Санал хүсэлт илгээх

Санал хүсэлтээ baysaa321@gmail.com хаяг руу илгээнэ үү.

Friday, March 15, 2024

Туул голын усны бохирдолын тухай

Туул голын талаарх товч мэдээлэл

Туул гол нь Монгол улсын төв, хойд хэсгээр урсах гол юм. 704км урттай бөгөөд ус цуглуулах талбай нь 49,840км2. Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутгаар урсан өнгөрнө.

Хэнтийн нуруун дахь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуураас эх авч, нийслэл Улаанбаатар хотын урд хэсгээр урсч өнгөрөн Орхон голд цутгана. Нэн ховор халим болон алгана, тул, цагаан загас цулбуурт гутаарт, хадран , цурхай зэрэг загастай. 11 сарын дундаас 4 сарын дунд хүртэл хөлдөнө.

Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатарын байгаль орчны бохирдол нь Туул голд нөлөөлөх болсон. Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал нь Туул голд цутган орохоос гадна Заамар дахь алт олборлолт ч нөлөөлж буй хэрэг юм. Цэвэр усны эх үүсвэр болсон Туул гол 2015 он гэхэд урсахгүй болно гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

Туул голын усны чанарын тухай

Туул голын усны чанарыг авч үзэхын тулд хотоос дээш болон доош хэсэгт авч үзлээ.

Улаанбаатар хотоос дээш хэсэгт бохирдлын гол эх үүсвэр нь Халайхын цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал ус бөгөөд Туул гол мөсөн бүрхүүлтэй байх өвлийн улираол нөлөө нь мэдрэгдэнэ. Голын задгай устай үед гоц нөлөө үзүүлэхгүй . улаан баатар хотын орчимд Туул голын ус өвлийн улиралд ёроолдоо хүртэл хөлдөж огт урсацгүй болдог. Энэ үед Сонгиноос доош Төв цэвэрлэх байгууламж, Буянт- Ухаагын цэвэрлэх байгууламж гэх мэт цэвэрлэх байгууламжуудын хаягдал ус голбн голидролоор нэлээд зайд ямар ч шингэрч сүлэгдэх усгүй задгай урсдаг. Иймд Сонгиноос доош Алтанбулагийн гүүр аүртлэх хэсэгт өвлийн улиралд хамгийн их бохирдолттой байдаг. Чухам энэ үед ЦБ- уудын ажиллагаг дээд хэмжээнд хүргэж ахаягдал усыг маш сайн цэвэрлэж голд хаях нь зүйтэй юм. Туул голын усан дахь аммонийн ба нитритийн азот , хялбар эсэлдэх органик бодисын жилийн дундаж агууламж нь Монгол улсын гадаргын усны стандарт дахь хүлцэх агууламжаас 10-29 дахин давж бохирддог ба өвөл хаврын улиралд 40-100 дахин давж бохирдож байна.

Дээрх зургаас хархад Туул голын эрдэсжилт Сонгинын орчим ЦБ-аас гарч байгаа хаягдал усны нөлөөгөөр 3-4 дахин нэмэгдэж , усан дахь эрдэс азот , органик бодисын жилийн дундаж агууламж нь хүлцэх агууламжаас 4-15 дахин давсан бохирдол илэрсэн байна. Өвлийн улиралд усан дахь аммонийн азотын агууламж хүлцэх агууламжаас 29 дахин мөн БХХ5 агууламж 33 дахин давж бохирдсон байна.

Туул голын усны чанар Улаанбаатар хотоос дээш болон доош хэсгээр 2005 оны шинжилгээний дүнгээр ямар байсныг үзүүлбэл.

Эрдэсжилт мг л

NH4 мг л

NO2 мг л

БХХ5

Дунд

Их

Дунд

Их

Дунд

Их

Дунд

Их

Туул-Уубулан

78

211

0.14

0.66

0.007

0.046

2.6

5.87

Туул-Сонгино

254

873

7.25

14.41

0.084

0.353

29.6

98.5

Туул- Алтанбулаг

166

235

1.67

5.39

0.091

0.234

5.0

7.82

Туул голын ус Уубулангаас Сонсголон хүртэл хэсэг харьцангуй цэвэрт тооцогдож, Сонгиноос дээш хэсэгт цэвэрлэх байгууламжийн хаягдал усны нөлөөгөөр эрс бохирдож , ялангуяа нрл хөлдсөн өвлийн сар болон газар гэсэх хаврын саруудад усан дахь хялбар исэлдэх органик бодисын бохирдол маш ихээр илэрч байгаа нь дулааны улиралд арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа идэвхитэй явагдаж , үйлдвэрийн бохирдол ихтэй байгаатай холбоотой юм.

