Санал хүсэлт илгээх

Санал хүсэлтээ baysaa321@gmail.com хаяг руу илгээнэ үү.

Thursday, September 19, 2013

ГАЗАР ДООРХИ УСНЫ ЭРЛИЙН ШИНЖ ТЭМДЭГҮҮД



Манай улсын дэвсгэр нутгийн 70 шахам хувийг хээр тал, говийн бүс эзэлдэг учраас хүмүүсийн болон малын ундааны хэрэгцээнд худгаар авч ашиглаж байгаа газар доорхи ус гол үүргийг гүйцэтгэнэ. Эрт дээр үеээс монголчууд газар доорхи усыг эрж олох, халуун хүйтэн рашааныг ашиглах талаар их туршлага хуримтлуулж иржээ.
Рашаан ус нээн олж өвчин эмгэгээ анагаагаад зогсоогүй малчин ардууд газар доорхи усыг эрж олох их туршлага хуримтлуулж худаг гарган ашигласаар иржээ.
Худаг гаргах газрыг сонгон авдаг малчдын туршлагаас харахад газар доорхи усны эрлийн геоморфологи, геологи-тектоник, геоботаник, гидрогеологи, ус цаг уурын шинж тэмдгийг чадамгай ашиглаж хэрэглэдэг байна. Доорхи хүснэгтэнд газар доорхи усыг эрж олох талаар хуримтлуулж ирсэн малчдын туршлагыг нэгтгэн газар доорхи усны эрлийн шинж тэмдгээр ялган ангилах анхны оролдлого хийлээ.
Малчин ардын ашиглаж ирсэн газар доорхи усны эрлийн шинж тэмдгүүд:
Газар доорхи усны эрлийн шинж
тэмдэг
Малчдын хэрэглэж ирсэн туршлага
/газар доорхи ус ойрхон байх
шинж тэмдэгтэй газар/
1
Геоморфологийн
-          Уулын бэл, хажуугийн дэвсэг тавцангийн орчим газарт
-          Алсын уулснаас буусан сайруудын уулзварт /хөндий хоолой газарт/
-          Сайрын хөвөөний хар дэнж
-          Том хэмжээний хотгоруудын хамгийн нам хэсэгт
-          Голын гольдрилын ойролцоо хажуу хэсэгт
-          Голын татамд
-          Нуурын дэнж, хажуугийн энгэрт
-          Жижиг толгодуудын дундах хонхорт
2
Геологи-тектоникийн
-          Конгломерат, шохойн чулуу, брекчи, зэрэг газар доорхи усыг агуулж байдаг чулуулгуудыг илрүүлэх
-          Мөн урьдчилан тэр орчмын газрын өнгө, чулуулгийн хэлбэр, хагалбар зэрэгт ажиглалт хийж тодруулах
-          Магмын болон метаморф чулуулгийн өгөршлийн бүсийн ан цавын усыг илрүүлэх
3
Геоботаникийн
-          Заг, дэрс, товцог, хармаг, шар бударгана, голын салхилдаг, өмхий өвс, ширэг, гичгэний иш, хулс, хайлаас, сухай, цагаан бургас, улиас, тоорой, зэгс, голын хиаг зэрэг ургамал орчны бусад ургамлаас эрт ургаж намар орой хагдарч байдаг газарт
-          Дэрс ихээр ургаж түүн дотор нэг шугаманд цувран ургасан дэрстэй газарт 1.5-2м –ийн гүнд ус байх
-          Дов, толгод, дагжир хөрстэй газар явж байтал ургамал ургах нөхцөлгүй хажуу юмуу сайрын хөвөөний хар дэнж дээр дэрс, харгана, товцог бусдаасаа онцгой ургасан газарт
-          Тоорой, хайлаас ургасан газарт 2.0-3.0м-ээс багагүй гүнд цэнгэг ус байх
4
Гидрогеологийн
-          Ус гарч болзошгүй гэсэн газраа үдэш шаазан аяга хөмрөн булаад өглөө нь үзэхэд аяганы дотор талд нойтон болж хөлрөн усан дуслууд бий болсон байх. Тэгэхдээ энэ усан дусал нь том байвал газар доорхи ус ойр, бага байвал ус нь хол байх
-          Хавар 5, 6-р сард ус дааварлаж гарсан газар ус гарах
-          Усыг эрэхдээ хүнд цул зүйл эсвэл мунаар цохиж доргиоход хөндий юм шиг дүн дүн гэсэн чимээ гарвал ус нь хол буюу усгүй байх
-          Худгийг өвлийн улиралд 2,3-р сард гаргах нь тогмол ундаргатай аль ч улиралд ашиглаж болох
5
Ус цаг уурын
-          Ус ойр байгаа газар 1,2-р сард хагаран ан цав гарсан байдаг. Тэр хагарлуудын ууулзвар дээр хагархай нь 1-2 өдөр үзэгдээд, цаашдаа ургамлын үр бүхий янз бүрийн өнгөн хөрсөөр дүүрч аньдаг
-          Чийгний хөөрөлт, буулт их явагддаг газарт

Энэ нь монголчууд газар доорхи усыг эрж хайж тодорхой эмпирк уламжлалт аргыг дээр үеээс сайн мэддэг байсныг гэрчилж байна.

No comments:

Post a Comment