зүйлүүдийг өөртөө багтаасан цогц ажил юм. Үүнд,

1.       цооногийн зориулалт, ашиглалтын төлөв зорилго,

2.       тухайн газрын геологи болон гидрогеологийн нөхцөл байдал,

3.       цооногийн урьдчилан тооцолсон гүн,

4.       уст үеийн орших гүн, зузаан, төрөл (газар доорх усны чөлөөт эсвэл түрэлттэй гадаргуу)

5.       цооногийн таамаглаж буй петрографийн найрлага.

Дээрх өгөгдөл, мэдээллийн үндсэн дээр цооногийн хийцийг зохиомжлоно.

1, 2, 3-р зүйлд тусгагдсан мэдээлэл цооногийн төлөвлөсөн гүн, өрмийн машины тохирох төрөл, цооногийн диаметрийн сонголтод нөлөөлдөг. Өрөмдлөгийн арга, өрмийн машины төрлийг 3-р хавсралтад жишээ татан заасан байна.

4, 5-рт орсон мэдээлэл яндан, яндангийн цувааны шүүлтүүрийн хэсгийн нүх, цоорхойн төрөл, хэмжээ зэрэг тоноглолын материал, дүүргэгч (ширхэгийн хэмжээ) төдийгүй цооногийн жийрэгийн материал, байршлын сонголт хийхэд чухал үүрэгтэй.   

Яндангийн цуваа (зохиомж хийхэд харгалзах үзүүлэлтүүд):

яндангийн диаметр ялангуяа төлөвлөж буй шавхагдах усны хэмжээ, насосын төрөл, түүнийг суурилуулах гүн зэргийг харгазан сонгодог. Ихэнх тохиолдолд диаметр 160 мм-с багагүй байх нь дээр. Яндангийн цувааны диаметрийн сонголт цооногийн диаметрийн сонголтод нөлөөлдөг, жишээ нь 160 мм диаметр бүхий тоноглолд цооногийн диаметр 254 мм-с багагүй байх ба цооногийн диаметр 205 мм байх тохиолдолд тоноглолын диаметр 140 мм байна. Тооцоонд зай завсрын орчинд туршлага дээр үндэслэн гаргасан хамаарлыг ашиглаж болно  (Труэльсены дагуу - NOLD-Brunnenfilter Buch). Үүнд,   

 D = Q*15*sqrt(Kf) / п*h*Kf                                                                                      (4-1)

D             - яндангийн дотоод диаметр [мм]

Q             - шавхагдах усны дээд хэмжээ [л/с]

h              - усыг дээд хэмжээгээр шавхагдах нөхцөлд яндангийн нүхэлсэн хэсгийн дээд ирмэгийн дээрх газар доорх усны гадаргууны түвшин

kf             - уст үеийн шүүрэлтийн коэффициент (гидравлик ханамал дамжуулах чадвар) [м/с]

Яндангийн цувааны нүхэлсэн хэсгийн урт (шүүлтүүрийн хэсэг)уртыг уст үеийн аль болох нийт зузааныг нээлттэй болгох үүднээс уст үе (коллектор)-н зузааныг харгалзан сонгодог. Удаан хугацаанд ашиглахаар төлөвлөсөн цооног (худаг)-н хувьд яндангийн нүхэлсэн хэсгийн дээд ирмэгийг, худаг ашиглалтын явцад тохиолдох газар доорх усны гадаргын түвшингийн төлөвлөж буй хамгийн их бууралтын түвшингээс ядаж 1 м-н доор байрлуулах нь зүйтэй.   

Яндангийн цувааны материалын сонголт тэсвэр даах шаардлагыг хэрхэн хангаж байгааг харгалзан (тэнхлэг болон орой дээрх даралт) янз бүрийн төрлийн ган эсвэл ПЭ зэрэг хуванцарыг гол төлөв ашигладаг. Энгийн төрлийн ган нь зэвэрч мууддаг тул цооног (худаг)-н ашиглалтын хугацаа, бүтээмжинд сөргөөр нөлөөлж ашиглахад тохирохгүй гэж үздэг. Янз бүрийн зузаан хана бүхий ПЭ-г гүнзгий бус цооногт түгээмэл ашигладаг бөгөөд ашигласан материалын тэсвэр даах чанараас яндангийн хананы зузаан хамаарна. ПЭ-с гадна зэвэрдэггүй янз бүрийн төрлийн ган ашиглах боломжтой. Энгийн ганг цайрдах эсвэл хөнгөн цагаанаар бүрэх зэргээр тусгай төрлийн өнгөлгөө хийх нь огт тохиромжгүй юм. Ийм өнгөлгөө хийсэн тохиолдолд усанд орших гадаргуунд нь цахилгаан сүлжээ үүсч, тоноглолын зэврэлт, цооногийн лагжилтыг хурдасгах  аюултай.