Судалгаагаар манай орны хувьд онцлог бохирдуулагчид нь азот, органик бодис, нефтийн бүтээгдэхүүн , хром, зэс , мөнгөн ус, зэрэг хүнд миталлуд болно. Сүүлийн жилүүдэд уул уурхай, ашигт малтмалын олборлолт маоын гаралтай түүхий эд боловсруулах чиглэлийн үйлдвэрлэл өргөжихийн хэрээр ялгаруулах бохирдлийн хэмжээ ихэссэний улмаас орчны чанар ялангуяа, гадаргийн усны чанар эрс буурч, усанд агуулагдах хорт бодисын хэмжээ Усны чанарын стандартаас олон дахин давж бохирдож байгааг холбогдох байгуулаггууд анхаарч нэн даруй бохирдлыг бууруулах арга зхмыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Мөн бохирдлын эх үүсвэрүүдэд байнгийн аяналт тавих ажлыг өргөжүүлэх, дотоод мониторингийн үйл ажтллагаагбий болгох бохирдуулагч нь өөрөө төлөх хууль эрх зүйн орчинг бий болгох усны чанарын мохиторинг лабоаоториудын чадавхийг нэмэгдүүлэх хөдөө аж ахуйн хорт органих бодисийн үлдэгдэл , аүнд металл тодорхойлох , орчин үеийн мэдрэмж сайтай хэмжлийн багажаар тоноглох чанарын хяналт чанарын баталгаа үйл ажиллагааг хэвшүүлэх нь зүйтэй.

Бид усны нэгдсэн зөв, оновчтой менежментийг яарал­тай боловсруулж, түүнийгээ хэрэг­жүүлж чадах юм бол хоёр сая хүнээ сайхан амьдруулах бүрэн боломж бий гэж боддог. Өнөөдөр л гэхэд баруун гурван аймаг ОХУ-аас эрчим хүчний хувьд хараат байдалтай байна. Бид байгаа гол усаа ашиглан олон зориулалттай том том усан сангуудыг бий болгож эрчим хүч гаргаж аваад, хэрэглээгээ хангаад, аялал жуулч­лалаа ч хөгжүүлээд явах, эдийн засаг нийгмийн асуудлаа шийдчих бололцоо байна. Үүнээс гадна шөнийн цагт Улаанбаатар хотын орон сууцны айлуудын бохирын шугамаар урсаж байгаа усаа юүлж аваад энэ хуурай шороо босоод байгаа гудамж талбайгаа ч гэсэн усалж болохоор байгаа. Иргэдийн амьдрах орчныг сайжруулахад хэрэгтэй. Дээр нь хот маань цэцэрлэгжинэ. Бидэнд боломж их байна. Хийх зүйл ч их байна. Энэ бүхэн том бодлого, хөтөлбөрөөр дэмжигдэх ийм л асуудал. Иргэн та цэвэр усаар хангагдах эрхтэй. Үнийгээ төр засгаас шаардах эрх нь ч мөн танд бий. Дээр нь иргэд усаа зөв зохистой хэрэглэх тал дээр өнөөдрөөс эхлээд ухамсартай хандах хэрэгтэй.

Туул голын бохирдолт

Нийслэл хотын цэвэр усны эх үүсвэрийг Туул голын сав газраас хангадаг. Улаанбаатар хотын хувьд дөрвөн эх үүсвэр байгаа. Нийс­лэлийн усан хангамжийг төвийн эх үүсвэрийнА”, үйлдвэрийн районы эх үүсвэр буюуБ”, мах комбинатынВ”, дэд эх үүсвэрГстанц хэмээн хуваадаг. Үндсэндээ Туул голын сав газрын дагуу байгаа 160-170 гүний худгаас усаа татаад нийслэлчүүдийн ундны, ахуйн, үйлдвэрийн, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон орон сууцны иргэдийн хэрэгцээг хангаж байгаа юм. Мөн энэ уснаасаа бид зөөврийн худгаар дамжуулан гэр хорооллын иргэдийн усны хэрэгцээг хангадаг. Зарим гэр хорооллын дунд ганц нэг гүний худаг бий. Эдгээр гүний худаг нь төвлөрсөн шугам сүлжээгээр явахгүй байгаагаас бохирдох магадлал өндөр байгааг хэлэх хэрэгтэй. Туул голыг дагаад Яармагийн гүүр хүртэл жижигхэн цагаан байшингууд байдгийг иргэд сайн мэднэ. Эдгээр байшингууд бол хотын ундны усны эх үүсвэ­рүүд юм.

