Санал хүсэлт илгээх

Санал хүсэлтээ baysaa321@gmail.com хаяг руу илгээнэ үү.

Monday, March 4, 2024

ГЕОЛОГИ ОРЧИН БА СУУЛТТАЙ УЛ ХӨРС - судалгааны өгүүллэг

Хураангуй:

Суумтгай ул хөрсөнд элсэнцэр, хөнгөн шавранцар мөн тоосорхог элсэн ул хөрс хамаарна. Монгол орны суулттай ул хөрс эмзэг геологи орчныг бүрдүүлэгч, геологи орчны эмзэг байдлыг түүний гарал үүслээр тайлбарлах боломжтой.

Түлхүүр үг: Алтан химэрлэг, потенциал

Геологи орчны шинж чанар:

Хүний инженерийн болон аж ахуйн үйл ажиллагаанд идэвхитэй өртөгдөн өөрчпөгдөж байдаг чупуулаг мандлын тэр хэсгийг геологи орчин гэж нэрлэх санапыг анх Оросын академич А.В.Сидоренко (1967) Е.М.Сергеев (1979) нар дэвшүүпэн тавьжээ. Чулуулаг мандлын энэ хэсэг шим мандлын эрдэслэг үндэс нь бопж байдаг. Иймээс геологийн орчин нь хүрээлэн байгаа орчны салшгүй чухап бүрэпдэхүүн хэсэг бөгөөд биднийг хүрээлэн байгаа геологийн нөхцөл юм (Пошадзе ,1977).

Геологи орчин нь олон бүрдүүлэгчтэй динамик систем бөгөөд одоогоор түүний тухай онолын цэгцтэй нэгдсэн ойлголт хараахан бүрэлдээгүй, түүхийн хувьд шинжлэх ухааны харьцангуй залуу объект юм.

Геологи орчны тухай анхны ойлголтуудыг А.В.Сидоренко (1967), Н.И.Плотников (1977,1978), Е.М.Сергеев (1979), А.Д.Говард, И.Ремсон(1982), Н.И.Плотников, С.Краевский (1983), Е.М.Сергеев, В.Т.Трофимов (1985), Е.В.Пиннекер(1991), В.И.Осипов (1993) нар өөрсдийн бүтээлд өгчээ. Дээрхи эрдэмтэд геологи орчны дээд хил хязгаар нь чулуулаг мандлын дээд гадарга хэмээн үзэж улмаар геологи орчны элементүүд нь агаар хийн мандал, гадаргын усан бүрхүүл,ургамлын нөмрөгтэй нягт харилцан үйлчлэлд ордог гэж үзэж байгаа юм.

Иймээс бид геологи орчныг системийнхээ хувьд нээлттэй систем гэж авч үзэх болно. Доод хил хязгаарын хувьд Е.М.Сергеевийн үзэж байгаагаар хүний инженерийн үйл ажиллагааны нөлөөллийн гүнээр тодорхойлогдоно. Өнөөдөр глобаль түвшинд геологи орчны доод хил нь Колийн хагас аралд өрөмдсөн тулгуур цооногийн гүнээр буюу 12.3 км-т хүрсэн гэж үзэх үндэстэй. Хил хязгаарын хэмжээгээр үзэхэд геологи орчин нь маш их багтаамжтай бөгөөд жилээс жилд хүний үйл ажиллагаа, шинжлэх ухаан техникийн дэвшлийн нөлөөгөөр цар хүрээгээ тэлж байгаа учир системийнхээ хувьд геологийн орчин улам өргөжиж хөгжлийн хурдац нь нэмэгдэж байгаа нь тодорхой юм.

Геологи орчны хамгийн ерөнхий үндсэн шинж чанар нь цаг хугацаа, оронзайн хувьд өөрчлөгдөж байх, орон зайныхаа хувьд үл жигдрэлттэй байх, дискрет шинжтэй байх, жам ёсныхоо юмуу эвдэрсэн горимдоо өөрөө дасан зохицох чадвартай байдаг зэргээр тодорхойлогдоно.

