Санал хүсэлт илгээх
Friday, June 7, 2024
Thursday, June 6, 2024
Wednesday, June 5, 2024
Wednesday, April 17, 2024
Friday, March 15, 2024
Гидрогеологийн цооногийн хийцийн зураг төсөл яаж хийдэг вэ?
Цооногийн хийцийн хэсгүүд
Гидрогеологийн цооногийн хийцийн үндсэн хэсгүүдийг доорхи зурагт харуулсан. Цооногийн зөв зохистой үйл ажиллагааг хангах үүднээс яндан, дүүргэгч материал, жийрэг нь хамгийн чухал байдаг.
Яндан гэдэг нь ган, зэвэрдэггүй ган, ПВХ, ПЭ зэрэг янз бүрийн материалаар
хийсэн төрөл бүрийн диаметр бүхий хоолойг хэлнэ. Янданг цооногийг тоноглох үед
цооногийн хана бэхлэх зорилгоор ашигладаг (цооногийн хана ба яндан хоёрын хоорондох
завсрыг шүүлтүүрийн материал буюу дүүргэгчээр дүүргэдэг). Яндан дараах хэсэгт хуваана. Үүнд,
1. нүхэлсэн хэсэг (шүүлтүүрийн хэсэг) – газар доорх ус
татах зориулалттай учир коллекторын түвшинд
2. нүхлээгүй, бүхэл хэсэг
б) давхарлах хэсэг - шүүлтүүрийн нүхлэсэн хэсгээс цооногийн гадаргын
амсар хүртэлх хэсэг
в) дундын хэсэг - шүүлтүүрийн нүхлэсэн хэсгүүдийн хооронд байрлуулсан хэсэг.
Яндангийн нүхлэсэн хэсэгт нүхний хэмжээ, хэлбэр, үйлдвэрлэх арга тодорхойлох нь хамгийн чухал.
Дүүргэгч гэж яндан, цооногийн хана хоёрын хоорондох завсрыг дүүргэдэг худгийн
шүүлтүүрийн хэсгийг нэрлэнэ. Дүүргэгч нь ялгарсан бултармал материалаас бүрдэнэ.
Дүүргэгч нь усыг чулуулгаас цооногт нэвтрүүлэх, чулүүлгийн хамгийн зөөлөн
хэсгийг нэвтрүүлснээр байгалийн шүүлтүүр үүсэх боломжийг бий болгох, цооногийг
элсээр бохирдуулахаас сэргийлэх үүрэгтэй.
Цооногийн жийрэг гэдэг нь цооногийн сонгогдсон хэсэгт шингэн холилдон солилцохоос сэргийлэх үүрэгтэй хийцийн хэсэг болно. Гидрогеологийн салбарт гадаргын ус нэвчих, уст үе хоорондоо холбогдох эсвэл газар доорх ус санаандгүй гадаргад илрэх зэрэг үзэгдлээс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг.
Тунгаагуур гэж шүүлтүүрийн хэсгийн дээд талын цооногийн яндангийн нүхлээгүй хэсгийг хэлнэ. Тунгаагуур нь цооногийн тоноглолын шүүлтүүрийн хэсэг бөглөрөхөөс сэргийлэх үүднээс чулуулгийн зөөлөн ширхэгийг тунгаахад зориулагдсан болно. Тунгаагуурын урт цооногийн гүн, тоноглолын шүүлтүүрийн хэсгийн урт, яндангийн диаметраас хамаарах ба голдуу 1-2 м урттай байдаг.
Гидрогеологийн цооногийн хийцийн хэсгийг зохиомжлох, хэмжээг нь тогтоох зарчим
Цооног болон цооногийн хийций төлөвлөхдөө ашиглалтын зориулалтад нийцүүлэн зохиомжлодог. Цооног зохиомжлох гэдэг нь дараах зүйлүүдийг өөртөө багтаасан цогц ажил юм. Үүнд,
1.
цооногийн
зориулалт, ашиглалтын төлөв зорилго,
2.
тухайн
газрын геологи болон гидрогеологийн нөхцөл байдал,
3.
цооногийн
урьдчилан тооцолсон гүн,
4.
уст
үеийн орших гүн, зузаан, төрөл (газар доорх усны чөлөөт эсвэл түрэлттэй гадаргуу)
5.
цооногийн
таамаглаж буй петрографийн найрлага.
Дээрх өгөгдөл, мэдээллийн үндсэн дээр цооногийн хийцийг зохиомжлоно.
1, 2, 3-р зүйлд тусгагдсан мэдээлэл цооногийн төлөвлөсөн гүн, өрмийн машины тохирох төрөл, цооногийн диаметрийн сонголтод нөлөөлдөг. Өрөмдлөгийн арга, өрмийн машины төрлийг 3-р хавсралтад жишээ татан заасан байна.
