Санал хүсэлт илгээх

Санал хүсэлтээ baysaa321@gmail.com хаяг руу илгээнэ үү.

Thursday, November 23, 2023

Газар доорхи усны нэгэн гайхамшиг болох “Артезийн уст давхарга” гэж юу вэ?

 

1126 онд Францын Артуа (Артезия) мужийн нэгэн гацааныхан худаг малтжээ. Худаг ухаад л байж улам ч гүнзгийрээд л, гэвч ус гарсангүй, Хүмүүс ажлаа зогсоохоор шийджээ. Гэтэл худгийн ёроолын газар (хурдас) гэнэт дээшээ овойгоод иржээ. Худаг дотор байсан  тариачин эр маш их айж дээшээ гарсан байна. Түүнийг гарангуут худгийн ёроолд их дуу гаран ус оргилж худгийг дүүргээд бүр дээшээ оргилон бяцхан усан оргилуур үүсгэсэн. Энэ гайхамшгийг харах гэж гацааныхан бүгд цугларсан. Ус өдөр шөнөгүй худгаас оргилж байв. Эргэн тойрон газар усанд автаж эхэлсэн. Зарим нь газар доороос “чөтгөр гарч” ирлээ гэж ярьцгааж байлаа. Зарим нь маргааш гэхэд ус Худгаас оргилохоо болино гэж бодож байв.

Гэвч маргааш, нөгөөдөр гээд л өдөр өнгөрөхөд ус оргилсоор л байжээ, Ойр орчны газрыг усанд автахаас хамгаалж яаралтай суваг ухаж зэргэлдээ байсан жалга руу усыг урсгасан. Тодорхой цаг хугацаа өнгөрч гацааныхан усан оргилуурдаа дассан. Хүмүүс ч, өөрсдийн хэрэглээг хангасан хангалттай устай болсон байна. Гацааныхан өөрийнхөө энэ усан оргилуураар бахархдаг болсон. Аялагчид замаасаа муруйн энэ гацаанд ирж усан оргилуурын цэнгэг ус нөөцлөн авдаг болжээ. Ингэж гадарга дээр өөрөө оргилж гардаг ер бусын ус газар доор байдгийг илрүүлжээ. Артуа мужийн нэрээр ийм усыг Артезийн ус гэж нэрлэдэг болов.

Артезийн уст давхаргаас ус цооногоор дамжин оргилох үзэгдэлийн ерөхий схем зураг

Эртний римчүүд, Карфагены оршин суугчид газар дороос оргилдог ус байдгийг мэддэг байсныг тэмдэглэх хэрэгтэй. Артуагийн усан оргилуурын нууцыг эрдэмтэд нээсэн билээ.

Бүр 18-р зуунд энэ бол байгалийн ид шид биш дэлхийн царцдас бүрхүүлд өргөн тархсан зүй тогтолт үзэгдэл юм гэдгийг судлаачид тогтоосон юм. Байгалийн энэхүү"гайхамшиг" хүмүүсийн хувьд асар их баялаг болсоор байна.


Монгол оронд ч артезийн усны ордууд олон байгаа энэ зураг дээрхи бол Дорноговь аймаг Алтан-ширээ сумын нутагт орших өрөмдмөл гүний худаг (8 жилийн турш оргилж байгаа) ерөхий харагдах байдлын зураг

Илүү ихийг мэдэхийг хүсвэл “Сонирхолтой гидрогеологи” Н.Батсүх УБ, 2003-номыг олж уншаарай.



No comments:

Post a Comment