Санал хүсэлт илгээх

Санал хүсэлтээ baysaa321@gmail.com хаяг руу илгээнэ үү.

Sunday, December 24, 2023

Дэлхийн рашааны талаарх мэдээлэл хүргэе та бүхэндээ (Монгол-д)

Хүний өвчин зовиурыг хөнгөлөн илааршуулдаг гайхамшигт шидэт ус бүх л тивүүдэд бий. Европ, Хойт Америкт рашааныг сайн судалсан, мөн өргөн ашигладаг юм. Румын бальнеологийн сувилалуудаар баян орны нэг. Өнөөдөр энд 172 гаруй рашаан сувилал ажиллаж байна. Иодит, мышьякт, хүхэрт, хлорт натрийн бүлээн, халуун рашаан элбэг. 2000 жилийн тэртээгээс үүссэн Бэйле-Геркулане сувилал нь хүхэрт, цацраг идэвхит (градус нь 55 °С) халуун 8 рашаан дээр байгуулагджээ. МЭӨ I зуунд римчүүд Геркулесын рашаанд орох газрыг байгуулсан түүхтэй. 

Капименешть, Совата, Слэникул, Молдовей зэрэг олон рашаан сувилалууд Румынд нэр хүндтэй юм. Баден- Бадены рашаан дэлхийд зартай билээ. Шварцвальдын ууланд орших шорвог-шүлтлэг, халуун энэ рашаан бүтэн жилийн турш олон зуун сувилуулагчдыг урин дуудаж байдаг. Баден-Баден сувиллыг бас өөр нилээд нэртэй хоёр ч сувиллын газартай хүмүүс их андуурч байдаг юм. Энэ нь Австралид орших Баден, нөгөө нь хойд Швейцарьт орших Баден билээ. Бүгд л хүхэрт халуун рашаан түшиглэсэн сувиллууд болно. Мөн үүнээс дутахгүй нэртэй рашаан сувилал нь Висбаден бөгөөд олон тооны халуун рашаан булаг ундардаг юм. Тэдний градус нь 50 0 С хүрдэг.

Югослав өөрийн рашаанаараа нэрд гарсан орны нэг. Хүхэрт бүлээн рашаантай Баня-Лука, цацраг идэвхит ба хүхэрт рашаантай Враждин-Топлице зэрэг рашаан сувиллын газрууд нэлээд нэрд гарчээ. Францад ялангуяа түүний төвийн районд (Виши, Биарриц ба бусад ) олон рашаан бий. Европын орнууд Англи, Бельги, Итали, Венгер, Польш, Германы болон бусад улсад рашааны ордууд бий. Ази тив рашаанаар тун баялаг. Харин харьцангуй муу судлагдсан. Азийн улс орнуудын түүхэн хөгжилд бальнеологийн том төвүүд үүсч хөгжиж байгаагүй юм. Харин ЗХУ-ын азийн хэсэг бол өөр хэрэг. Японд Атамин, Бенну зэрэг рашаан сувилалууд байдаг. Энд хүхэрт халуун рашаанаар элбэг.

Зураг.1 Тунис улс 'Гафе" халуун рашаанд хүмүүс орж байна

Африкийн рашаан булаг судлагдаагүй байна. Хойт Африкт л хэд хэдэн рашаан сувилал бий (жишээ нь Тунист 'Гафе" халуун рашаан) Эфиопи, Кенид Танганик, Ньяс нууруудын районд дэлхийн царцдасын гүний хагарлын дагуу илэрсэн ундарга ихтэй рашааны ордууд байдаг. Нутгийн хүмүүс эдгээрийг ашигладаг ба цаашид тусгаар тогтносон залуу улсуудын хөгжил нь тэдгээрийг өргөн ашиглах л болно.   