4, 5-рт орсон мэдээлэл яндан, яндангийн цувааны шүүлтүүрийн хэсгийн нүх, цоорхойн төрөл, хэмжээ зэрэг тоноглолын материал, дүүргэгч (ширхэгийн хэмжээ) төдийгүй цооногийн жийрэгийн материал, байршлын сонголт хийхэд чухал үүрэгтэй.
Яндангийн цуваа (зохиомж хийхэд харгалзах үзүүлэлтүүд):
яндангийн диаметр – ялангуяа төлөвлөж буй шавхагдах усны хэмжээ, насосын төрөл, түүнийг
суурилуулах гүн зэргийг харгазан сонгодог. Ихэнх тохиолдолд диаметр 160 мм-с
багагүй байх нь дээр. Яндангийн цувааны диаметрийн сонголт цооногийн диаметрийн
сонголтод нөлөөлдөг, жишээ нь 160 мм диаметр бүхий тоноглолд цооногийн диаметр
254 мм-с багагүй байх ба цооногийн диаметр 205 мм байх тохиолдолд тоноглолын
диаметр 140 мм байна. Тооцоонд зай завсрын орчинд туршлага дээр үндэслэн гаргасан хамаарлыг
ашиглаж болно (Труэльсены дагуу - NOLD-Brunnenfilter
Buch). Үүнд,
D -
яндангийн дотоод диаметр [мм]
Q -
шавхагдах усны дээд хэмжээ [л/с]
h -
усыг дээд хэмжээгээр
шавхагдах нөхцөлд яндангийн нүхэлсэн хэсгийн дээд ирмэгийн дээрх газар доорх
усны гадаргууны түвшин
kf - уст үеийн шүүрэлтийн коэффициент (гидравлик ханамал дамжуулах чадвар) [м/с]
Яндангийн цувааны нүхэлсэн
хэсгийн урт (шүүлтүүрийн хэсэг) – уртыг уст үеийн аль болох нийт зузааныг нээлттэй болгох үүднээс уст үе (коллектор)-н зузааныг
харгалзан сонгодог. Удаан хугацаанд ашиглахаар төлөвлөсөн цооног (худаг)-н хувьд яндангийн нүхэлсэн
хэсгийн дээд ирмэгийг, худаг ашиглалтын явцад тохиолдох газар доорх усны
гадаргын түвшингийн төлөвлөж буй хамгийн их бууралтын түвшингээс ядаж 1 м-н
доор байрлуулах нь зүйтэй.
Яндангийн цувааны материалын сонголт – тэсвэр даах шаардлагыг хэрхэн хангаж байгааг харгалзан (тэнхлэг болон орой дээрх даралт) янз бүрийн төрлийн ган эсвэл ПЭ зэрэг хуванцарыг гол төлөв ашигладаг. Энгийн төрлийн ган нь зэвэрч мууддаг тул цооног (худаг)-н ашиглалтын хугацаа, бүтээмжинд сөргөөр нөлөөлж ашиглахад тохирохгүй гэж үздэг. Янз бүрийн зузаан хана бүхий ПЭ-г гүнзгий бус цооногт түгээмэл ашигладаг бөгөөд ашигласан материалын тэсвэр даах чанараас яндангийн хананы зузаан хамаарна. ПЭ-с гадна зэвэрдэггүй янз бүрийн төрлийн ган ашиглах боломжтой. Энгийн ганг цайрдах эсвэл хөнгөн цагаанаар бүрэх зэргээр тусгай төрлийн өнгөлгөө хийх нь огт тохиромжгүй юм. Ийм өнгөлгөө хийсэн тохиолдолд усанд орших гадаргуунд нь цахилгаан сүлжээ үүсч, тоноглолын зэврэлт, цооногийн лагжилтыг хурдасгах аюултай.
Яндангийн цувааны шүүлтүүрийн хэсэгт байрлуулсан нүхний хэмжээ, хэлбэрийн сонголт - Яндангийн шүүлтүүрийн хэсэгт байрлуулсан нүхний хэмжээ болон хэлбэрийг дүүргэгчийн ширхэг, нээлттэй уст үеийн петрографийн найрлагаас хамааран сонгодог. Шүүлтүүрийн нүх нь цагираг, урт нарийхан хэлбэртэй (хөндлөн эсвэл дагуу) байж болохоос гадна гүүрэн цоолоос (перфораци) ашиглагддаг (хавсралт 4-ын зураг үзнэ үү). 1 мм орчим өргөн нүхтэй урт нарийхан цоолоосыг өнөө үед өргөн ашиглаж байгаа бөгөөд ийм зориулалтын нүхэлсэн яндан нь орчин үед хамгийн сайн гидравлик шинж чанартайд (гидравлик эсэргүүцлийн хамгийн бага утга) тооцогдож байна. Чулуулгийн зөөлөн ширхэг цооногт нэвтрэхгүй байх нөхцөл нь цоолоосны нүхний өргөнөөс хамаардаг тул коллектор, дүүргэгчийг сонгохдоо ширхэгийн хэмжээг нь харгалзан үзнэ. Нэхмэл эсвэл сүлжмэл эдийг ашиглах нь цооногийн хананд шаварлаг жижиг ширхэг наалдах, тунасан ислүүд, төмрийн хэт исэл хуримтлагдан зэргээр лагжилт үүсэх нөхцлийг хурдасгах сөрөг нөлөөтэй учир яндангийн цувааны шүүлтүүрийн хэсгийг ямар нэгэн нэхмэл эсвэл сүлжмэл эдээр ороох нь огт тохиромжгүй болохыг анхааруулж байна. Ингэж ороосон тохиолдолд орох гидравлик эсэргүүцэл нэмэгдэх, цооногийн ундарга багасгахад хүрдэг.