Саяхан болтол геологи орчныг хүрээлэн байгаа орчны хамгийн идэвхт бүрэлдүүлэгч хэсэг гэж үздэг байсан ба сүүлийн жилүүдийн судалгаа байна. ойлголт эрс өөрчлөгдөж мэдрэмтгий, эмзэг хэсэг гэдэг дүгнэлт.


техноген ачаалалын улмаас экосистемийн бүрдүүлэгч болдог газар доорхи ус, ул хөрс, газар доорхи мөс, хий, бичил биетнүүд нь хялбархан өөрчлөлтөнд ордог байна. Чулуулаг дахь чөлөөт усыг нийгэм, эдийн засагт өргөнөөр олборлон хэрэглэж байгаагаас янз бүрийн техноген өөрчлөлт гардаг. геологи орчны дискрет шинж чанар нь түүнийг бүрдүүлэгч чулуулгийн үл жигдрэлттэй холбоотой юм. Үүнээс гадна төрөл бүрийн хагарал, ан цав нь геологи орчны дискрет шинжийг илэрхийлдэг ( Степанов, 1985).

Монгол орны алтан химэрлэг ул хөрсний судлагдсан байдал

19-р зууны дунд үеэс дэлхийн олон орны эрдэмтэн судлаачид төв Азийн газарзүй, уур амьсгал, геологийн нөхцөлийг судлахад анхаарлаа хандуулсаар ирсэн.

Анх 1866 онд Америкййн эрдэмтэн РитреНу Р. Хятадын хойт хэсэг, Монголын нутагт Кайнозойн эрйны неогени-дөрөвдөгчийн настай сэвсгэр хурдас тархсан тухай тэмдэглэгдсэн байдаг. Оросын эрдэмтэн Н. М. Пережвальский, \Л/пдЫ С. Е. болон бусад эрдэмтэд 1870-1890-д оны хооронд Төв Азид явуулсан удаа дараагийн экспедицийн судалгаагаар Байгалийн чанад нутаг, Монгол Хятадын хойт хэсэгт дөрөвдөгчийн настай шавранцар хөрс нилээд түгээмэл тархсаныг тогтоожээ.

Суумтгай алтан химэрлэг ул хөрсний инженер-геологийн судалгаа нь хөрс чулуулгийн геологийн бүтэц, тектоник тогтоц, геодинамикийн горим, хөрсний ус, уур амьсгалын сүлжээ, геоморфологийн судалгаан дээр суурилан хөгжиж ирсэн түүхтэй. Монгол орны нутагт нилээд өргөн тархсан шавранцар, элсэнцэр хөрсийг алтан химэрлэгдүү хөрсөнд хамааруулан судлаж В. А. Обручев салхины гаралтай гэсэн дүгнэлт хийжээ.

1920-д оноос явуулсан олон жилийн судалгааны дүнд П. К. Козлов, Н. Д. Симуков, Ш. Цэгмид, Н. А. Маринов, Р. А. Хасин, В. Т. Т. Трофимов, Л. Лонжид, 0. Төмөртогоо, В. И. Васильев нарын эрдэмтэд Монгол орны нутаг дэвсгэрийг Баруун Сибирийн платформын баруун урд төгсгөлийн хэсэгт хамааруулан инженер-геологийн нөхцөл, бүрэлдэн тогтсон зүй тогтол, бүсжилтийг нарийвчлан судалжээ.

Дээрхи судалгааны дүнг нэгтгэн 1979 онд Н. А. Мариновын удирдлагаар БНМАУ-ын дөрөвдөгчийн настай сэвсгэр хурдасны картыг 1:1500 000 масштабтайгаар зохион гаргасан байна. Энэ картнаас үзэхэд алтан химэрлэг ул хөрс үүсэж бүрэлдэн тогтсон зүй тогтолыг геоморфологийн хувьд авч үзвэл Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Завхан зэрэг томоохон гол мөрний ай сав газар, их нууруудын хотгор, тэгш тал хээр, говь цөлийн бүс, Хангай, Хэнтий, Алтайн нурууны бэл хормойгоор ихээхэн тархсан байгаа нь 10 орчим аймгийн төв, 110 орчим сум суурин газар суумтгай алтан химэрлэг ул хөрс ямар нэг хэмжээгээр тархсан дэвсгэр нутаг дээр оршдог байна.