Яндангийн цувааны шүүлтүүрийн хэсэгт байрлуулсан нүхний хэмжээ, хэлбэрийн сонголт - Яндангийн шүүлтүүрийн хэсэгт байрлуулсан нүхний хэмжээ болон хэлбэрийг дүүргэгчийн ширхэг, нээлттэй уст үеийн петрографийн найрлагаас хамааран сонгодог. Шүүлтүүрийн нүх нь цагираг, урт нарийхан хэлбэртэй (хөндлөн эсвэл дагуу) байж болохоос гадна гүүрэн цоолоос (перфораци) ашиглагддаг (хавсралт 4-ын зураг үзнэ үү). 1 мм орчим өргөн нүхтэй урт нарийхан цоолоосыг өнөө үед өргөн ашиглаж байгаа бөгөөд ийм зориулалтын нүхэлсэн яндан нь орчин үед хамгийн сайн гидравлик шинж чанартайд (гидравлик эсэргүүцлийн хамгийн бага утга) тооцогдож байна. Чулуулгийн зөөлөн ширхэг цооногт нэвтрэхгүй байх нөхцөл нь цоолоосны нүхний өргөнөөс хамаардаг тул коллектор, дүүргэгчийг сонгохдоо ширхэгийн хэмжээг нь харгалзан үзнэ. Нэхмэл эсвэл сүлжмэл эдийг ашиглах нь цооногийн хананд шаварлаг жижиг ширхэг наалдах, тунасан ислүүд, төмрийн хэт исэл хуримтлагдан зэргээр лагжилт үүсэх нөхцлийг хурдасгах сөрөг нөлөөтэй учир яндангийн цувааны шүүлтүүрийн хэсгийг ямар нэгэн нэхмэл эсвэл сүлжмэл эдээр ороох нь огт тохиромжгүй болохыг анхааруулж байна.  Ингэж ороосон тохиолдолд орох гидравлик эсэргүүцэл нэмэгдэх, цооногийн ундарга багасгахад хүрдэг.  

Яндангийн цувааны байршил яндан, цооногийн хана хоёрын хоорондох завсрыг шүүлтүүрийн дүүргэгчээр дүүргэх үед дүүргэгчийн үеийн зузаан ижил байхыг хангах зорилгоор яндангийн цувааг цооногийн нүхний голд голлуулагчийн тусламжтайгаар байрлуулна 

Дүүргэгч:

Дүүргэгч нь шүүлтүүрийн каркас (яндан), цооногийн хана хоёрын хоорондох завсрыг дүүргэсэн гидрогеологийн цооногийн тоноглолын хэсэг юм. Энэ нь ширхэгийн хэмжээний найрлага нь цооногийн гидравлик шинж чанарт ач холбогдол бүхий нөлөө үзүүлдэг ялгасан энгийн материал бөгөөд усыг чулуулгаас цооногт нэвтрүүлэх, чулуулгийн хамгийн зөөлөн ширхэгийг нэвтрүүлдэг байгалийн шүүлтүүрийг бий болгох боломжийг бүрдүүлэх, цооногийг элсээр бөглөрөхөөс сэргийлэх үүрэгтэй. Дүүргэгч хийхэд ширхэг нь муруйн тохиромжтой тархалт бүхий бөөрөнхий мөлгөр хэлбэртэй материал (жишээ нь, жижиг хайрга, элсний янз бүрийн төрөл) ашигладаг. Ижил хэмжээний ширхэгт материал яндан, цооногийн хана хоёрын хооронд нуман хэлбэртэй бүтэц үүсгэх чадваргүйн улмаас цооног элсээр дүүрэн бөглөрөх аюултай тул ашиглах боломжгүй юм. Дүүргэгч хийхэд ихэвчлэн 1 - 4 мм эсвэл 1 - 6 мм-н ширхэгтэй элс ашигладаг бөгөөд 4 – 8 мм-н ширхэгтэй материалыг зөвхөн маш том хэмжээний ширхэгтэй коллекторуудыг тоноглох онцгой тохиолдолд ашиглаж болно. 

