Санал хүсэлт илгээх

Санал хүсэлтээ baysaa321@gmail.com хаяг руу илгээнэ үү.

Saturday, January 30, 2021

Монгол орны ус зүйн зураг. Масштабгүй болно.


 Дээрхи зургийг татаж аваад судалгааны ажилдаа оюутан та бүхэн хэрэглэж болно.

Танин мэдэхүйн товч мэдээлэл...Цэвдэг


Цэвдэг (permafrost) гэдэг нь тэг буюу түүнээс доош градуст хоёр буюу түүнээс дээш жил орших хөлдсөн ул хөрс, чулуулгийг хэлнэ. (H.French, 2007)

Дэлхийн хуурай газрын 24%-д олон жилийн цэвдэг тархсан байдаг ба сибириййн олон жилийн цэвдгийн өмнөд хил манай орноор дайрч өнгөрдөг.

Дэлхийн 48 улс орны газар нутгийг ямар нэгэн хэмжээгээр цэвдэгт бүс нутаг эзлэн орших бөгөөд нийт цэвдэгт бүс нутгийн 95 орчим хувь нь таван улсын газар нутагт ноогддог (Т.Zhangetal,2006).

Монгол орон цэвдгийн тархалтаараа ОХУ, Канад, АНУ, Хятад орнуудын дараа тавдугаарт ордог бөгөөд Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутагт зонхилон тархсан байдаг. 

Монгол орны нутаг дэвсгэрийн 63% орчим хувьд нь олон жилийн цэвдэг ул хөрс алаг цоог байдалтай тархсан. (Гравис, Н.Лонжид 1974 он)
 

Сайн байна уу? Мэдээ оруулахгүй их удсан байна. Шинэ ном гарсан байна.