Монгол орны нутаг дэвсгэрт тархсан алтан химэрлэг хөрс нь гарал үүслийн хувьд кайнозойн эрины дөрөвдөгчийн настай, эх газрын гарал үүсэлтэй сэвсгэр хурдас бөгөөд үүсэж бий болсон нөхцөлийг В.А.Обручев нарын дэвшүүлсэн салхины хурдасны онол, А.С. Берг, Н.Я. Денисов нарын дэвшүүлсэн байран хурдасны (элювиальний) онолоор тус тус тайлбарлаж болно. Геоморфологийн хувьд авч үзэхэд уулсын бэл хормой, дэнжийн (с1) томоохон гол мөрний ай сав, эртний ба орчин үеийн хендийд тархсан мөстөлтийн буюу усаар зөөвөрлөгдсөн (а1), тэгш тал хээр, говь цөлийн бүсэд тархсан салхины гаралтай (эол) байран хурдас дангаар буюу нийлмэл байдлаар тархсан аливрелит шинж чанартай болохыг тогтоожээ.

Монгол оронд тархсан суумтгай алтан химэрлэг ул хөрсний барилгын шинж чанарыг судлах ажлыг 1960-д он хүртэл ЗХУ-ын геологийн яамны Дорнодын экспедицийн болон бусад мэргэжилтнүүд тухайн барилга байгууламжид зориулан хийдэг байжээ. Тухайлбал 1940-д оны эхээр тавьж эхэлсэн Сүхбаатар-Улаанбаатар-Замын Үүдийн төмөр зам болон дагалдах барилга байгууламжийг барихад анхны нилээд том иж бүрэн судалгаа явуулжээ.

1960 онд Улсын барилгын зургийн институтын дэргэд Инженер-геологийн товчоо байгуулагдсанаар улс орны хэмжээнд барилгын ул хөрсний инженер-р геологийн судалгааг үндэсний мэргэжилтнүүд явуулах эх суурь тавигдсан юм. Энэ товчоо ЗХУ-ын эрдэмтэн мэргэжилтнүүдтэй хамтран манай орны суумтгаиЯ ул хөрсөн дээр баригдсан хот суурин газрын том масштабтай зураг, барилгын Л объектын инженер-геологийн судалгаа, мөн суумтгай алтан химэрлэг ул хөрсийг судлан эрдэм шинжилгээ судалгааны ажлыг явуулж эхэлжээ

Мөн 1970-д оноос Дархан хотод ажиллаж байсан ЗХУ-ын Барилгын инженер хайгуулын Үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институт (ПНИИИС)-н эрдэмтэня судлаачид Монгол орны суумтгай ул хөрсний ялангуяа Орхон-Сэлэнгийн 1 районы хөрсний инженер-геологийн. судалгаанд чухал хувь нэмэр оруулсан байна.

Орхон голын ай савд тархсан алтан химэрлэг маягийн ул хөрсний физик-химийн шинж чанарын онцлогийг Т. Г. Ряшенко (1989), Ч. Лхамсүрэн, Д. Энхтуяа (1995), Н. Батсүх, Г. Тунгалаг, М. Мягмаржав (1995), 1980-д оноос Ч. Лхамсүрэн, Ряшенко Т. Г. нар Монгол орны сууумтгай ул хөрсөнд инженер-геологийн үнэлгээ өгөх судалгааг Улаангом, Алтай, Улиастай, Сүхбаатар, Булган, Даланзадгад хотын орчимд судалгаа явуулсан байна.

Алтан химэрлэг ул хөрсний үүсэл, хөгжлийн 3 үе шат

 

    Салхины болон делюви, пролювийн үйл явцаар ул хөрсний тоосорхог жижиг хэсгүүдийн хуримтлан тунах үйл ажиллагаа буюу хурдас хуримтлал явагдана. Энэхүү үйл ажиллагаа явагдахад голлох нөлөөллийг плейстоцений үед явагдсан уулын мөстлөг, мөсөн голын үйл ажиллагаа, салхины үйл ажиллагаа, шинэхэн тектоникийн үйл явцууд гүйцэтгэсэн.

