Санал хүсэлт илгээх

Санал хүсэлтээ baysaa321@gmail.com хаяг руу илгээнэ үү.

Wednesday, January 17, 2024

Монгол оронд явагдсан томоохон газар хөдлөлт судалгааны зарим эмхэтгэл

Монгол оронд явагдсан томоохон газар хөдлөлтийн баримтууд

Монгол оронд явагдсан томоохон газар хөдлөлтийг яагаад сонгож авсан учир нь бидний амьдарч байгаа монгол оронд  маань учирч байсан газар хөдлөлтийн талаар мэдэхийн тулд сонгож  авсан.Газар хөдлөлтийн тухай асуудал нь манай орны төдийгүй дэлхийн ихэнх  улс орны байнгын төвд байдаг гол асуудлуудын нэг юм.

Судлагдсан байдал (Монгол оронд) 

Монголын газар хөдлөлтийг судалж ирсэн түүхийг Говь-Алтайн /1957 он/ газар хөдлөлт ба чичирхийлэлийн “УБ” станц байгуулах хүртэл ба сюдарын үе гэж ерөнхийд нь хоёр хуваана.Дэлхийд газар хөдлөлийг судлах чичирхийлэлийн станцын сүлжээ байгуулагдахаас өмнөх /1990 оноос өмнөх/ үед монголд болон  газар хөдлөлтийн талаар түүхэн баримт бараг байхгүй ба ганц нэг тэмдэглэл  зарим судар номонд байвч болсон нутаг,цаг хугацаа ба хүч зэргийг товлоход  хэцүү.Ер нь газар хөдлөлийн түүхэн баримт нь байгаль судлаач ба ажиглагчдын ном судар,өдрийн тэмдэглэлд үлдэхээс гадна тухайн нутгийн газрын гадаргууд үүсгэсэн өөрчлөлтийн мөр үлдсэн байна.Монголд болсон хүчтэй газар хөдлөлтийн төв ,хүч,цаг хугацааг 1900 оноос хойш гадаадын чичирхийлэлийн станцуудын ашиглалтаар тодорхойлсон. Мөн монголд аялаж байсан гадаадын ажиглагч нар өөрсдийн бичсэн ном ,тэмдэглэлд Монголын газар хөдлөлтийн тухай бичиж үлдээсэн байдаг.1912 онд Эрхүү хотноо чичирхийлэлийн станц байгуулсан явдал тус улсын нутагт болсон газар хөдлөлийг тэмдэглэж авахад чухал зүйл болсон.1900-1957 онд Монголд нилээд олон хүчтэй газар хөдлөл явагдсны дотор 1905 оны Булнайн газар хөдлөлт нь хамгийн хүчтэй газар хөдлөлт юм.Энэ хөдлөлтөөр 370 км орчим хагарал үүссэн. Булнайн газар хөдлөлтийг Б.Гутенберг,Ч.Рихтер нар 7сарын-9 ний  өдрийн газар хөдлөлтийн төвийг умард өргөргийн 19 градус,дорнод уртрагийн 98 градус гэж тодорхойлсон.Эдгээр газар хөдлөлтийн магнитуудыг 1957 онд Ч.Рихтер шинэ аргаар дахин тооцоолсон.М=8,4 /7 сарын 9/,М=8,7 /7 сарын 23/  гэж тодорхойлжээ.1952–онд ЗХУ-ын /хуучнаар/ Кабанск Кяхтад чичирхийлэлийн станц байгуулсан нь газар хөдлөлтийг багажаар судлахад ахиц олгосон юм.1957 оны 7 сард УБ хотод чичирхийлэлийн станцыг СВК-3,СГК-3 багажаар  тоноглон байгуулснаар газар хөдлөлийн талаарх судалгааны хоёр дахь үе шат эхэлсэн.Үүнээс хойш 1964 онд MSK-64 гэсэн багажыг баталсан.Ингээд Монгол орны газар хөдлөлтийн системтэй судлах болсон.Ийнхүү 6 станц бүхий сүлжээтэй болсноор тус улсын нутгийн төв хэсэгт К>9 хүчтэй газар хөдлөлтийг   алдалгүй тэмдэглэж авч түүний төвийн байрлал хүч,эхэлсэн хугацаа зэргийг тодорхойлох болсон.

Ерөнхий ойлголт

Дэлхийн дотоод хүчний буюу /эндоген/ улмаас газрын хатуу хөрс гэнэт доргих,чичрэх үзэгдлийг газар хөдлөлт гэнэ.Газар хөдлөлөөс хамаарч газрын өнгөн гадаргуу дээр ба ямар нэгэн гүнд үүсч явагдах үзэгдлүүдийг сейсмийн  үзэгдэл гэнэ./seismos-чичрэх,доргих  гэсэн утгатай грек үг/ Газар хөдлөлт нь дэлхий дээр элбэг тохиолддог процесс юм.Дэлхий дээр жилд 1 сая орчим газар хөдлөлт явагддаг байна.Энэ нь бараг мэдрэгддэггүй юм байна.Харин цагт 120, 1 минутанд 1-2 түлхэлт явагддаг. Газар хөдлөлт нь далай тэнгисийн ёроолд ч  үүснэ.Дэлхий дээр жилд болдог эвдлэх хүчтэй 110 орчим газар хөдлөлтийн 70 шахам нь хуурай газар,үдэх 40 нь далайд тохиолдоно.Одоо дэлхий дээр газар хөдлөх явдалыг судлах станц 600 шахам бий.Олон тооны улс оронд газар хөдлөх үзэгдлийг шинжлэх тусгай институт,лаборатори олныг байгуулжээ.Манай улс 1957 онд УБ хотод газар хөдлөлт шинжлэх тусгай газар байгуулсан.                                                                                                                             

Газар хөдлөлтийн тархалт /дэлхийд/

Дэлхий дээр газар хөдлөлтийн голомтын тархалт нь чулуун мандлын хавтангуудын хил заагтай ерөнхийдээ давхцаж байдаг. 