Зураг.2 Хойд Америк, Вайоминг, Йеллоустоун үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хар опал усан сан, халуун рашаан, шар замаг, ашигт малтмалын ордууд

Хойт Америкийн рашаанууд сайн судлагдсан бөгөөд рашаан сувилалын өргөн сүлжээтэй юм. Хүн төрөлхтөн газар доорхи рашааны ордыг хангалттай өндөр түвшинд ашиглаж чадахгүй л байгаа юм. Ялангуяа хөгжлөөр буурай улсуудад бүр хангалтгүй байгаа болно. Баруун Европ, Хойт Америкийн бальнеологийн сувиллууд баян хүмүүсээр дүүрэн байдаг ба энгийн ядуу хүмүүст хаалттай. Социалист орнуудад рашаан сувилал нь нийт хөдөлмөрчдийг эрүүлжүүлэхэд чиглэсэн. 

Манай Монгол оронд ч мөн адил халуун рашаан түүнийг дагасан сувилал амралтууд маш олон бий. Гэхдээ хамгийн том нь Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагааж эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгэнд тооцогддог. Шаргалжуутын рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн төвшнөөс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 650 орчим километр зайтай оршдог. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан ундаргаас бүрддэг. Та бүхэн заавал нэг зорьж очиж үзээрэй.

Зураг.3 Халуун рашаан уур манан иймэрхүү харагдана, градус нь 96 °С хүрнэ


Зураг.4 Халуун рашааны ерөнхий харагдах байдлын зураг

Wednesday, December 6, 2023

Улаанбаатар хотын ойр орчмын инженер геологийн нөхцөлийн судалгааны тойм мэдээлэл

 