Яндангийн цувааны байршил – яндан, цооногийн хана хоёрын хоорондох завсрыг шүүлтүүрийн дүүргэгчээр дүүргэх үед дүүргэгчийн үеийн зузаан ижил байхыг хангах зорилгоор яндангийн цувааг цооногийн нүхний голд голлуулагчийн тусламжтайгаар байрлуулна
Дүүргэгч:
Дүүргэгч нь
шүүлтүүрийн каркас (яндан), цооногийн хана хоёрын хоорондох завсрыг дүүргэсэн гидрогеологийн
цооногийн тоноглолын хэсэг юм. Энэ нь ширхэгийн хэмжээний найрлага нь цооногийн
гидравлик шинж чанарт ач холбогдол бүхий нөлөө үзүүлдэг ялгасан энгийн материал
бөгөөд усыг чулуулгаас цооногт нэвтрүүлэх, чулуулгийн хамгийн зөөлөн ширхэгийг
нэвтрүүлдэг байгалийн шүүлтүүрийг бий болгох боломжийг бүрдүүлэх, цооногийг
элсээр бөглөрөхөөс сэргийлэх үүрэгтэй. Дүүргэгч хийхэд ширхэг нь муруйн
тохиромжтой тархалт бүхий бөөрөнхий мөлгөр хэлбэртэй материал (жишээ нь, жижиг
хайрга, элсний янз бүрийн төрөл) ашигладаг. Ижил хэмжээний ширхэгт материал яндан,
цооногийн хана хоёрын хооронд нуман хэлбэртэй бүтэц үүсгэх чадваргүйн улмаас
цооног элсээр дүүрэн бөглөрөх аюултай тул ашиглах боломжгүй юм. Дүүргэгч хийхэд
ихэвчлэн 1 - 4 мм эсвэл 1 - 6 мм-н ширхэгтэй элс ашигладаг бөгөөд 4 – 8 мм-н ширхэгтэй материалыг зөвхөн маш том
хэмжээний ширхэгтэй коллекторуудыг тоноглох онцгой тохиолдолд ашиглаж болно.
Цооногийн жийрэг - бэхэлгээний орон зайн тодорхой хэсэгт шингэн солилцох эсвэл холилдохоос сэргийлэх зориулалттай техникийн элемент. Гидрогеологид гадаргын ус нэвтрэх, уст үе хоорондоо холилдох эсвэл газар доорх ус шаардлагагүй үед гадаргад гарах зэрэг тохиолдлоос сэргийлэх үүрэгтэй юм. Зориулалтын дагуу жийргийг дараах төрлөөр ангилдаг. Үүнд,
a) түр хугацааны - цооног өрөмдөх, түүнийг өрөмдөх явцад
туршилт хийх үед шаардлагатай нөхцлийг хангах
б) туслах - цементлэх үед түр хугацаанд шингэн нэвтрэхгүй байх
нөхцлийг хангах
в) байнгын - цооног тоноглох хүрээнд байнга ашиглах
зориулалттай жийрэг суурилуулах (ус шавхаж авах, хяналтын объект).
Түр хугацааны болон туслах жийрэгт янз бүрийн жийрэг, шавар хаалт ашиглах эсвэл богино хэсгийг цементлэдэг (цементэн гүүр, бэхэлгээний суурийн жийрэг гэх мэт). Байнгын зориулалтаар цооногийн тодорхой хэсгийг цементлэх эсвэл шавардах ба ийм хэсэг нь цооногийн ашиглалтын зориулалттай тоноглолын хэсэг болдог. Материалын хувьд жийрэг хийж суурилуулсны дараа хөөж томрон шаардлагатай хэсгүүдийг сайтар чигжиж, хөөх чадвар сайтар, тээрэмдсэн эсвэл үйрмэглэсэн янз бүрийн шавар хамгийн тохиромжтой байдаг.
Газар доорхи усны гадаргын илрэл (Булаг гэж юу вэ?)
Булаг
Гүний ус нь
гидрогеологийн тогтоцоос газрын гадарга дээр байгалийн эсвэл хиймэл үйл
ажиллагааны нөлөөгөөр шүүрэн гарч ирдэг. Байгалийн ундарга нь газар доорх усны
эргэлт дуусах газар юм. Ус байгалийн жамаар газрын гадарга дээр далд ундарга
эсвэл булаг, шанд хэлбэрээр гарч ирдэг.