Зураг.1 Газар хөдлөлтийн тархалтын хил заагууд

А.Номхон далайн  бүс.Номхон далайн эргийн дагууд газар хөдлөл их тохиолддог учир түүнийг “Номхон далайн галт цагираг” хэмээн нэрлэдэг билээ.Энэ бүсэд Азийн зүүн өмнөд эрэг дагуух Япон,Филиппины арлууд ,Индонез болон Америкийн баруун эргийн дагуух Алеут,Аляскийн хойг ,Төв америк,мексик,никарагуа,эквадор,колумб,чили,перу зэрэг газрууд орно.Гүехэн орших голомт бүхий /100 км хүртэлх/    газар хөдлөлтийн 80% нь энэ бүсэд тохиолдох ба гүн голомттой нь ч энд оршино.                               

Б. Газрын дундад тэнгисийн бүс.Евразийн өмнөд хэсгээр газар дундын тэнгисээс эхлээд зүүн тийш Иран,Армяны өндөрлөг,Гималайг дамжин зүүн өмнөд Азид           Номхон далайн бүстэй нийлнэ.Энд иран,югослав,турк,афганистан,пакистан-энэтхэгийн хойг хэсэг,балба,зэрэг орны нутаг дэвсгэрт хамаарагдаж байна.

В.Далайн гол нуруудын бүс.Тектоникийн хавтангийн хил зааг болж байгаа далайн ёроолын уул нуруудад газар хөдлөлт их тохиолддог.Ялангуяа Атлантын далайн гол нурууны дагуу газар хөдлөлтийн голомт олноор оршино.Усан доор  үүсэх энэхүү газар хөдлөлт нь цунами үүсгэх аюултай.

Газар хөдлөлтийн тархалтын бүс/монголд/

газар хөдлөлийн бүсийг дотор нь 4 ангилдаг.Үүнд:

1. Газар хөдлөлтийн  өндөр идэвхитэй бүс:Хан-хөхий,булнай,хул,азарга,бүсийн гол,мөнх хайрханы орчим,гурван богд,говь-гурван сайхан орно.

2. Газар хөдлөлтийн идэвхитэй бүс:Жаргалант,даян гичгэнэ,тайшир,хорьдол сарьдагийн Баян нурууг хамарна.

3. Газар хөдлөлтийн идэвхи бага бүсэд:Хөвсгөл нуурын зүүн хэсэг,Төв хангайн  баруун зүүн хэсгүд ,Хэнтийн нуруу багтана.

4. Газар хөдлөлтийн идэвхигүй бүсэд:Төв хангайн төв хэсэгт Дорнодын тал багтана.

Сейсмийн ихээхэн идэвхитэй бүсүүд:

Манай улсын нутаг дээр Алтай,хангайн нурууд газар хөдлөлт хамгийн хүчтэй явагддаг төв гэж тооцогдоно.Эдгээр нутгуудад хүчтэйхэн газар хөдлөлтийн дотроос 1957 онд Их богд, 1967 оны Могодын газар хөдлөлтүүд нарийн судлагдсан бөгөөд 1957 оны Их Богдын газар хөдлөлт 20-р зуунд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг болж бүртгэгджээ.

Зураг.2   1905 оны Булнайн газар хөдлөлтийн хагарал/370 км/


Газар хөдлөлтийн үүсэл ,хөгжих шалтгаан

Газар хөдлөл нь гол төлөв тектоник гарал үүсэлтэй байдаг гэдгийг сейсмологийн шинжлэх ухаан судалсан байна.Өөрөөр хэлбэл:газрын хатуу  хөрсний гүнд аажмаар хуралдсан тектоник хүчнээс чулуулагийн үе давхаргууд  гэнэт  тасарч ийш,тийш шилжих тектоник процессоос шалтгаалж газар хөдлөх үзэгдэл үүснэ.Эрдэмтэдийн судалгаагаар үзэхэд дэлхийн бүх газрын гадаргад газар хөдлөлт явагддаггүй.Харин ч хөдлөлт явагдах онцгой бүсүүд байдаг.Энэ нь: 1.Шинэхэн ба орчин үеийн тектоник хөдөлгөөнтэй шууд холбоотой явагдана.

2.Газар хөдлөх шалтгааныг тогтооход галт уул дэлбэрэх явцад тухайн нутаг дэвсгэрт тодорхой хэмжээний чичирхийлэл явагддаг.

3.Экзоген үйл явцтай холбоотой.Үүний дотор хүчтэй гулсалт,нуралт ба гравитацын үйл явцтай холбогдож явагдана.

4.Хүний үйл ажиллагаа /санамсартай ба санамсаргүй/-тай холбогдож газар хөдлөлт явагдана.Үүний нэг нь / санамсартай/ ямар нэгэн үйл ажиллагааг явуулахад тэсэлгээ,дэлбэрэлт явуулдаг.Энэ нь бусад газар хөдлөлтөөс арай  бага чичирхийлэлтэй явагдана.

5.Том хэмжээний усан бассейн байгуулах явцад газар хөдлөлт явагдана./энэ нь тектоник хүчтэй тэнцүү хэмжээний / Жишээ нь:Оросын Иркутскт том хэмжээний  усан сан барьснаас газар хөдлөлийн балл,эрчим нь нилээд их нэмэгдсэн.