    Мөстлөгийн үйл ажиллагаа болон бусад үйл явцын нөлөөгөөр хуримтлагдсан ул хөрс нь тэр үеийн уур амьсгал, газар зүйн нөхцөл

байдлаас шалтгаалан өөртөө их хэмжээний ус, мөсийг агуулан хуримтлагджээ. Ингэж бий болсон хурдас нь уур амьсгалын аажим дулааралтын өөрчлөлтийн улмаас чийгээ алдан хатаж улмаар суулт үүсгэх шинж чанартай алтан химэрлэг маягийн ул хөрсийг үусгэжээ.

    Алтан химэрлэг маягийн ул хөрс суулт үүсгэх шинж чанараа өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн хоёрдогч хувирлын үе шат юм. Суумтгай ул хөрс анх чийглэг хүйтэн нөхцөлд үүссэнийг дээр дурьдсан. Өнөөг хүртэл орчны уур амьсгал өөрчлөгдөж чийг багасаж, температур нэмэгдсэн байна. (Н. Батсүх, М. Мягмаржав, 1994

 

Суулттай ул хөрсний гарал үүслийн талаархи таамаглалууд

 

    Лёсс ба лёсс маягийн ул хөрсний гарал үүслийн талаар эрдэмтэд нэгдсэн таамаглалд хүрээгүй

    1946 онд Оросын эрдэмтэн Денисовын онож хэлснээр суумтгай ул хөрс салхины болон бэл хормойн, голын хөндийн гаралтай байж болох талтай.

    1900-ээд оны Оросын эрдэмтэн В.А.Обручев лёссын төрлийн ул хөрс элювийн гаралтай гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Түүний бодпоор гол мөрний голдирлоор тоосорхог хөрс салхины нөлөөгөөр зөөгдөн хуралдсаар тоосорхог ширхэгтэй хурдсыг /хуурай уур амьсгалтай орчинд/ үүсгэдэг байна. Энэ нь байж болох таамаглал бөгөөд лёссын төрлийн хөрсний ширхэг нь гол төлөв тоосны хэмжээтэй байдаг.

    Мөн лёссын төрлийн ул хөрсийг хуурай уур амьсгалд уулын бэл хормойн хөрс нурж шилжиж тогтсоноос эсвэл голын хөндийн хөрс зөөгдөж тогтсоноос үүссэн ч гэж үздэг.

 

Суулттай ул хөрсний гарал үүслийн талаархи дэвшүүлж буй таамаглал

 

    Салхи-Мөстлөгийн гарал үүсэлтэй

-     Палеографийн нөхцлөөс үзэхэд ул хөрсний чийгийн дахин хувиарлалтын үед суулттай ул хөрсөнд усанд уусдаг эрдсээр гагнагдсан босоо үелэлүүд үүссэн. Энэ нь ууршилтын ба хөлдөлтийн үед үүсэх хуурайшилтын бүстэй холбоотой.

-     III үе шатанд макро нүх сүв үүссэн ба цэвдгийн ухралттай холбоотой.

-     Суумтгай ул хөрсний сийрэгжилтийн коэффициент нь 0,4-өөс их, чийг нь 25-аас бага, чийглэгийн зэрэг 0,8 байна. Энэ нь бусад орны ийм төрлийн хөрснөөс өвөрмөц байдаг. Тухайлбал сийрэгжилт бага (40%), хувийн жин их (1.5-1.6 г/смЗ), чийглэгийн зэрэг өндөр байна. Энэ нь нөхцөл улиралын хөлдөлтийн гүн их байдагтай холбоотой.

Эндээс дүгнэхэд тухайн ул хөрсний гарал үүслийн онцлог шинжүүд нь геологи орчны тотвортой төлөв байдлыг тодорхойлох хүчин зүйл болох нь харагдаж байна. Суулттай ул хөрсний гарал үүслийн онцлог нь тухайн геологи орчны ачаалал даах чадварыг илтгэх хүчин зүйлийн нэг мөн. Өөрөөр хэлбэл Монгол орны геологи орчныг бүрдүүлэгч ул хөрсний гарал үүслээр нь геологи орчны потенциалыг илтгэх дээд эрэмбийн ангилал хийх боломж байна.

Эх сурвалж: Инженер геологч Я.Болормаа судалгааны ажил

No comments:

Post a Comment