Газар доорх усны
нэлээд их хэсэг гидрогеологийн тогтоцоос далд хэлбэрээр, гадаргын урсгал эсвэл
сав руу шууд шүүрэн ордог.
Гүний ус төвлөрсөн хэлбэрээр газрын гадарга дээр ил гарсныг булаг гэнэ. Булгийг ундрагын төрлөөс нь хамааран уруудах, гарах, халих гэх зэргээр ангилдаг. Гидрогеологийн эерэг нөхцөлд булгаас урсгал ус эх авч усыг нь цаашид усны сүлжээнд авч явна. Ил гарч урсахгүй, нэвчиж гардаг усны өөр төрлийн эх үүсвэрийг намаг гэнэ. Газар доорх усны нэг эх үүсвэрээс нэг дор нэгээс илүү булаг гардаг газрыг усны эх үүсвэр орд гэж нэрлэнэ.
Зураг 1. Булаг шандны янз бүрийн төрөл зүйл |
Булгийн ангилал:
Ундрагын
төрлийн дагуу
- үе давхаргын – ус газрын гадарга доор ус үл нэвтрүүлэх давхаргаар урсаж, нэг газарт
ил гардаг
- асга хүрмийн – ус асга хүрмийн доогуур урсаж, асга хүрмийн биетийн доод хэсэгт газрын
гадаргад ил гардаг
- үе давхарга- асга хүрмийн – ус эхлээд газрын гадарга доогуур урсаж, асга хүрмийн давхаргаар
нэвтрэн дамжин түүнээс газрын гадаргад ил гардаг
- халих – ус газар доорх хуримтлалд төвлөрч, түүний
ирмэгийг халин ил гардаг
- гарах – усны баганы хамгийн доод цэг булгийн
түвшингийн доор байна, ус урсан ирж буй усны даралтын нөлөөгөөр ундарч
гардаг:
- үе давхаргын –
ус газрын гадарга
доогуур урсаж, ус үл нэвтрүүлэх давхарга дээш чиглэн мурийнэ.
- асга хүрмийн – ус үл нэвтрүүлэх давхаргын асга
хүрмээс гардаг
Температурын
дагуу:
- хүйтэн булаг/рашаан (дундаж
температур 20 °C –с дээшгүй байна),
- Халуун рашаан (дундаж
температур 20 °C –с дээш байна):
- бүлээн (гипотермал,
37 °C-с дээшгүй),
- халуун (термал,
50 °C-с дээшгүй),
- хэт халуун рашаан (50 °C-с
дээш).
ГИДРОГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН АГУУЛГА (2011 он)
Усны газрын даргын 2011 оны ...-р сарын ..-ны
өдрийн ...тоот тушаалын 1 дүгээр хавсралт
Оршил
Бүлэг I. Физик газар зүйн ба эдийн засгийн нөхцөл
1.1 Физик газар зүйн байршил
1.2 Бүс нутгийн хүн ам, эдийн засаг
1.3 Уул, ус зүй
1.4 Уур амьсгал
Бүлэг II. Гидрогеологийн судалгааны тойм
Бүлэг III. Усан хангамжийн өнөөгийн байдал ба хэтийн төлөв
Бүлэг IV. Геологийн тогтоц
Бүлэг V. Гидрогеологийн нөхцөл
Бүлэг VI. Гидрогеологийн судалгааны талбайг
сонгосон үндэслэл
Бүлэг VII. Гидрогеологийн судалгааны арга зүй,
аргачлал ба үр дүн
Бүлэг VIII. Усны чанар
Бүлэг IX. Гидрогеологийн тооцооны параметрийн
тодорхойлолт
Бүлэг X. Газрын доорхи усны ашиглалтын нөөц
баялгийн үнэлгээ
Бүлэг XI. Газрын
доорхи усны ордын ашиглалтад бэлтгэгдсэн байдал
Бүлэг XII.
Гидрогеологийн судалгааны үр ашиг
Дүгнэлт
Ашигласан ном, хэвлэлийн жагсаалт
А. Тайлбар бичгийн хавсралт
1. Гидрогеологийн судалгааны техникийн
даалгавар
2. Гидрогеологийн цооног болон бусад уст
цэг (ашиглалтын худаг, булаг гэх мэт)-ийн дэлгэрэнгүй каталог
3. Гидрохимийн усан
дээжний лабораторийн шинжилгээний үр дүн (нэгдсэн хүснэгтээр хавсаргаж болно).
4. Геоцахилгаан зүсэлт, цооногийн
каротажийн диаграмм /тухайн төрлийн судалгааг гүйцэтгэсэн тохиолдолд/
5. Ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийн үр
дүнгийн тайлан /Ажлын төсөвт өртгийн гйүцэтгэлийг УГ-аас тусгайлан томилсон
хөндлөнгийн төсвийн мэргэжлийн баг буюу мэргэжилтнээр гүйцэтгүүлэнэ/.