Цооногийн жийрэг -  бэхэлгээний орон зайн тодорхой хэсэгт шингэн солилцох эсвэл холилдохоос сэргийлэх зориулалттай техникийн элемент. Гидрогеологид гадаргын ус нэвтрэх, уст үе хоорондоо холилдох эсвэл газар доорх ус шаардлагагүй үед гадаргад гарах зэрэг тохиолдлоос сэргийлэх үүрэгтэй юм. Зориулалтын дагуу жийргийг дараах төрлөөр ангилдаг. Үүнд,

a) түр хугацааны               - цооног өрөмдөх, түүнийг өрөмдөх явцад туршилт хийх үед шаардлагатай нөхцлийг хангах

б) туслах              - цементлэх үед түр хугацаанд шингэн нэвтрэхгүй байх нөхцлийг хангах

в) байнгын           - цооног тоноглох хүрээнд байнга ашиглах зориулалттай жийрэг суурилуулах (ус шавхаж авах, хяналтын объект).

Түр хугацааны болон туслах жийрэгт янз бүрийн жийрэг, шавар хаалт ашиглах эсвэл богино хэсгийг цементлэдэг (цементэн гүүр, бэхэлгээний суурийн жийрэг гэх мэт). Байнгын зориулалтаар цооногийн тодорхой хэсгийг цементлэх эсвэл шавардах ба ийм хэсэг нь цооногийн ашиглалтын зориулалттай тоноглолын хэсэг болдог. Материалын хувьд жийрэг хийж суурилуулсны дараа хөөж томрон шаардлагатай хэсгүүдийг сайтар чигжиж, хөөх чадвар сайтар, тээрэмдсэн эсвэл үйрмэглэсэн янз бүрийн шавар хамгийн тохиромжтой байдаг.

Газар доорхи усны гадаргын илрэл (Булаг гэж юу вэ?)

Булаг

Гүний ус нь гидрогеологийн тогтоцоос газрын гадарга дээр байгалийн эсвэл хиймэл үйл ажиллагааны нөлөөгөөр шүүрэн гарч ирдэг. Байгалийн ундарга нь газар доорх усны эргэлт дуусах газар юм. Ус байгалийн жамаар газрын гадарга дээр далд ундарга эсвэл булаг, шанд хэлбэрээр гарч ирдэг.

Газар доорх усны нэлээд их хэсэг гидрогеологийн тогтоцоос далд хэлбэрээр, гадаргын урсгал эсвэл сав руу шууд шүүрэн ордог.

Гүний ус төвлөрсөн хэлбэрээр газрын гадарга дээр ил гарсныг булаг гэнэ. Булгийг ундрагын төрлөөс нь хамааран уруудах, гарах, халих гэх зэргээр ангилдаг. Гидрогеологийн эерэг нөхцөлд булгаас урсгал ус эх авч усыг нь цаашид усны сүлжээнд авч явна. Ил гарч урсахгүй, нэвчиж гардаг усны өөр төрлийн эх үүсвэрийг намаг гэнэ.  Газар доорх усны нэг эх үүсвэрээс нэг дор нэгээс илүү булаг гардаг газрыг усны эх үүсвэр орд гэж нэрлэнэ.  

