ГАЗАРЗҮЙН УХААНЫ ДОКТОР, АГУЙ СУДЛААЧ ЭРДЭНЭДАЛАЙН АВИРМЭД /1958-2022/
Э.Авирмэд нь 1999 онд Академич Ш.Цэгмидийн удирдлага дор “Монгол орны агуйн гарал үүсэл, тархалтын зүй тогтол” сэдвээр газарзүйн ухааны докторын зэрэг хамгаалж 2008 онд “Монгол орны агуй” нэгэн сэдэвт бүтээл, 2011 онд “Талын агуй”, 2013 онд “Агуй”, 2020 онд “Монголын агуй” гэсэн цуврал нэгэн сэдэвт бүтээлийг хэвлэн нийтлүүлж агуй судлал, Монгол орны агуйн гарал үүсэл, онцлог, хэв шинжийн тухай мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлсэн судлаач юм. Мөн хамтарсан 3 ном, товхимол бичсэний зэрэгцээ 10 гаруй нэгэн сэдэвт бүтээл редакторлаж эрдэм шинжилгээ, сурталчилгааны 60 гаруй өгүүлэлийг дангаар болон хамтран бичиж гадаад, дотоодын бүтээлүүдэд хэвлүүлсэн ба газрын зураг 22, эрдэм шинжилгээний атлас 3 /хамтарсан/-ийг хэвлүүлж олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний бага хуралд 20 гаруй илтгэл хэлэлцүүлж газрын зургаар 2 зохиогчийн эрх , нэгэн сэдэвт бүтээлээр 1 зохиогчийн эрх авч байжээ.
Тэрээр өөрийн ажил, амьдралын замналын сүүлийн 40 орчим жилийн хугацаанд Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүй, орчин судлалын салбарын суурь судалгаа, хээрийн судалгааны хүрээнд болон Олон улсын агуй судлалын холбоотой хамтран агуйн судалгааны олон экспедицийг зохион байгуулсаны дүнд Монгол орны 335 агуйд судалгаа явуулсан байна.
Бүр дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэ холбоос руу дарна уу
No comments:
Post a Comment