6. Тухайн судалгааны тайланд өгсөн
шинжээчийн дүгнэлт
7. Усны салбарын мэргэжлийн зөвлөлийн
хуралдааны тэмдэглэл
8. Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдын
тушаал
Б. Хавсралт зураг
1. Тойм зураг
2. Гидрогеологийн судалгааны баримтат
материалын зураг
3. Геологи гидрогеологийн зураг
4. Геологи гидрогеологийн зүсэлт
5. Гидрогеологийн цооногийн геологи
техникийн үзүүлэлт болон шавхалтын үндсэн мэдээлэл
6. Газрын доорхи усны ашиглалтын нөөц
баялгийн тооцооны бүдүүвч
Туул голын усны бохирдолын тухай
Туул голын талаарх товч мэдээлэл
Туул гол нь Монгол улсын төв, хойд хэсгээр урсах гол юм. 704км урттай бөгөөд ус цуглуулах талбай нь 49,840км2. Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутгаар урсан өнгөрнө.
Хэнтийн
нуруун
дахь
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуураас эх авч, нийслэл Улаанбаатар хотын урд хэсгээр урсч өнгөрөн Орхон
голд
цутгана.
Нэн ховор халим болон алгана, тул, цагаан загас цулбуурт гутаарт, хадран , цурхай зэрэг загастай. 11 сарын дундаас 4 сарын дунд хүртэл хөлдөнө.
Сүүлийн
жилүүдэд
нийслэл
Улаанбаатарын
байгаль
орчны
бохирдол
нь Туул голд нөлөөлөх болсон. Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал нь Туул голд цутган орохоос гадна Заамар дахь алт олборлолт ч нөлөөлж буй хэрэг юм. Цэвэр
усны
эх үүсвэр болсон Туул гол 2015 он гэхэд урсахгүй болно гэдгийг эрдэмтэд тогтоожээ.
Туул голын усны чанарын тухай
Туул голын усны чанарыг авч үзэхын тулд хотоос дээш болон доош хэсэгт авч үзлээ.
Улаанбаатар хотоос дээш хэсэгт бохирдлын гол эх үүсвэр нь Халайхын цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал ус бөгөөд Туул гол мөсөн бүрхүүлтэй байх өвлийн улираол нөлөө нь мэдрэгдэнэ. Голын задгай устай үед гоц нөлөө үзүүлэхгүй . улаан баатар хотын орчимд Туул голын ус өвлийн улиралд ёроолдоо хүртэл хөлдөж огт урсацгүй болдог. Энэ үед Сонгиноос доош Төв цэвэрлэх байгууламж, Буянт- Ухаагын цэвэрлэх байгууламж гэх мэт цэвэрлэх байгууламжуудын хаягдал ус голбн голидролоор нэлээд зайд ямар ч шингэрч сүлэгдэх усгүй задгай урсдаг. Иймд Сонгиноос доош Алтанбулагийн гүүр аүртлэх хэсэгт өвлийн улиралд хамгийн их бохирдолттой байдаг. Чухам энэ үед ЦБ- уудын ажиллагаг дээд хэмжээнд хүргэж ахаягдал усыг маш сайн цэвэрлэж голд хаях нь зүйтэй юм. Туул голын усан дахь аммонийн ба нитритийн азот , хялбар эсэлдэх органик бодисын жилийн дундаж агууламж нь Монгол улсын гадаргын усны стандарт дахь хүлцэх агууламжаас 10-29 дахин давж бохирддог ба өвөл хаврын улиралд 40-100 дахин давж бохирдож байна.
Дээрх зургаас хархад Туул голын эрдэсжилт Сонгинын орчим ЦБ-аас гарч байгаа хаягдал усны нөлөөгөөр 3-4 дахин нэмэгдэж , усан дахь эрдэс азот , органик бодисын жилийн дундаж агууламж нь хүлцэх агууламжаас 4-15 дахин давсан бохирдол илэрсэн байна. Өвлийн улиралд усан дахь аммонийн азотын агууламж хүлцэх агууламжаас 29 дахин мөн БХХ5 агууламж 33 дахин давж бохирдсон байна.
Туул голын усны чанар Улаанбаатар хотоос дээш болон доош хэсгээр 2005 оны шинжилгээний дүнгээр ямар байсныг үзүүлбэл.