Зураг 1.Улаанбаатар хот орчимын инженер геологийн мужлалын зураг

  1. Инженер геологийн район 1-I). Туул гол, түүний цутгалангуудын хөндийгөөр тархсан орчин үеийн аллювийн гаралтай шавранцар дүүргэгчтэй элс, хайрга юм. Техноген ачаалалд хамгийн их өртсөн район. Газар доорх усыг хамгийн их олборлодог, мөн барилгын материал болгон элс, хайргыг эмх цэгц муутай олборлож ирсэн. Чичирхийллийн балл 8-аас их. Урсгал усны үйл явц идэвхитэй байдаг зэрэг онцлогтой.
  2. Инженер геологийн район 1-II). Их хөшигийн хөндийн баруун энгэр, Хөлийн голын баруун энгэр, 22-ын товчоо байрлах талбай зэргээр алаг цоог тааралдана. Плиоцены настай шаварлаг хурдасны зузаалаг тархсан. Техноген ачаалалд харьцангуй бага өртсөн. Урсгал усны үйл явц, цэвдэгт гаралтай үйл явц зонхилно.
  3. Инженер геологийн район 1-III) нь Налайхын хотгор, Бөхөгийн голын хөндийн баруун хажууд тус тус ялгагдана. Түрүү цэрдийн настай тунамал гаралтай элсэн чулуу, алевролит, нүүрсний үеүүд салаавчлан үелсэн зузаалаг тархсан. Налайхын хотгор техноген ачаалалд ихээхэн өртсөн. Нүүрс, шавар зэрэг ашигт малтмалыг олон арван жил олборлож ирсэн учир инженер геологийн үйл явц шинээр үүссэн онцлогтой.
  4. 3.  Инженер геологийн район 2-I)-д Хүйн голын хөндий, Хөшигийн хөндий, Туул голын цутгал болох III эрэмбийн голуудын хөндий, яармаг, Нисэхийн дэнж багтана. Плейстоцен-голоцены шавранцар дүүргэгчтэй элс хайрга бүхий голын хурдас, шаварлаг, элсэрхэг дүүргэгчтэй бул чулуутай, муу мөлгөржсөн сайр, сайрга, хайрга бүхий пролювийн хурдас тархсан. Яармаг, Нисэхийн дэнж техноген ачаалалд илүү өртсөн. Талбайн угаагдал, уруй зэрэг геодинамикийн үйл явц эрчимтэй үүсдэг.
  5. Инженер геологийн район 2-II) нь Богд уулын амнууд, Хөлийн гол, Налайхын голын адгуудаар багахан талбайд ялгагдана. Онцлог нь плейстоцены үеийн мөстлөгийн хурдас тархсан. Техноген ачаалалд онц өртөөгүй. Талбайн угаагдал, уруй үүснэ.
  6. Инженер геологийн район 1-I) Налайхын хотгорын хажуу, Бөхөгийн голын баруун хажуу, Баянхошуунд ялгагдана. Неоген, түрүү цэрдийн тунамал хурдас тархсан. Техноген ачаалалд багавтар өртсөн. Хавтгайн нэл угаагдал, цэвдэгт гаралтай үйл явц тохиолдоно.
  7. Инженер геологийн район 1-II). Гандан, Сансар, Улаанхуаран, Хөлийн голын баруун хажуу, Хонхор нуурын хонхор, Бөхөгийн голын баруун хажуу зэрэг газраар толбо хэлбэрээр тархсан неогены шаварлаг хурдас бүхий талбай хамрагдана. Гандан, Сансар, Улаанхуаран техноген ачаалал өндөртэй. Газар доорх усны түвшин дээшлэх үйл явц идэвхитэй илэрдэг онцлогтой. Хавтгайн нэл угаагдал, Цэвдэг гаралтай үзэгдэл үүснэ.
  8. Инженер геологийн район 2-I) нь Чингэлтэй, Сонгинохайрхан, Эмээлт, Оргиоч, Баясгалант уул, Баянзүрх зэрэг уулсыг хамрана. Карбоны цаг хугацаанд үүссэн тунамал-хувирмал чулуулаг тархсан. Өгөршил, уруй, нэл угаагдал эрчимтэй явагдана. Техноген ачаалалд бараг өртөөгүй.
  9. Инженер геологийн район 2-II) нь Туул, Хүйн голын ай савын ус хагалбарын уулс, Сэлбэ, Улиастай, Хөшигийн хөндийн эхээр орших өндөр уулс юм. Энд девоны үеийн тунамал-бялхмал, хувирмал чулуулаг тархсан. Техноген ачаалалд бараг өртөөгүй. Өгөршил, уруй, цэвдэг гаралтай үйл явц идэвхитэй үүсдэг.
  10. Инженер геологийн район 2-III). Хүйн голын хөндийн хажуугийн уулс, Жанчивлангийн бөөндөлийг хүрээлэх уулс бөгөөд силур, нео-протерезойн хувирмал-бялхмал хурдас энд тархсан. Техноген ачаалал бараг байхгүй. Хавтгайн угаагдал, шугам угаагдал, өгөршил эрчимтэй хөгжсөн.
Инженер геологч МУЗИ Н. Батсүх, Т. Бээжинхүү нарын судалгаа...

Tuesday, November 28, 2023

Орчлон ертөнц юунаас бүтэв?

         Хүмүүн бидэн угтаа ус юм гэдэг бодит баримтыг ойлгох нь орчлонгийн нууцыг тайлах түлхүүр юм. Хүрээлэн буй дэлхийгээ энэхүү шинэ өнцгөөс шинээр авч үзвэл та аливааг урьд өмнө нь хэзээ ч олж харж байгаагүй мэт шинээр харж эхэлнэ. Хүмүүний энэхэн насны амьдралд тохиох зүсэн зүйлийн үйл явдал усанд ойж, тэрхүү үйл явдлын учир нь тайлагдаж байна. Хувь хүн хийгээд нийгэм нэгэн их далайг бүрэлдүүлж, тэрхүү далайд бид өөрсдийн өвөрмөц дуслаа нэмснээр нийгмийн хэв загварыг бүрэлдүүлэхэд оролцож байна. Бидэнд зориулан буй усны энэхүү илгээлтийг аль болох олон хүнд хүргэхийг хүссэн тул мөсөн талстынхаа зургийг хэвлэхээр шийдсэн юм. Энэ үйлдэл хэдийгээр ганцхан жижиг дусал боловч үүсгэж буй давалгаа нь улам өргөжин тэлсээр миний болон олон хүний амьдралд асар их нөлөө үзүүлсэн билээ. Би зургаа анх 1999 онд буюу энэхүү өвөрмөц эрсдэлтэй оролдлогоо эхэлснээс хойш 6 жилийн дараа хэвлүүлсэн юм. Эхний 6 жилд уул овоо шиг их зурагтай болсон ч бүгдээрээ ажлын маань өрөөнд л хэвтэж байлаа. Зургуудаа хэвлэлд өгөхөөр бэлдэн ангилж, цэгцэлж байхдаа нэгэн түүхийг дэлгэж байгаагаа ойлгож эхэлсэн билээ. Талст бүр асар их, ер бусын түүх өгүүлэхийг хичээн буйг тэгэхэд л ойлгож эхэлсэн юм.