Экологийн бохирдолтод нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйл бий. Мэдээж байгаль цаг уурын дулаарал ихээхэн нөлөөлж байгаа нь дамжиггүй. Гэхдээ хам­гийн гол хүчин зүйл бол хүний буруутай үйл ажиллагаа шүү дээ. Сүүлийн таван жил дараалан Туул гол хаврын хаварт тасардаг болсон. Энэ жил мөн л 4-5 газраараа тасарчихсан байна лээ. Ингэж тасрах болсон нь голын эхэнд байдаг Мөнгөн морьтын амнаас их хэмжээгээр мод бэлтгэснээс болсон гэж би үздэг. Ой мод, ус хоёр харилцан уялдаатай, байга­лийн шүтэлцээтэй зүйл. Мод гэдэг бол усны нөөцийг барьж байдаг чухал байгалийн баялаг. Гэтэл модыг их хэмжээгээр хяргаснаас болоод усны нөөц дундарч, Туул голын ус татарч бүр тасрахдаа тулаад байна.. Голын загас их хэмжээгэр үхлээ гэж ярьж байна. Гэтэл гол дотор голын усыг цэвэршүүлж байдаг асар олон төрлийн бичил биетэн байдаг. Эдгээр бичил биетнүүд үхэх юм болгол үхлээл гэсэн үг. Энэ бол их том аюулын дохио.

Түүнчлэн ундны усны ариун цэврийн бүсийн дэглэм, түүний шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс хүн амын дунд ахуйн хэрэглээнд ашиглагдаж байгаа худгуудын усны чанар муудах, үйлдвэрийн болон ахуйн хог хаягдал, малын ялгадас, бордоо, хатуу хог хаягдлаар бохирдох явдал байнга гарч байна. Улсын хэмжээнд 120 гаруй бохир ус цэвэрлэх байгууламж ашиглагдаж байгаа боловч ихэнх нь тоног төхөөрөмж хуучирсан, шинэчлэлийн өртөг зардал өндөр зэрэг хүндрэлээс шалтгаалан цэвэршүүлэлтийн түвшин шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа ажээ.

Судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотод ус хэрэглээний түвшин өндөр хөгжилтэй орнуудаас давж байгаа нь ус түгээх шутам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ тогтмол хийгддэггүй, усны үнэлэмж тааруу, усны тоолуур айл бүрт байхгүйтэй холбоотой.

Олон жилийн хяналт шинжилгээний үр дүнгээс хархад манай орны хэмжээнд хүны үйл ажиллаганы зохисгүй нөлөөнд орж , унаган төрхөө алдаж маш ихээр бохирдож байгаа гол бол Туул гол юм.

Манай орны засаг захиргаа , үйлдвэрийн үндсэн нэгжүүд төвлөрсөн Улаанбаатар хотын оршин суугчидын тоо жилээс жилд нэмэгдэж , хүн амын нягтшил хэт ихсэж , түүнчлэн хөнгөн ба хүнсний үйлдвэр түүн дотроо арьс шир ноос ноолуурын үйлдвэрүүд , цахилгаан эрчим хүч , барилгын материалын үйлдвэрүүд эрчимтэй хөгжихийн зэрэгцээ бага оворын боловч химийн хортой бодисын үйл ажиллаганд хэрэглэдэг жижиг дунд үйлдвэрүүд олшиоч тэтгээрээс гарч байгаа хорт хаягдлыг хотын төв коллекторт нийлүүлж байгаа нь ахуйн бохир усны нөлөөгөөр шингэрч байгаа ч хотын цэвэрлэх байгууламжуудад орж байгаа бохир ус ньБохир ус цэвэрлэх байгууламжид хүлээн авах бохир усны найралгын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин давсан ус орж байгаа учраас цэвэрлэх байгууламжууд. Хоногт бүрэн цэвэр­лэгдээгүй 170 мянган м/куб усыг бид Туул гол руу хаяж байгаа юм. Уул нь байгалийн цэвэрлэгээтэй их сайн цэвэрлэх байгууламж. Гэтэл зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалттай энэ байгуу­ламж руу үйлдвэрийн асар их бохирдолтой усыг оруулж байгаа­гаас болоод ачааллаа дийлэхээ больсон. 100 хувь цэвэрлэх ёстой бохирдлоо бид 88-93 хувь­тай л цэвэрлээд тэр чигээр нь Туулд хаяж байна. Зүй нь бол үйлдвэрүүдийн дэргэд цэвэрлэх байгууламжууд байх ёстой. Ингээд үйлдвэрийн дамжлагаар цэвэр­лэгдээд ирсэн бохирдлыг төв цэвэрлэх байгууламж маань дахин цэвэрлээд хаях ёстой юм. Гэтэл тийм дамжлага байхгүйгээс Туул гол маань цэвэр цэнгэг байж чадахгүй байна. Туул гол маань Лүнгийн гол цаашлаад Орхон голд цутгатлаа цэвэршиж чадахгүй байгаа. Хатан туул гэж нэрлэгддэг Туул гол өнөөдөр хамгийнөндөр бохирдолттой голгэсэн нэр хаяг зүүчихсэн явж байна шүү дээ. Удахгүй Монгол Улс олон улсын шүүхэд дуудагдаж мэдэх юм. Учир нь энэ их бохирдолттой голууд шууд Дэлхийн цэнгэг усны нөөц болох Байгаль далайд цутгаж байгаа. Тиймээс бид одооноос гол усныхаа бохирдолтод анхаарал хандуулж дорвитой арга хэмжээ авахгүй бол зөвхөн өөрсдийн ундны усны нөөцийн талаар биш хүн төрөлхтөний усны нөөцийг үгүй хийх аюул ойрхон байна.

Усны объектын чанарыг бууруулах бохирдлын гол эр үүсвэрийн нэг нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус юм . Туул гол нь Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал усыг зайлуулах обект болдог.

Tуул голын эрэг дээр өнөөдрийн бидний дуусахгүй мэт урсгаж, бохирдуулж байгаа ус тавь жархан жилийн дараа байхгүй болоход үгүй гэх газаргүй болжээ. Тэр үед одоогийн хүмүүсийн амь тавин зүтгэж буй алт эрдэнэ, хөрөнгө мөнгө усны дэргэд юу ч биш болж хувирах нь.

Судалгаагаар манай орны хувьд онцлог бохирдуулагчид нь азот, органик бодис, нефтийн бүтээгдэхүүн , хром, зэс , мөнгөн ус, зэрэг хүнд миталлуд болно. Сүүлийн жилүүдэд уул уурхай, ашигт малтмалын олборлолт маоын гаралтай түүхий эд боловсруулах чиглэлийн үйлдвэрлэл өргөжихийн хэрээр ялгаруулах бохирдлийн хэмжээ ихэссэний улмаас орчны чанар ялангуяа, гадаргийн усны чанар эрс буурч, усанд агуулагдах хорт бодисын хэмжээ Усны чанарын стандартаас олон дахин давж бохирдож байгааг холбогдох байгуулаггууд анхаарч нэн даруй бохирдлыг бууруулах арга зхмыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Мөн бохирдлын эх үүсвэрүүдэд байнгийн хяналт тавих ажлыг өргөжүүлэх, дотоод мониторингийн үйл ажтллагаагбий болгох бохирдуулагч нь өөрөө төлөх хууль эрх зүйн орчинг бий болгох усны чанарын мохиторинг лабоаоториудын чадавхийг нэмэгдүүлэх хөдөө аж ахуйн хорт органих бодисийн үлдэгдэл , аүнд металл тодорхойлох , орчин үеийн мэдрэмж сайтай хэмжлийн багажаар тоноглох чанарын хяналт чанарын баталгаа үйл ажиллагааг хэвшүүлэх нь зүйтэй.

Бид усны нэгдсэн зөв, оновчтой менежментийг яарал­тай боловсруулж, түүнийгээ хэрэг­жүүлж чадах юм бол хоёр сая хүнээ сайхан амьдруулах бүрэн боломж бий гэж боддог. Өнөөдөр л гэхэд баруун гурван аймаг ОХУ-аас эрчим хүчний хувьд хараат байдалтай байна. Бид байгаа гол усаа ашиглан олон зориулалттай том том усан сангуудыг бий болгож эрчим хүч гаргаж аваад, хэрэглээгээ хангаад, аялал жуулч­лалаа ч хөгжүүлээд явах, эдийн засаг нийгмийн асуудлаа шийдчих бололцоо байна. Үүнээс гадна шөнийн цагт Улаанбаатар хотын орон сууцны айлуудын бохирын шугамаар урсаж байгаа усаа юүлж аваад энэ хуурай шороо босоод байгаа гудамж талбайгаа ч гэсэн усалж болохоор байгаа. Иргэдийн амьдрах орчныг сайжруулахад хэрэгтэй. Дээр нь хот маань цэцэрлэгжинэ. Бидэнд боломж их байна. Хийх зүйл ч их байна. Энэ бүхэн том бодлого, хөтөлбөрөөр дэмжигдэх ийм л асуудал. Иргэн та цэвэр усаар хангагдах эрхтэй. Үнийгээ төр засгаас шаардах эрх нь ч мөн танд бий. Дээр нь иргэд усаа зөв зохистой хэрэглэх тал дээр өнөөдрөөс эхлээд ухамсартай хандах хэрэгтэй.

 

No comments:

Post a Comment