Газар хөдлөлтөнд нөлөөлөх хүчин зүйл

Газар хөдлөлтийн балланд инженер геологийн нөхцөл дараах байдлаар нөлөөлнө.Энэ нь тухайн нутаг дэвсгэр нь тодорхой хэмжээний стандартаар  тогтоосон балл байдаг.Үүнийг тогтоохын тулд инженер геологийн байдлаар  тодорхойлдог.Үүнд:Гол төлөв элсэрхэг шавранцар,бага хэмжээний хайрга ,сайрга байдаг ба гол нь газар доорхи усны түвшин 10 м-ээс дээш байх үед тодорхойлсныг анхдагч балл гэнэ.Харин тооцооны баллан дээр тухайн нутаг дэвсгэрийн инженер геологийн нөхцлийг тодорхойлж өгдөг.Энэ нь барилга барихад газар хөдлөлтөөс хамгаалах зүйл юм.

Газар хөдлөлтийн ангилал:

Газар хөдлөлт нь газрын царцдасын дотор янз бүрийн гүнд үүсч болдог,заримдаа дээд мантид ч үүсч болно.Газар хөдлөл гол төлөв тектоник  гаралтай бөгөөд  дэлхийн царцдасын хөдөлгөөнтэй холбоотой байна.Энэ үед  их хэмжээний уян энерги ялгарч дэлхийн  царцдасын гэнэтийн хэлбэлзэх  хөдөлгөөн үүсгэх эх үүсвэр нь болох дэлхийн гүн дахь тасралтын мужийг газар хөдлөлийн голомт буюу гипоцентр гэж нэрлэнэ. Газар хөдлөлийн эвдэх хүч нь  түүний эрчим ба голомтын байрлалын гүнээс хамаарна.Голомтын байрлалын  гүнээс хамааруулж В.Д.Ломтадзе газар хөдлөлийг дараахь төрөлд хувааж үзсэн.Үүнд:хэвийн /70 км хүртэл гүнд/ ,завсрын /70-300 км/ ,гүний /300км-ээс их/.  Өнөө үед ихэнхи эрдэмтэд гадаргуу орчмын, царцдасын ба мантийн гэсэн төрлүүдийг голомтын гүнээр ялгаж үздэг.Газар хөдлөлийн голомтын газрын  гадаргуу дахь проекцийг эпицентр гэж нэрлэдэг.Эпицентрээс тал тал тийшээ холдох тутам түлхэлтийн хүч ба хэлбэлзэх хөдөлгөөн багасна. Гипоцентрээс эпицентр хүртлэх зайг газар хөдлөлтийн голомтын зай гэнэ. Эпицентр ба түүний ойр хавийн нутаг дэвсгэр дээр газар хөдлөл хамгийн хамгийн их хүчтэй болох бөгөөд энэ хэсгийг плейстосейстийн муж гэнэ.Газар хөдлөлийн хүчээр  харилцан хооронд адил цэгүүдийг дайрч гарсан гадаргууг изосейсмийн гадаргуу  гэнэ.Изосейсмийн гадаргууг газрын гадаргуу талаар огтлогдоход  үүссэн шугамыг изосейсмийн шугам гэнэ.Газар хөдлөлийн голомтоос тархах  сейсмийн хэдэн төрлийн долгион байдаг.

1.Дагуу долгион/P/ :Дагуу долгионы хурд нь хөндлөн долгионы хурдаас их байна.Эрдэмтдийн үзэж байгаагаар дагуу  долгионы хурд нь чулуулгийн эзлэхүүнийг өөрчлөх/ чулуулгийн шахах,тасралт,эвдрэлтийг үүсгэдэг/ шинж  тэмдэгтэй.

2.Хөндлөн долгион/S/: Энэ нь чулуулгийн эзлэхүүнийг өөрчлөх шинж байхгүй.Механик шинж чанар нягтаас хамаардаг.Нягт их байх тусам дагуу,хөндлөн долгионы тархалтын хурд их байна.Тархалтын хурдын зарим нэг  чулуулаг дээр авч үзвэл:

Тунамал чулуулагт 2-5 км/с

Боржин чулуулагт 5-6 км/с

Базальт чулуулагт 6.5-7.5 км/с

Хэт суурилаг чулуулагт 8 км/с  байна.                                        

Газар хөдлөлтийн энерги:

Газар хөдлөлтийг судалдаг шинжлэх ухааныг сейсмологи гэнэ. Сейсмологийн  энергийн олон арга байдаг.Газар хөдлөх үзэгдлийн мөн чанарыг илэрхийлэгч чухал шинжийн нэг нь энерги юм.Энэ энергийг жоуль-аар хэмжинэ.

1эрг=1дин/см      1ж=107эрг

Эвдрэл үүсгэдэг газар хөдлөлтийн энерги нь ~1012 -1015  ж –эвдрэл

Сүйрэл үүсгэдэг газар хөдлөлтийн энерги нь ~1017 -1020 ж –сүйрэл

Практикт энэ энергийн хэмжээг авахад тохиромжгүй байдаг учраас энэ энергийн Lg-утга-(K=Lg E) авч хэрэглэгддэг.

K=Lg E    К-Энергийн анги

Газар хөдлөлийн энергийн анги хоорондоо дараах байдлаар холбоотой.

Lg E=12+1.8M                           E=10-байхад М =8.5 байх жишээтэй.

Газар хөдлөлийн энергийн хэмжээг мэдснээр уг үзэгдлийг геофизик геологийн бусад үзэгдлүүдтэй харьцуулж хүчтэй газар хөдлөлт явагддаг нутаг орныг доргилтын хүчээр мужлал хийж барилга байгууллагын эрэл хүсэлтийг баталгаажуулна.