Зураг 1. Булаг шандны янз бүрийн төрөл зүйл

Булгийн ангилал:

Ундрагын төрлийн дагуу

  • уруудахбулаг нь усны баганы хамгийн доод цэг болно:
    • үе давхаргын ус газрын гадарга доор ус үл нэвтрүүлэх давхаргаар урсаж, нэг газарт ил гардаг
    • асга хүрмийн ус асга хүрмийн доогуур урсаж, асга хүрмийн биетийн доод хэсэгт газрын гадаргад ил гардаг
    • үе давхарга- асга хүрмийн ус эхлээд газрын гадарга доогуур урсаж, асга хүрмийн давхаргаар нэвтрэн дамжин түүнээс газрын гадаргад ил гардаг
  • халихус газар доорх хуримтлалд төвлөрч, түүний ирмэгийг халин ил гардаг
  • гарахусны баганы хамгийн доод цэг булгийн түвшингийн доор байна, ус урсан ирж буй усны даралтын нөлөөгөөр ундарч гардаг:
    • үе давхаргын ус газрын гадарга доогуур урсаж, ус үл нэвтрүүлэх давхарга дээш чиглэн мурийнэ.
    • асга хүрмийн ус үл нэвтрүүлэх давхаргын асга хүрмээс гардаг


 

Температурын дагуу:

  • хүйтэн булаг/рашаан (дундаж температур 20 °C –с дээшгүй байна),
  • Халуун рашаан (дундаж температур 20 °C –с дээш байна):
    • бүлээн (гипотермал, 37 °C-с дээшгүй),
    • халуун (термал, 50 °C-с дээшгүй),
    • хэт халуун рашаан (50 °C-с дээш).

ГИДРОГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН АГУУЛГА (2011 он)

 

Усны газрын даргын 2011 оны ...-р сарын ..-ны өдрийн ...тоот тушаалын 1 дүгээр хавсралт


Оршил

Бүлэг I. Физик газар зүйн ба эдийн засгийн нөхцөл

1.1  Физик газар зүйн байршил

1.2  Бүс нутгийн хүн ам, эдийн засаг

1.3  Уул, ус зүй

1.4  Уур амьсгал

Бүлэг II. Гидрогеологийн судалгааны тойм

Бүлэг III. Усан хангамжийн өнөөгийн байдал ба хэтийн төлөв

Бүлэг IV. Геологийн тогтоц

Бүлэг V. Гидрогеологийн нөхцөл

Бүлэг VI. Гидрогеологийн судалгааны талбайг сонгосон үндэслэл

Бүлэг VII. Гидрогеологийн судалгааны арга зүй, аргачлал ба үр дүн

Бүлэг VIII. Усны чанар

Бүлэг IX. Гидрогеологийн тооцооны параметрийн тодорхойлолт

Бүлэг X. Газрын доорхи усны ашиглалтын нөөц баялгийн үнэлгээ

Бүлэг XI.  Газрын доорхи усны ордын ашиглалтад бэлтгэгдсэн байдал

Бүлэг  XII. Гидрогеологийн судалгааны үр ашиг

Дүгнэлт

Ашигласан ном, хэвлэлийн жагсаалт

 

А. Тайлбар бичгийн хавсралт

1. Гидрогеологийн судалгааны техникийн даалгавар  

2. Гидрогеологийн цооног болон бусад уст цэг (ашиглалтын худаг, булаг гэх мэт)-ийн дэлгэрэнгүй каталог

3. Гидрохимийн   усан дээжний лабораторийн шинжилгээний үр дүн (нэгдсэн хүснэгтээр хавсаргаж болно).

4. Геоцахилгаан зүсэлт, цооногийн каротажийн диаграмм /тухайн төрлийн судалгааг гүйцэтгэсэн тохиолдолд/

5. Ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнгийн тайлан /Ажлын төсөвт өртгийн гйүцэтгэлийг УГ-аас тусгайлан томилсон хөндлөнгийн төсвийн мэргэжлийн баг буюу мэргэжилтнээр гүйцэтгүүлэнэ/.

6. Тухайн судалгааны тайланд өгсөн шинжээчийн дүгнэлт

7. Усны салбарын мэргэжлийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл

8. Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдын тушаал

 

Б. Хавсралт зураг

1. Тойм зураг

2. Гидрогеологийн судалгааны баримтат материалын зураг

3. Геологи гидрогеологийн зураг

4. Геологи гидрогеологийн зүсэлт

5. Гидрогеологийн цооногийн геологи техникийн үзүүлэлт болон шавхалтын үндсэн мэдээлэл

6. Газрын доорхи усны ашиглалтын нөөц баялгийн тооцооны бүдүүвч