    Зургаа хэвлэх санаа сэдмэгцээ хэд хэдэн хэвлэлийн газар санал болгосон авч нэг нь ч сонирхсонгүй. Бүгд татгалзсан ч гэсэн зургаа хэвлүүлэх зорилгоо орхилгүй өөрөө хэвлэхээр шийдлээ. Гэвч дараа нь хэдийгээр би зургаа боловсруулаад ном болгочихлоо гэхэд түгээлтийн хязгаарлагдмал тогтолцоотой Японд миний номыг дэлгүүрээр зарахыг зөвшөөрөхгүй юм байна гэдгийг ойлголоо.

     Энэ нь бэрх саад мэт байсанч үүнд санаа зовохгүй байхаар шийдэв. Бэлэн болсон номоо ирэхээр нь би ганц хоёр зуугаар нь боогоод урьдчилан захиалсан хэдэн найз, танилдаа илгээчихпээ. Анхны илгээлтээ явуулаад удаагүй байтал сонин явдал болж эхэллээ. Бид номыг урьдчилан захиж авсан хүмүүсээс дахиад захиалга авч эхэллээ. Тэд найз нөхөд, танилдаа номын талаар хэлж, цаадуул нь бас өөр хүмүүст ярьжээ. Зарим хүн тав, бүр арвыг худалдаж аваад найзууддаа өгсөн байх юм. Эгээ л цөөрөмд дуссан дусал устай адил маш хурдан долгиолон тархсан билээ.

       Хэсэгхэн хугацаанд л хүсэн хүлээж байснаас минь даваад явчихсан. Би ч энэ зурагтай номд байгаа зүйлээ дэлхийн хүмүүст хүргэхийг хүссэн учраас орчуулгын товчоонд хандан бүх тайлбарыг англиар орчуулж гаргасан билээ. Азаар номыг маань дэлхийн хүмүүс анзаарч харсан юм. Хожим миний орчуулагч хийж байсан Шизүко Ойвеханд гэдэг бүсгүй номыг маань Европ, Америкт байдаг найз нартаа илгээсний дүнд миний номыг уншсан хүмүүс надад нутагт нь ирж илтгэл тавих хүсэлт тавьж билээ. Хэдхэн жилийн дотор би Швейцарь, Герман, Австрали, Голланд, Итали, Англи, АНУ, Канад зэрэг дэлхийн олон оронд зочилж, хүмүүст талстын тухай танилцуулах завшаан тохиосон юм.



Бүх зүйл яг л номоороо, цагтаа болж байгаа мэт санагдсан. Хүмүүс өөрсдийн оршин буй дотоод гадаад эмх замбараагүйдлийн хайж байдаг. Зургийн энэ цомог дэлхий даяар тархсан, жижиг ч гэсэн утга төгөлдөр долгионыг үүсгэсэн дусал юм. Энд би авсан зургийнхаа нэгээхэн хэсгийг л танилцуулах гэсэн юм. Заримыг “Усны үг” хэмээх бүтээл, заримыг нь “Усны үг II” хэмээх зургийн цуглуулгаас авч, үлдсэн нь энэ номонд зориулж авсан зураг байгаа юм. Үг, зураг, хөгжим усанд тусгалаа олсныг, нөлөөлснийг та өөрөө тодорхой олж харах болно.