 Газар хөдлөлтийн хүч:

Газар хөдлөлийг ялгаруулж байгаа эрчим хүчнээс нь хамааран 3 хуваана.Хэрэв  зөвхөн тусгай багажинд мэдэгдхүйц сулхан байвал түүнийг микросейсмийн , хүнд мэдрэгдхээр бол макросейсмийн,харин байшин барилга нурж газрын   гадаргууд хэв гажил учруулах хүчтэй байвал мегасейсмийн үзэгдэл гэнэ.  Хамгийн хүчтэй газар хөдлөлт бүтэн хот тосгоныг газрын гадаргад өөрчлөлт  оруулж байхад хамгийн сул хөдлөлт хэдэн арав мянга дахин өсгөдөг багажинд  тэмдэглэгдэх төдийхөн байдаг.Газар хөдлөлтийн хүчийг хэмжихэд 1-рт MSK-64   гэсэн зарчим болох 3 орны эрдэмтэдийн гаргасан 1-12 баллаар хэмжих шатлал.  Энэ шатлалд 1-6 баллд-хор хөнөөлгүй мэдэгдэх төдий ,6-12 баллд аюултай,хор  хөнөөлтэй гэнэ.2-рт Рихтерийн магнитудаар бас хэмждэг.Орчин  үед ихэнх улс оронд анх АНУ-д хэрэглэж эхэлсэн Рихтерийн шатлалыг газар   хөдлөлтийн хүчийг тодорхойлоход одоо ашиглаж байна.

Хүснэгт.1 Рихтерийн магнитуд

магнитуд

Шинж чанар

Жилд тохиолдох тоо

<2.5

Зөвхөн багажинд бичигдэнэ.

900000

2.5-5.4

Хүн мэдэрнэ,ялигүй гэмтэл үүсэж болно.

30000

5.5-6.0

Бага зэргийн эвдрэл учруулна.

500

6.1-6.9

Хот суурин газар эвдрэл учруулна.

100

7.0-7.9

Хүчтэй,эвдрэл сүйтгэл их

20

>8.0

Маш хүчтэй.Эпицентрийн ойр бол бүрэн сүйрнэ.

5-10жил тутамд нэг

 

Газар хөдлөлтийн балл/ Хүснэгт.2/

Хүч

Балл

Газар

Хөдлөлтийн

нэрс

Газар хөдлөлтийн товч тодорхойлолт

 

 

1

Үл мэдрэгдэм

Зөвхөн багажийн тусламжтай мэдэрч болно.хөрсөнд микросейсмийн доргилт үүснэ.

2

Арай ядан

Мэдрэгдэм

Тайван байгаа ганц нэг хүнд мэдрэгдэнэ.Сейсмийн багажинд тэмдэглэгдэнэ.

3

Сул хөдлөлт

Хүн амын цөөнх нь мэдэрнэ.Зарим тохиолдолд хөдлөлтийн үргэлжлэл,чиглэлийг тодорхойлж болно.

4

Мэдрэгдэм

Доргилт

Гадаа байгаа хүмүүсийн цөөнх нь мэдэрнэ.Барилгын цонхны шил дуугарна.Саванд хийсэн шингэн цалигна.

5

Сэрээх

Гудамжинд мэдэгдэнэ.Унтаж буй хүн сэрнэ.

6

Сандраах

Бүх хүнд мэдэгдэнэ.Хаалга савж,цонхны шил,са суулга хагарна.Тавиур дээрээс ном унаж ,дотор шавардлага хуурна.

7

Гэмтээх

Тасалгаан дотор хүнд юм унаж буй юм шиг мэдэгдэнэ.

8

Хүнд гэмтээх

Хөл дээрээ зогсоход хэцүү болно.Жолооч нарт мэдрэгдэнэ.Тоосго унаж том хонх өөрөө дуугарна.Усан дээр долгио үүснэ.

9

Бүгдийг гэмтээх

Тоосгон хана,зарим барилга нурна.Том барилгад ан цав үүснэ.Худгийн усны түвшин өөрчлөгдөнө.Гол,нуурын ус булингартана.Нуралт гулсалт үүснэ.Барилгын суурь суларч ,газар доорх  хоолой эвдрэнэ.

10

Бүгдийг эвдэх

Мод ганхаж хугарна.Олон байшин барилга нурж газар дээр ангал үүсэн газар доорх хоолой эвдэрнэ.

11

Сүйрүүлэх

Гүүр,байшин барилга, Барилгын суурь,ус дамжуулах хоолой эвдэрч хашлага далан сэтэрнэ.Газар дээр нуралт,ангал үүсэж гол нуурын ус эргээсээ хальна.

12

 

Гадаргууг өөрчлөх

Бараг бүх чулуун байгууламж эвдэрнэ,хөрсний шилжилт үүснэ.Бүх зүйлс эвдэрч сүйднэ.Голын голдрил өөрчлөгдөн хүрхрээ үүсч газар орны нүүр царай хувирч өөрчлөгдөнө.Хүнд юмс ч агаарт шидэгдэнэ.


Инженер геологийн судалгаа

Ямарваа нутаг дэвсгэрийн аль хэсэгт хир зэрэг хүчтэйгээр ирээдүйд газар хөдөлж болохыг урьдаас мэдэхийн тулд сейсмийн мужлалтыг хийдэг юм.Сейсмийн мужлалтыг хийхдээ дэвсгэр нутгийн газар хөдлөлийн байдлыг олон жилийн туршид судлах ,түүнийгээ тэр нутгийн геологийн зүй тогтоцтой холбож үзнэ.Өөрөөр хэлбэл:газар хөдлөл уг нутаг дэвсгэрийн геологийн зүй тогтоц ба газар хөдлөлийн байдлаар харилцан адил нутгуудыг сейсмийн талаар нэг төрлийн муж ,бүсэд хамааруулна.Сейсмийн мужлалыг хийх явдал нь хот суурин газрууд ба үйлдвэрүүдийн төвүүдийг урьдаас сонгон авч байрлуулах зэрэг ардын аж ахуйн чухал асуудалтай холбоотой.Жишээ нь:Олонтой давтагддаг газар хөдлөлийн эпицентр нь уул нуруу ба хөндий хоолойн зааг бүсийн дагуу цуварч оршдогийг өнгөрсөн зууны эхээр тэмдэглэж тогтоосон.Нөгөөтэйгүүр газар  хөдлөлтийн голомт /Гипоцентр/ нь нэг талаас өргөгдөж байгаа уул нурууд,нөгөө талаас доош сууж байгаа хөндий хоолойн  завсраар үргэлжилсэн хагарлын бүсийн дагуу байрладгийг олон жилийн судалгаагаар нотолсон байна.

Үзүүлэх хор уршиг:

Газар их хөдөлдөг газар олон давхар байшин барьж болохгүй.Энэ нь хүчтэй газар хөдөлсний улмаас байшин барилга нурж гэмтэхээс гадна хүний амь нас эрсддэг.Хүчтэй газар хөдлөлтийн улмаас хэдэн зуун км үргэлжилсэн урт ан цав үүсэж хэдэн мянган кв км нутагт эвдрэл нуралт үүснэ.Газар хөдөлсний улмас тухайн нутагт гарсан гарз хохиролоос болж тус улсын нийгэм эдийн засагт их хэмжээний хохирол учруулна.Түүхэн хугацаанд монголд болсон газар хөдлөлтөнд сүйрсэн барилга,амь үрэгдсэн хүний тоо цөөн байна. Орчин үед  газар хөдлөлтөнд нэврэгдсэн хамгийн ойр жишээ бол Япон улс юм .

Газар хөдлөлтөнд үнэлгээ өгөх./прогноз/

Инженер геологийн судалгаагаар нутаг дэвсгэрийн чичирхийлэлийн баллад үнэлгээ өгөх 4 арга бий.

1.Түүхэн структурын арга:Тухайн нутаг дэвсгэрийн геологийн хөгжлийн түүх.Оросын эрдэмтэд /Г.П.Горков,В.В.Белусов,Б.А.Петрушевский,В.Н.Крестник  зэрэг / өргөн хэрэглэдэг.

2. Чичирхийлэлийн тектоникийн арга:/Н.Е.Губин/ Энэ нь тектоникийн хөдөлгөөнтэй холбоотой.

3.Тектоник физикийн арга :/үүнийг Н.В.Гозовский,В.В.Белдусов зэрэг судлаачид/ Голдуу барууны орнуудад хэрэглэнэ.

4.Палеосейсм геологийн арга: Энэ нь өнгөрсөн түүхийг сэргээн судлах ба дахин давтамж судлах арга юм.Хэдийд ,яаж ,ямар эрчим баллтай,ямар хэмжээний газар нутаг нурж гулссан зэргийг судлаад хир их чичирхийлэл явагдсаныг тогтооно.Чичирхийлэлтэй нутаг дэвсгэрт барилга байгууламж барихдаа 6 баллаас дээш үед , Тооцооны баллыг зөв тодорхойлно.Энэ нь хамгийн чухал зүйл юм.Барилга байгууламж барих оновчтой талбайг зөв сонгоно.Тухайн барилгын хийц бүтэц зэргийг зөв тодорхойлох /туузан  Фундамент,хадаасан Фундамент,...гэх мэтийг зөв сонгох/ .Барилга барихдаа голдуу зөв хэлбэртэй байвал чичирхийлэл даах чадвар сайн.

Хамгаалах арга хэмжээ

 Газар хөдлөхөд учрах хор хөнөөл ,гарз хохиролын хэмжээг аль болохоор багасгах,хүний үхлийг багасгах,орон байшингийн эвдрэл гэмтлийг цөөтгөх талаар олон улс орон тус бүр сэтгэл түгшин зовниж,зохих арга хэмжээ авч байгаа явдал энгийн хэрэг биш.Иймд газар хөдлөхөөр орон байшин эвдрэн нурах аюулыг багасгах арилгах зорилгоор шинжилж ашигласан ,тусгай журмыг баримтлан маш бэх бат орон байшин барих хэрэгтэй.Модон байшин ,бетон байшин,сайн барьсан тоосгон байшин газар хөдлөлтөнд сайн тэсвэрлэнэ.Газар  хөдлөлтийн үр нөлөөгөөр дэлхийн дотоод хөдөлгөөний тогтолцоог нарийн мэдэхийн хамт уг үзэгдлээр үүсэн гарах аюул хохирлыг багасгах арга зам олж мэддэг билээ.Аливаа нэгэн орон нутагт газар хөдөлсөн,аль хир хөнөөл учруулсан ,ямар нэг зүйлс хир зэрэг хөдөлж ганхсан зэргийг үнэн зөв нэгд нэггүй бичиж эрдэм шинжилгээний газар илгээж байвал тэр орон нутгийн хүн ам,эд хөрөнгийг газар хөдлөх аюулаас хамгаалахад их ач тустай болохыг хэн бүхэн мэдэх явдал яухал юм.

Газар хөдлөлтийг урьдчилан мэдэх явдал түүнчлэн сэргийлж аюул хөнөөлийн хэмжээг багасгах ач холбогдолтой. Газар хөдлөл нь инженер техникчид, барилгачидын бүтээсэн байгууламжийн чанар чансааг шалгаж алдааг илрүүлж  сургамж өгдгөөрөө чуха ач холбогдолтой.

Хамгаалах арга хэмжээн дээр нь симметрийн барилга,байгууламжыг барих  хэрэгтэй.Тухайн нутгийн газар доорх усны химийн найралгыг судалж шинжилж байх хэрэгтэй.Мөн газар хөдлөлтийг дагалдаж явдаг бусад зүйлсийг мартаж болохгүй.

 

ДҮГНЭЛТ

Би монгол орныхоо газар хөдлөлтийг судалснаар газар хөдлөлт гэж чухам юу болох талаар шинжлэх ухааны болон практикт ямар процесс болохыг гүнзгий  нарийн ойлгож авлаа.Газар хөдлөлт бол бидний амьдарч байгаа дэлхийн дотоод хүч болох эндоген үйл явц болох газрын царцдасыг бүрдүүлж буй  томоохон хавтангуудын зөрж,шилжих,суух хөдөлгөөнөөс болж доргилт,чичиргээн нь газрын гадаргад чичирхийлэл болж гарч ирдэг юм байна.  Манай монгол улс маань ерөнхийдөө мэдэгдэхүйц сүйрүүлэх хүчтэй газар  хөдлөлтйин хүч,энерги,давталт,газар хөдлөх идэвхээр нь 4 ангилдаг байна.

1.Газар хөдлөлийн идэвхтэй бүс.Жаргалант-дарви,хасагт хан,тайшир,хордил сарьдаг зэрэг хамаарна.

2. Газар хөдлөлийн өндөр идэвхтэй бүс.Хан –хөхий, булнай,могд цагаан шувуу, говь гурван сайхан   зэрэг хамаарна.

3. Газар хөдлөлийн бага идэвхтэй бүс.Хөвсгөл нуурын зүүн хэсэг,төв хангайн баруун зүүн хэсгүүд орно.

4. Газар хөдлөлийн идэвхтэй бүс.Төв хангайн төв хэсэг,Дорнодын тал зэрэг болно.

Монгол орон ерөнхийдөө газар хөдлөлт хөгжиж болох бүсэд хамаарагдаж байдаг юм байна.

Энэ газар хөдлөлийн процесс нь дэлхий дээр минут тутамд чичирхийлэл болж байдаг  гэхдээ хэдэн л хүчтэй нь хүн төрөлхтөн бидэнд аюул учруулдаг юм байна.

 

Ашигласан ном 

1.М.Алей ,Н.Батсүх   “гидрогеологи ,инженер геологи” УБ  2004 он

2.О.Намнандорж “Газар хөдлөх тухай “ УБ  1958 он

3.Е.Батчулуун   “Дэлхий судлал”    УБ   2003 он

4.В.Р.Ломтадзе  “Инженер геологи- Инженер геодинамик”  л.недра 1977

5. Интернэт эх сурвалжууд

Тухайлсан инженер геологийн ул хөрсний лабораторийн шинжилгээ (Дисперслэг ул хөрс, Хадан-хагас хадан ул хөрс, Цэвдэг ул хөрс)

Инженер геологийн грунт механикийн лабораторид хийгдэх ул хөрсний физик шинжилгээний системчилсэн тайлбар зураг (Зохиогч Б.Батбаясгалан © 2017)



 

Монгол улсын авто замын сүлжээний нарийвчилсан зураг болон Улаанбаатар хотын газар дүрсийн зураг

Монгол улсын авто замын сүлжээний нарийвчилсан зураг нь PDF файл байгаа нийт хэмжээ нь 163Mb хэмжээтэй том файл байгаа татаж авахаар орууллаа энэ доор

Татаж авах линк хаяг


Улаанбаатар хотын газар дүрсийн буюу физик газарзүйн хэлбэрийн зураг PDF файл байгаа нийт хэмжээ нь 1,3 Mb хэмжээтэй, татаж авахаар орууллаа энэ доорхи линкээр авна уу

Татаж авах линк хаяг

Дэлхийн плит тектоникийн үзэгдэл үйл явцын дэлгэрэнгүй тайлбар зураг (Геологийн чиглэлээр суралцагч оюутан залууст зориулав)

Энэхүү зургийг бүрэн эхээр үзэхийг хүсвэл доорхи линк хаяг руу орно уу

Линк хаяг


Монгол орны Стратиграфийн комиссоор гаргасан ГЕОХРОНОЛОГИЙН ТАБЛИЦ татаж авахаар орууллаа монгол хэл дээр.


 

Улаанбаатар хотын 1:100000 масштабтай L-48-10, 11 байрзүйн зураг 1970 оны хэвлэл

 Эрхэм оюутан залуус, судлаач та бүхэнд хэрэг болох Улаанбаатар хотын 1:100000 масштабтай байрзүйн зураг орууллаа, дипломын болон судалгааны ажилдаа хэрэглэнэ үү татаж аваарай (.TIF файл байгаа)





Монгол орны агуйнууд ? Э.Авирмэд судлаач

 ГАЗАРЗҮЙН УХААНЫ ДОКТОР, АГУЙ СУДЛААЧ ЭРДЭНЭДАЛАЙН АВИРМЭД /1958-2022/

Э.Авирмэд нь 1999 онд Академич Ш.Цэгмидийн удирдлага дор “Монгол орны агуйн гарал үүсэл, тархалтын зүй тогтол” сэдвээр газарзүйн ухааны докторын зэрэг хамгаалж  2008 онд “Монгол орны агуй” нэгэн  сэдэвт бүтээл, 2011 онд “Талын агуй”, 2013 онд “Агуй”, 2020 онд “Монголын агуй” гэсэн цуврал нэгэн сэдэвт бүтээлийг хэвлэн нийтлүүлж агуй судлал, Монгол орны агуйн гарал үүсэл, онцлог, хэв шинжийн тухай мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлсэн судлаач юм. Мөн хамтарсан 3 ном, товхимол бичсэний зэрэгцээ 10 гаруй нэгэн сэдэвт бүтээл редакторлаж эрдэм шинжилгээ, сурталчилгааны 60 гаруй өгүүлэлийг дангаар болон хамтран бичиж гадаад, дотоодын бүтээлүүдэд хэвлүүлсэн ба газрын зураг 22, эрдэм шинжилгээний атлас 3 /хамтарсан/-ийг хэвлүүлж олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний бага хуралд 20 гаруй илтгэл хэлэлцүүлж газрын зургаар 2 зохиогчийн эрх , нэгэн сэдэвт бүтээлээр 1 зохиогчийн эрх авч байжээ.


Тэрээр өөрийн ажил, амьдралын замналын сүүлийн 40 орчим жилийн хугацаанд Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүй, орчин судлалын салбарын суурь судалгаа, хээрийн судалгааны хүрээнд болон Олон улсын агуй судлалын холбоотой хамтран агуйн судалгааны олон экспедицийг зохион байгуулсаны дүнд Монгол орны 335 агуйд судалгаа явуулсан байна. 

Бүр дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэ холбоос руу дарна уу

Tuesday, January 16, 2024

Мөстлөгийн геологийн үйл ажиллагаа гэж юу вэ? Цэвдгийн үзэгдэл үйл явцуудад юу байдаг вэ?

 Манай монгол оронд хамгийн сүүлийн мөстлөг 15000-12000 жилийн өмнө болж өнгөрсөн...

Агаарын тунадас багатай нутагт жилийн дундаж температур нь тогтмол 0 хэмээс бага бол орсон цас нь хадгалагдан бусад хүчин зүйлийн нөлөөгөөр мөс болж хувирна. Хайлалгүй хадгалагдсан цасан бүрхүүлийн доод хилийг цасны цаг уурын шугам буюу цасны хил гэдэг. Энэ хилийн орших өнөдөр нь цаг уурын нөхцлөөс шалтгаалах ба туйл орчимд хамгийн доор далайн түвшинтэй бараг давхцдаг байна. Экваторт хамгийн өндөр буюу 5000-6000 м хүрнэ. Газрын гадаргаас дээш 100 м тутамт агаарын температур 0,5-0,6 хэмээр буурч, усны уурын агуулагдах хэмжээ багассанаар цас үүсэх нөхцөл бүрэлдэж чадахаа болих тэр өндрийг цасны дээд хил гэнэ. Дээд, доод хилийн хоорондох атмосферийн бүрхүүлийг хионесфер гэж нэрлэдэг.

Зуны  нарны илчээр хайлсан цасны дээд хэсэг шөнөдөө хөлдөж ширхэг нь нягтрах ба хайлсан ус нэвтэрч цасаа хайлуулах зэрэг нийлмэл процессуудын үр дүнд нягтарсаар фирн болж хувирна. Мөн хатуу төлвөөс уурших сублимацийн процессоор цас хувирна. Дээрхи процессууд давтагдан, цас нэмж орсоор фирн улам нягтарч цэвэр тунгалаг глетчерийн мөс үүсгэдэг. Энэ нь мөстлөгийн биеийн гол хэсэг юм. 10-11 м2 цаснаас 1м3 глетчерийн мөс үүсэх маш налархай уусамтгай шинж чанартай байдаг. Мөстлөгийн уулын, тивийн гэж хоёр ангилна. Уулын мөстлөг олон төрөлтэй байдаг.

Мөсний хөдөлгөөн

Их даралтан доор орших глетчерийн мөс доод хэсэгтээ налархай болж налуу даган урсаж хөдөлдөг. Хөндийн мөстлөгийн урсах хөдөлгөөнөөр уулын хажуу, хөндийг даган урсах мөс мөсөн голыг үүсгэнэ. Мөсөн голын урсгалын хурд нь гол бүрд төдийгүй нэг голын хэсэг бүрд өөр өөр байна. Альпийн нурууны мөсөн гол хоногт 0,1-0,4м Памир, Гималайд 2-4м, Гренландад 20-30м байна. Мөс урсан гулсахдаа газрын гадаргыг ухаж эвдэнэ. Хөндийн мөстлөгийн эх фирнийн савад байсан жижиг хонхор цас хуралдан, үүн дээр хүйтний өгөршил, механик өгөршлүүд хүчтэй явагадаж томорсоор 3 талаараа бараг эгц ханаар хүрээлэгдсэн кар болж хувирна.

Караас хэмжээгээрээ асар томыг нь цирк гэнэ. Циркээс түрэгдэн гарах мөсөн гол уулын хөндийг даган урсахдаа хөндийн ёроолыг тэлж тэвш хэлбэртэй болгоно. Мөсөн голын хөндийг трог гэх ба дээд хажуу нь налуу задгай, мөсөөр ухагдсан ёроолын эрэг нь эгц байна. Урсаж буй мөсний замд тохиолдох хад чулуу өнгөлөгдөн, ухагдаж зурагдах ба урсгалын эсрэг хөндлөн тал нь налуу байна. Ийм хад чулууг хонин дух, буржгар хад ч гэдэг. Мөсөн голын биетэй урсаж яваа чулуулгийн хэмхдэсүүдийг хөдөлгөөнтэй морен, мөстлөг хайлж ухрахад мөсөн голын хөндийд тунаж хуримтлагдсаныг хөдөлгөөнгүй морен гэнэ. Уулын хажуугаас зөөгдөн мөсөн голын бие дээр тогтсоныг гадаргын морен, мөсөн голын 2 хажуугаар цугларсныг хажуугийн морен гэх ба 2 буюу хэд хэдэн мөсөн голын хажуугийн морен нийлж завсрын морен үүсгэнэ.

Фирний сав, мөсөн гол дотор орж урсах хэмхдэсүүд дотоодын морен, хөндийн ёроолын сул хурдас, мөс ёроолоо эвдлэхэд үүссэн хэмхдэсүүд ёроолын морен, голын адагт зөөгдөн хуримтлагдсан хурдсууд эцсийн моренийг тус тус үүсгэдэг байна.

Цэвдгийн үзэгдэл үйл явцууд

Олон жилийн бөөрөг: Гол, нуурын сав газрын нам татам, татмын дээрхи 1-р дэнжид голдуу тохиолддог. 1-20м хүртэл өндөр, 2-100м хүртэл урт, 1-2м ээс 30-40м хүртэл өргөнтэй гүдгэр хэлбэрийн геоморфологийн бичил элементийг үүсгэдэг. Мөсөн зоориноос бусад барилга, байгууламжийг олон жилийн бөөрөгт барихыг хориглох бөгөөд харин зам, гүүр, цахилгаан, холбооны шугам зэрэг олон арван км үргэлжлэх шугаман байгууламжийн хайгуулын үед судалгааг хийдэг. Олон жилийн бөөргийн хэлбэр дүрс зөв байвал хөгжлийн идэвхитэй үедээ байгаа, орой хажуу нь хотойсон, мөн жижиг нуур, ус тогтсон байвал хөгжлийнхээ төгсгөл үед орж байгаа гэж үзнэ. Энэ бүгдийг үндэслэн тухайн бөөрөг барилга байгууламжид ямар нөлөө үзүүлэх талаар чанарын үнэлгээ өгнө.

Улирлын бөөрөг: хөрс хөлдөхөд овойлт үүсдэг нэг хэлбэр бөгөөд чийгээр харилцан адилгүй хөрснүүд хөлдөхөд гадаргад овон товон үүссэнээр бий болно. Олон жилийн бөөргөөс хэмжээгээрээ бага бөгөөд өвөлдөө эрчимжиж, зундаа зогсонго байдалд ордог улирлын чанартай үзэгдэл юм. Өвөл 1-2 сард хамгийн их идэвхижиж, зун 7-8 сард зогсонги байдалд орно. Судалгааны үед улирлын бөөргийн хэлбэр хэмжээ, тархсан талбайг тогтоож бөөргийн сөрөг нөлөөллийн талаар үнэлгээ өгнө.

Халиа:  улирлын чанартай цэвдэгт үзэгдлийн хамгийн их тархсан хэлбэр бөгөөд манай орны хувьд голын, булгийн гаралтай хөрсний усны халиа зонхилж, хааяа нийлмэл гарлын халиа тохиолдоно. Халиаг өвлийн улиралд хээрийн нөхцөлд судлах нь илүү тохиромжтой. Судалгаагаар халианы эх булаг, хэлбэр хэмжээ, мөсний зузаан, тошин гүйж хөлдөх чиглэл зэргийг хэмжинэ.

Хүйтний хагарал: хүйтний улиралд хөрсний гадаргын болон гүний температурын ялгавараар үүссэн хүчдлийн улмаас үүсдэг үзэгдэл юм. Хүйтний хагаралаар олон тооны систем хагарлуудын бөөгнөрөл тодорхой хэлбэртэй олон өнцөгт үүсгэн тогтоно. Энэ процессоор гадаргуугийн өнгөн хэсгээр ан цавын шаантаг хэлбэрийн мөс их хэмжээгээр үүсэх нөхцөл бүрддэг тул тусгайлан судална. Хүйтний хагарлыг газар дээр нь судлахдаа түүний өргөн, гүн, хагарлуудын үүсгэсэн системийн хэлбэр дүрс, хүйтний хагарал идэвхижиж эхлэх, аних хугацааг тус тус тогтооно. Хүйтний хагарал барилга байгууламжийн сууринд нөлөөлөх эсэхийг судлана.

Термокарст: энэ үзэгдэл голдуу гол, нуурын татамд төвлөрсөн байдаг. Термокарст бол их мөсжилттэй хөрс буюу газрын доорхи мөс хайлж гэссэний улмаас үүссэн хотгор хотсууд юм. Термокарст нь хотгортоо голдуу нууртай байдаг. Термокарстын хотгор хотос, нуурын хэлбэр дүрс, хэмжээгээр нь хурдасны мөсжилт, хайлсан мөсний гарал үүслийн талаар урьдчилсан дүгнэлт өгнө. Судалгааны талбайд Термокарстын илрэл байгаа эсэхэд ажиглалт хийж тийм илэрэл байвал тухайн талбайд газрын доорхи мөс байгаа эсэхийг нягталж үзнэ.

Солифлюкци: энэ үзэгдэл 2-30 аас их налуутай хажууд, өндөр чийгтэй элсэнцэр-шавранцар зэрэг дисперслэг ул хөрс хөлдүү улан дээгүүр гулсах явцад үүсдэг. Чийгийн дутагдалтай манай орны хувьд Солифлюкцийн эрч, далайц нь харьцангуй бага байдаг бөгөөд голдуу уулын хажуу бэл дагаж гардаг зам гүүрийн ажилд энэ үзэгдэлийг анхаарч судлах шаардлагатай. Солифлюкцийн дэнжид голдуу шурф малтаж судалгааг явуулна.