Эрдэсжилт мг л |
NH4
мг л |
NO2
мг л |
БХХ5 |
|||||
Дунд |
Их |
Дунд |
Их |
Дунд |
Их |
Дунд |
Их |
|
Туул-Уубулан |
78 |
211 |
0.14 |
0.66 |
0.007 |
0.046 |
2.6 |
5.87 |
Туул-Сонгино |
254 |
873 |
7.25 |
14.41 |
0.084 |
0.353 |
29.6 |
98.5 |
Туул- Алтанбулаг |
166 |
235 |
1.67 |
5.39 |
0.091 |
0.234 |
5.0 |
7.82 |
Туул голын ус Уубулангаас Сонсголон хүртэл хэсэг харьцангуй цэвэрт тооцогдож, Сонгиноос дээш хэсэгт цэвэрлэх байгууламжийн хаягдал усны нөлөөгөөр эрс бохирдож , ялангуяа нрл хөлдсөн өвлийн сар болон газар гэсэх хаврын саруудад усан дахь хялбар исэлдэх органик бодисын бохирдол маш ихээр илэрч байгаа нь дулааны улиралд арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа идэвхитэй явагдаж , үйлдвэрийн бохирдол ихтэй байгаатай холбоотой юм.
Судалгаагаар манай орны хувьд онцлог бохирдуулагчид нь азот, органик бодис, нефтийн бүтээгдэхүүн , хром, зэс , мөнгөн ус, зэрэг хүнд миталлуд болно. Сүүлийн жилүүдэд уул уурхай, ашигт малтмалын олборлолт маоын гаралтай түүхий эд боловсруулах чиглэлийн үйлдвэрлэл өргөжихийн хэрээр ялгаруулах бохирдлийн хэмжээ ихэссэний улмаас орчны чанар ялангуяа, гадаргийн усны чанар эрс буурч, усанд агуулагдах хорт бодисын хэмжээ Усны чанарын стандартаас олон дахин давж бохирдож байгааг холбогдох байгуулаггууд анхаарч нэн даруй бохирдлыг бууруулах арга зхмыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Мөн бохирдлын эх үүсвэрүүдэд байнгийн аяналт тавих ажлыг өргөжүүлэх, дотоод мониторингийн үйл ажтллагаагбий болгох бохирдуулагч нь өөрөө төлөх хууль эрх зүйн орчинг бий болгох усны чанарын мохиторинг лабоаоториудын чадавхийг нэмэгдүүлэх хөдөө аж ахуйн хорт органих бодисийн үлдэгдэл , аүнд металл тодорхойлох , орчин үеийн мэдрэмж сайтай хэмжлийн багажаар тоноглох чанарын хяналт чанарын баталгаа үйл ажиллагааг хэвшүүлэх нь зүйтэй.
Бид усны нэгдсэн зөв, оновчтой менежментийг яаралтай боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлж чадах юм бол хоёр сая хүнээ сайхан амьдруулах бүрэн боломж бий гэж боддог. Өнөөдөр л гэхэд баруун гурван аймаг ОХУ-аас эрчим хүчний хувьд хараат байдалтай байна. Бид байгаа гол усаа ашиглан олон зориулалттай том том усан сангуудыг бий болгож эрчим хүч гаргаж аваад, хэрэглээгээ хангаад, аялал жуулчлалаа ч хөгжүүлээд явах, эдийн засаг нийгмийн асуудлаа шийдчих бололцоо байна. Үүнээс гадна шөнийн цагт Улаанбаатар хотын орон сууцны айлуудын бохирын шугамаар урсаж байгаа усаа юүлж аваад энэ хуурай шороо босоод байгаа гудамж талбайгаа ч гэсэн усалж болохоор байгаа. Иргэдийн амьдрах орчныг сайжруулахад хэрэгтэй. Дээр нь хот маань цэцэрлэгжинэ. Бидэнд боломж их байна. Хийх зүйл ч их байна. Энэ бүхэн том бодлого, хөтөлбөрөөр дэмжигдэх ийм л асуудал. Иргэн та цэвэр усаар хангагдах эрхтэй. Үнийгээ төр засгаас шаардах эрх нь ч мөн танд бий. Дээр нь иргэд усаа зөв зохистой хэрэглэх тал дээр өнөөдрөөс эхлээд ухамсартай хандах хэрэгтэй.
Туул голын бохирдолт
Нийслэл хотын цэвэр усны эх үүсвэрийг Туул голын сав газраас хангадаг. Улаанбаатар хотын хувьд дөрвөн эх үүсвэр байгаа. Нийслэлийн усан хангамжийг төвийн эх үүсвэрийн “А”, үйлдвэрийн районы эх үүсвэр буюу “Б”, мах комбинатын “В”, дэд эх үүсвэр “Г” станц хэмээн хуваадаг. Үндсэндээ Туул голын сав газрын дагуу байгаа 160-170 гүний худгаас усаа татаад нийслэлчүүдийн ундны, ахуйн, үйлдвэрийн, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон орон сууцны иргэдийн хэрэгцээг хангаж байгаа юм. Мөн энэ уснаасаа бид зөөврийн худгаар дамжуулан гэр хорооллын иргэдийн усны хэрэгцээг хангадаг. Зарим гэр хорооллын дунд ганц нэг гүний худаг бий. Эдгээр гүний худаг нь төвлөрсөн шугам сүлжээгээр явахгүй байгаагаас бохирдох магадлал өндөр байгааг хэлэх хэрэгтэй. Туул голыг дагаад Яармагийн гүүр хүртэл жижигхэн цагаан байшингууд байдгийг иргэд сайн мэднэ. Эдгээр байшингууд бол хотын ундны усны эх үүсвэрүүд юм.