Эдгээр зургийг харсан Япон болоод бусад орны хүмүүс надад бодол санаагаа бичсэн захидал илгээж байв. Цөөрөмд шидсэн жижигхэн чулуу ийнхүү том том долгио үүсгэсэн нь надад буцаад ирж байгаа хэрэг. Шашин болон гүн ухаанаас тэс хөндлөн мэт санагдах, ус болон бусад бодсыг өөрчлөх хүч хүний үг, бодолд буй гэснийг үл харгалзан хүний үг хэл, ухамсар оюуны хүч мөсний талстад нөлөөлөн хэлбэржүүлж байгааг хараад ийм олон хүний сэтгэл хөдлөх юм гэж санасангүй.

Усны зарим талст дэлхий ертөнцийн бүхий л гоо сайхны бэлгэдэл мэт сүр жавхлантай байхад зарим ус сүнс нь харанхуй ичээндээ унтаж буйг өгүүлэх мэт юу ч үгүй эсвэл гажуудаж эвдэрсэн талст үүсгэх юм. Ийнхүү ганцхан дусал ус хүн хүнд янз бүрийн нөлөө, давалгаан үүсгэдгийг олж мэдсэн юм.


Илүү ихийг таньж мэдэхийг хүсвэл "Хариулт нь усанд буй" Масару Эмото УБ 2019 он -тус номыг олж уншаарай.

Thursday, November 23, 2023

Газар доорхи усны нэгэн гайхамшиг болох “Артезийн уст давхарга” гэж юу вэ?

 

1126 онд Францын Артуа (Артезия) мужийн нэгэн гацааныхан худаг малтжээ. Худаг ухаад л байж улам ч гүнзгийрээд л, гэвч ус гарсангүй, Хүмүүс ажлаа зогсоохоор шийджээ. Гэтэл худгийн ёроолын газар (хурдас) гэнэт дээшээ овойгоод иржээ. Худаг дотор байсан  тариачин эр маш их айж дээшээ гарсан байна. Түүнийг гарангуут худгийн ёроолд их дуу гаран ус оргилж худгийг дүүргээд бүр дээшээ оргилон бяцхан усан оргилуур үүсгэсэн. Энэ гайхамшгийг харах гэж гацааныхан бүгд цугларсан. Ус өдөр шөнөгүй худгаас оргилж байв. Эргэн тойрон газар усанд автаж эхэлсэн. Зарим нь газар доороос “чөтгөр гарч” ирлээ гэж ярьцгааж байлаа. Зарим нь маргааш гэхэд ус Худгаас оргилохоо болино гэж бодож байв.

Гэвч маргааш, нөгөөдөр гээд л өдөр өнгөрөхөд ус оргилсоор л байжээ, Ойр орчны газрыг усанд автахаас хамгаалж яаралтай суваг ухаж зэргэлдээ байсан жалга руу усыг урсгасан. Тодорхой цаг хугацаа өнгөрч гацааныхан усан оргилуурдаа дассан. Хүмүүс ч, өөрсдийн хэрэглээг хангасан хангалттай устай болсон байна. Гацааныхан өөрийнхөө энэ усан оргилуураар бахархдаг болсон. Аялагчид замаасаа муруйн энэ гацаанд ирж усан оргилуурын цэнгэг ус нөөцлөн авдаг болжээ. Ингэж гадарга дээр өөрөө оргилж гардаг ер бусын ус газар доор байдгийг илрүүлжээ. Артуа мужийн нэрээр ийм усыг Артезийн ус гэж нэрлэдэг болов.

Артезийн уст давхаргаас ус цооногоор дамжин оргилох үзэгдэлийн ерөхий схем зураг

Эртний римчүүд, Карфагены оршин суугчид газар дороос оргилдог ус байдгийг мэддэг байсныг тэмдэглэх хэрэгтэй. Артуагийн усан оргилуурын нууцыг эрдэмтэд нээсэн билээ.

