Санал хүсэлт илгээх

Санал хүсэлтээbaysaa321@gmail.com хаяг руу илгээнэ үү.

Thursday, December 4, 2025

Хүн төрөлхтөний цаг үе (Сонирхолтой геологи 5)

 

Оюун ухаант хүний үүсэл хөгжлийн товч зураглал

Энэ доорх линк хаягаар орж дэлгэрэнгүйг мэдээллийг уншиж үзээрэй та бүхэн.

https://ikon.mn/n/tlb

1 тэрбум жилийн өмнөх цаг үе буюу Неопротерозойн эрин үед юу болсон бэ? (Сонирхолтой геологи 4)

Неопротерозойн эрин (1.0–0.54 тэрбум жилийн өмнө)

  • Гондван супер эх газар задарч, шинэ далай тэнгис, эх газрууд үүсэв.

  • Дэлхий олон удаагийн мөстөлтүүдийг туулж өнгөрүүлсэн.

  • Мөстөлтийн дараах дулаарал амьдралын эрс өөрчлөлтөнд хүргэсэн.

  • Хамгийн эртний олон эст том биетэй амьтад гарч эхэлсэн.

энэ эрин үеийн төгсгөл 540 сая жилийн өмнөх цаг үе бол 12 галав (Кембригээс - Дөрөвдөгчийн галав) эхэлсэн дэлхийг эзэгнэсэн шавьж, амьтдын цаг үе юм.

Эх сурвалж: ШУА-ын Геологийн хүрээлэн

Мезопротерозойн эрин буюу Дунд төрмөлийн эрин цаг буюу 1,6 - 1,0 тэрбум жилийн тэртээд юу болж өнгөрсөн бэ? (Сонирхолтой геологи 3)

 

Эх сурвалж: ШУА-ны  Геологийн хүрээлэн

Мезопротерозойн эринд болсон гол гол үйл явдлууд. Үүнд:  

  1. Энэ үед Дэлхийн уур амьсгал харьцангуй тогтвортой, урт хугацаанд тайван байсан тул амьдрал аажмаар хөгжсөөр байв.

  2. Эукариот буюу цөмтэй эсүүдийн төрөл нэмэгдэж, анхны олон эсийн организмын шинжтэй биетүүд бий болж эхэлсэн.

  3. Анхны талстжсан чулуун мандлын газрын чулуулаг бүрхүүл, том царцдас бүхий тогтвортой эх газар (царцдас бүрхүүл) улам бүр өргөжсөн.

  4. Гондван нэртэй супер эх газар аажмаар бүрэлдэн тогтсон.

  5. Амьд организмын эс доторх эрхтнүүдийн хөгжлийн суурь бүрэлдэж, илүү нарийн бүтэцтэй эсийн амьдрал их сайн хөгжсөн.


Палеопротерозойн эринд дэлхий болон монгол оронд юу болж өнгөрсөн бэ? (Сонирхолтой геологи 2)

 


Палеопротерозойн эрин (2.5–1.6 тэрбум жилийн өмнө) нь дэлхийн уур амьсгал, агаар мандалд хүчтэй өөрчлөлтүүд орсон маш чухал үе юм.

  1. Цианобактериуд фотосинтезийн процессоор асар их хүчилтөрөгч ялгаруулж, “Их Хүчилтөрөгчжилт” (Great Oxidation Event) гэж нэрлэгдэх үйл явдал өрнөсөн байдаг.

  2. Агаар мандалд хүчилтөрөгч нэмэгдсэнээр олон анаэроб (хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг бактер гэж ойлгож болно) организмууд мөхөж, экосистем эрс өөрчлөгдөв.

  3. Хүчилтөрөгчийн өсөлтөөс болж төмөр ихээр исэлдэн “цагаан төмрийн давхарга” (banded iron formations) дэлхий даяар бөөнөөрөө үүссэн.

  4. Дэлхий анхны томоохон мөстөлт буюу “Хуронийн мөстлөг”-ийг туулж, бараг дэлхий гараг маань мөсөөр хучигдсан байдалд хүрсэн.

  5. Энэ бүх өөрчлөлт шинэ амьдралын систем (аэроб хүчилтөрөгчтэй орчинд амьдардаг бактер гэж ойлгож болно) бий болгож, эсүүд болох эукариотууд үүсэх суурь тавигдсан.


Эх сурвалж: ШУА-ийн Геологийн хүрээлэн

Архейн эрин үед буюу 4 - 2,5 тэрбум жилийн тэртээд юу болж өнгөрсөн бэ? (Сонирхолтой геологи 1)

Байгалийн ухааны ангид сурдаг оюутан залуучуудад зориулан бэлтгэв. Танд нэг өдөр хэрэг болно шүү.


Архейн эрин бол товчхондоо дэлхийн царцдас анх тогтож одоогийн эх газрын тектоникийн хавтангууд (царцдас бүрхүүл-чулуун мандал) үүсч эхэлсэн үе. Тухайн үед уур амьсгал маш халуун, агаар мандалд хүчилтөрөгч бараг байхгүй, галт уулын идэвхжил маш өндөр байв. Одоо бол сугар гараг шиг гэж төсөөлж болно. Далайд амьдралын анхны хэлбэр болох прокариот эсүүд, ялангуяа бактери, архей төрлийн бичил биетүүд бий болж эхэлсэн. Нарны гэрлийн нөлөөгөөр фотосинтезийн процесс явагдаж хамгийн анхны анокси фотосинтез хөгжиж эхэлсэн. Эдгээр бичил биетүүдийн үйл ажиллагаа дараагийн Протерозойн үед болох “Их хүчилтөрөгчжилт”-ийн эхлэлийг тавьсан гэж эрдэмтэд үздэг.
эх сурвалж: ШУА-ийн Геологийн хүрээлэн