Экологийн бохирдолтод нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйл бий. Мэдээж байгаль цаг уурын дулаарал ихээхэн нөлөөлж байгаа нь дамжиггүй. Гэхдээ хамгийн гол хүчин зүйл бол хүний буруутай үйл ажиллагаа шүү дээ. Сүүлийн таван жил дараалан Туул гол хаврын хаварт тасардаг болсон. Энэ жил мөн л 4-5 газраараа тасарчихсан байна лээ. Ингэж тасрах болсон нь голын эхэнд байдаг Мөнгөн морьтын амнаас их хэмжээгээр мод бэлтгэснээс болсон гэж би үздэг. Ой мод, ус хоёр харилцан уялдаатай, байгалийн шүтэлцээтэй зүйл. Мод гэдэг бол усны нөөцийг барьж байдаг чухал байгалийн баялаг. Гэтэл модыг их хэмжээгээр хяргаснаас болоод усны нөөц дундарч, Туул голын ус татарч бүр тасрахдаа тулаад байна.. Голын загас их хэмжээгэр үхлээ гэж ярьж байна. Гэтэл гол дотор голын усыг цэвэршүүлж байдаг асар олон төрлийн бичил биетэн байдаг. Эдгээр бичил биетнүүд үхэх юм бол “гол үхлээ” л гэсэн үг. Энэ бол их том аюулын дохио.
Түүнчлэн ундны усны ариун цэврийн бүсийн дэглэм, түүний шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс хүн амын дунд ахуйн хэрэглээнд ашиглагдаж байгаа худгуудын усны чанар муудах, үйлдвэрийн болон ахуйн хог хаягдал, малын ялгадас, бордоо, хатуу хог хаягдлаар бохирдох явдал байнга гарч байна. Улсын хэмжээнд 120 гаруй бохир ус цэвэрлэх байгууламж ашиглагдаж байгаа боловч ихэнх нь тоног төхөөрөмж хуучирсан, шинэчлэлийн өртөг зардал өндөр зэрэг хүндрэлээс шалтгаалан цэвэршүүлэлтийн түвшин шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа ажээ.
Судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотод ус хэрэглээний түвшин өндөр хөгжилтэй орнуудаас давж байгаа нь ус түгээх шутам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ тогтмол хийгддэггүй, усны үнэлэмж тааруу, усны тоолуур айл бүрт байхгүйтэй холбоотой.
Олон жилийн хяналт шинжилгээний үр дүнгээс хархад манай орны хэмжээнд хүны үйл ажиллаганы зохисгүй нөлөөнд орж , унаган төрхөө алдаж маш ихээр бохирдож байгаа гол бол Туул гол юм.
Манай орны засаг захиргаа , үйлдвэрийн үндсэн нэгжүүд төвлөрсөн Улаанбаатар хотын оршин суугчидын тоо жилээс жилд нэмэгдэж , хүн амын нягтшил хэт ихсэж , түүнчлэн хөнгөн ба хүнсний үйлдвэр түүн дотроо арьс шир ноос ноолуурын үйлдвэрүүд , цахилгаан эрчим хүч , барилгын материалын үйлдвэрүүд эрчимтэй хөгжихийн зэрэгцээ бага оворын боловч химийн хортой бодисын үйл ажиллаганд хэрэглэдэг жижиг дунд үйлдвэрүүд олшиоч тэтгээрээс гарч байгаа хорт хаягдлыг хотын төв коллекторт нийлүүлж байгаа нь ахуйн бохир усны нөлөөгөөр шингэрч байгаа ч хотын цэвэрлэх байгууламжуудад орж байгаа бохир ус нь “ Бохир ус цэвэрлэх байгууламжид хүлээн авах бохир усны найралгын зөвшөөрөгдөх хэмжээ” нээс хэд дахин давсан ус орж байгаа учраас цэвэрлэх байгууламжууд. Хоногт бүрэн цэвэрлэгдээгүй 170 мянган м/куб усыг бид Туул гол руу хаяж байгаа юм. Уул нь байгалийн цэвэрлэгээтэй их сайн цэвэрлэх байгууламж. Гэтэл зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалттай энэ байгууламж руу үйлдвэрийн асар их бохирдолтой усыг оруулж байгаагаас болоод ачааллаа дийлэхээ больсон. 100 хувь цэвэрлэх ёстой бохирдлоо бид 88-93 хувьтай л цэвэрлээд тэр чигээр нь Туулд хаяж байна. Зүй нь бол үйлдвэрүүдийн дэргэд цэвэрлэх байгууламжууд байх ёстой. Ингээд үйлдвэрийн дамжлагаар цэвэрлэгдээд ирсэн бохирдлыг төв цэвэрлэх байгууламж маань дахин цэвэрлээд хаях ёстой юм. Гэтэл тийм дамжлага байхгүйгээс Туул гол маань цэвэр цэнгэг байж чадахгүй байна. Туул гол маань Лүнгийн гол цаашлаад Орхон голд цутгатлаа цэвэршиж чадахгүй байгаа. Хатан туул гэж нэрлэгддэг Туул гол өнөөдөр хамгийн “өндөр бохирдолттой гол” гэсэн нэр хаяг зүүчихсэн явж байна шүү дээ. Удахгүй Монгол Улс олон улсын шүүхэд дуудагдаж мэдэх юм. Учир нь энэ их бохирдолттой голууд шууд Дэлхийн цэнгэг усны нөөц болох Байгаль далайд цутгаж байгаа. Тиймээс бид одооноос гол усныхаа бохирдолтод анхаарал хандуулж дорвитой арга хэмжээ авахгүй бол зөвхөн өөрсдийн ундны усны нөөцийн талаар биш хүн төрөлхтөний усны нөөцийг үгүй хийх аюул ойрхон байна.