Бүр 18-р зуунд энэ бол байгалийн ид шид биш дэлхийн царцдас бүрхүүлд өргөн тархсан зүй тогтолт үзэгдэл юм гэдгийг судлаачид тогтоосон юм. Байгалийн энэхүү"гайхамшиг" хүмүүсийн хувьд асар их баялаг болсоор байна.


Монгол оронд ч артезийн усны ордууд олон байгаа энэ зураг дээрхи бол Дорноговь аймаг Алтан-ширээ сумын нутагт орших өрөмдмөл гүний худаг (8 жилийн турш оргилж байгаа) ерөхий харагдах байдлын зураг

Илүү ихийг мэдэхийг хүсвэл “Сонирхолтой гидрогеологи” Н.Батсүх УБ, 2003-номыг олж уншаарай.



Tuesday, November 21, 2023

"Ул хөрсний тооцоолол" гэсэн өөрийнхөө оюутан цагтаа хийж байсан жижиг хэмжээний програм хангамжийг татаж авахаар орууллаа. Инженер геологийн чиглэлийн ул хөрсний лабораториудын боловсруулалтанд хэрэг болно.

Програмыг архивлаад .rar файл болгосон байгаа татаж аваад Password: Mglulhorslab тус пассыг хийгээд задлаад ажиллуулах зааварчилгаа бусад зүйлс бүгд байгаа болно. Тус програмыг хаана ч флашаар зөөгөөд, заавал суулгах шаардлагагүй ул хөрсний лабораториудад хэрэглэж болноо. Тус мэргэжлээр ажилладаг инженерүүд болон оюутангуудад хэрэг болох үүднээс Үнэ төлбөргүй гээр орууллаа, та бүхэнд амжилт хүсье!

Татаж авах Link хаяг Татах 


Ул хөрсний тооцоолол програмын зохиогчийн эрхийн гэрчилгээг орууллаа. Энэ програмын талаарх сэтгэгдэл, санал хүсэлтээ миний цахим хаягаар илгээгээрэй та бүхний саналыг тус програмын дараагийн шинэчилж сайжруулсан хувилбарт оруулах болноо.





Геологийн чиглэлээр ажилладаг инженер, оюутан, судлаачдад зориулсан мэргэжлийн номнууд гарсан байна. Хэрэгтэй хүндээ хэрэг болох үүднээс орууллаа.

 


Би өөрөө бас энэ номнуудаас худалдаж авсан их хэрэгтэй мэдээлэлүүд байна лээ шүү.
Тус номны талаарх мэдээлэлийг авах бол энэ харилцах утас руу холбогдоорой: 88114556

Sunday, October 1, 2023

Монгол орны 18 аймгийн топо зурагнууд 1:100000 болон 1:200000 (хэрэгтэй топо зургынхаа листын дугаарыг миний э-майл хаягаар илгээгээрэй)

 




Өрөмдлөгийн ажлын бичиглэл (уст цэгийн хайгуулын үеийн)

 Өрөмдлөгийн ажлын журнал

Цооног №..............................

.................................аймгийн ..........................сумын .............................. нутагт

Солбилцол UTM  WGS-84

X=…………………. Y=……………….. Өндөржилт/м/..................

Өрөмдлөгийн төхөөрөмж марк.........................................................................................

Өрөмдсөн арга..................................................................................................................

Өрөмдсөн диаметр /мм ба инч-ээр/

Эхний ............................................ Эцсийн .........................................

Өрөмдсөн гүн             

Төслийн ............................   Өрөмдсөн ...............................

Эхэлсэн  202... он ....... сар .......өдөр

Дууссан   202... он .......сар .......өдөр

 

Ахлах гидрогеологич ................./......................../

Гидрогеологич ........................../......................../

                                                      Өрмийн мастер......................../........................./