Зураг 1.Улаанбаатар хот орчимын инженер геологийн мужлалын зураг |
- Инженер
геологийн район (α1-I). Туул
гол, түүний цутгалангуудын хөндийгөөр тархсан орчин үеийн аллювийн гаралтай
шавранцар дүүргэгчтэй элс, хайрга юм. Техноген ачаалалд хамгийн их өртсөн
район. Газар доорх усыг хамгийн их олборлодог, мөн барилгын материал болгон
элс, хайргыг эмх цэгц муутай олборлож ирсэн. Чичирхийллийн балл 8-аас их.
Урсгал усны үйл явц идэвхитэй байдаг зэрэг онцлогтой.
- Инженер
геологийн район (α1-II). Их
хөшигийн хөндийн баруун энгэр, Хөлийн голын баруун энгэр, 22-ын товчоо байрлах
талбай зэргээр алаг цоог тааралдана. Плиоцены настай шаварлаг хурдасны зузаалаг
тархсан. Техноген ачаалалд харьцангуй бага өртсөн. Урсгал усны үйл явц, цэвдэгт
гаралтай үйл явц зонхилно.
- Инженер
геологийн район (α1-III) нь
Налайхын хотгор, