Хөөлттэй ул хөрсний үүсэх нөхцөл нь эх газрын эрс тэс уур амьсгал болдог. Хөөлттэй шавар ул хөрс нь Дэлхийн олон оронд тархсан байдаг онцлогтой.
Монгол орны нутгийн хөөлттэй ул хөрс нь нийт нутгийн 35% -д тархсан байдаг ба энэ нь Монгол орны төв болон өмнө зүгт эртний нуурын гаралтай шавар хурдсын давхаргаар илэрч байдаг. Геологийн насны хувьд доод цэрдээс - неоген - дөрөвдөгчийн эхэн үе хүртэл ойролцоогоор 80 сая жилийн туршид үүсэн тогтсон байдаг.
Монгол орны хөөлттэй ул хөрсний
тархалтын зураг
Шаварлаг ул хөрсний гол онцлог нь олон нэгдэлтэйд оршино. Ул хөрсний хатуу хэсэг ул хөрс бүрэлдэх геологийн процессын явцад бий болох бөгөөд шаварлаг ул хөрсний гол шинж чанарыг бүрдүүлэгч мөн. Шаварлаг ул хөрсийг бүрдүүлэгч элементар хэсэг нь хээрийн жонш, гялтгануур, монтмориллонит, иллит, каолинит, галлуазат зэрэг янз бүрийн эрдэсээс тогтсон байдаг. Кристаллын байгуулалт, химийн бүрэлдэхүүн нь шаварлаг ул хөрсний элементар хэсгүүдийг хоорондоо наалдах, таталцах чанартай болгодог онцлогтой.
No comments:
Post a Comment