Усны объектын чанарыг бууруулах бохирдлын гол эр үүсвэрийн нэг нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус юм . Туул гол нь Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал усыг зайлуулах обект болдог.
Tуул голын эрэг дээр өнөөдрийн бидний дуусахгүй мэт урсгаж, бохирдуулж байгаа ус тавь жархан жилийн дараа байхгүй болоход үгүй гэх газаргүй болжээ. Тэр үед одоогийн хүмүүсийн амь тавин зүтгэж буй алт эрдэнэ, хөрөнгө мөнгө усны дэргэд юу ч биш болж хувирах нь.
Судалгаагаар манай орны хувьд онцлог бохирдуулагчид нь азот, органик бодис, нефтийн бүтээгдэхүүн , хром, зэс , мөнгөн ус, зэрэг хүнд миталлуд болно. Сүүлийн жилүүдэд уул уурхай, ашигт малтмалын олборлолт маоын гаралтай түүхий эд боловсруулах чиглэлийн үйлдвэрлэл өргөжихийн хэрээр ялгаруулах бохирдлийн хэмжээ ихэссэний улмаас орчны чанар ялангуяа, гадаргийн усны чанар эрс буурч, усанд агуулагдах хорт бодисын хэмжээ Усны чанарын стандартаас олон дахин давж бохирдож байгааг холбогдох байгуулаггууд анхаарч нэн даруй бохирдлыг бууруулах арга зхмыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Мөн бохирдлын эх үүсвэрүүдэд байнгийн хяналт тавих ажлыг өргөжүүлэх, дотоод мониторингийн үйл ажтллагаагбий болгох бохирдуулагч нь өөрөө төлөх хууль эрх зүйн орчинг бий болгох усны чанарын мохиторинг лабоаоториудын чадавхийг нэмэгдүүлэх хөдөө аж ахуйн хорт органих бодисийн үлдэгдэл , аүнд металл тодорхойлох , орчин үеийн мэдрэмж сайтай хэмжлийн багажаар тоноглох чанарын хяналт чанарын баталгаа үйл ажиллагааг хэвшүүлэх нь зүйтэй.
Бид усны нэгдсэн зөв, оновчтой менежментийг яаралтай боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлж чадах юм бол хоёр сая хүнээ сайхан амьдруулах бүрэн боломж бий гэж боддог. Өнөөдөр л гэхэд баруун гурван аймаг ОХУ-аас эрчим хүчний хувьд хараат байдалтай байна. Бид байгаа гол усаа ашиглан олон зориулалттай том том усан сангуудыг бий болгож эрчим хүч гаргаж аваад, хэрэглээгээ хангаад, аялал жуулчлалаа ч хөгжүүлээд явах, эдийн засаг нийгмийн асуудлаа шийдчих бололцоо байна. Үүнээс гадна шөнийн цагт Улаанбаатар хотын орон сууцны айлуудын бохирын шугамаар урсаж байгаа усаа юүлж аваад энэ хуурай шороо босоод байгаа гудамж талбайгаа ч гэсэн усалж болохоор байгаа. Иргэдийн амьдрах орчныг сайжруулахад хэрэгтэй. Дээр нь хот маань цэцэрлэгжинэ. Бидэнд боломж их байна. Хийх зүйл ч их байна. Энэ бүхэн том бодлого, хөтөлбөрөөр дэмжигдэх ийм л асуудал. Иргэн та цэвэр усаар хангагдах эрхтэй. Үнийгээ төр засгаас шаардах эрх нь ч мөн танд бий. Дээр нь иргэд усаа зөв зохистой хэрэглэх тал дээр өнөөдрөөс эхлээд ухамсартай хандах хэрэгтэй.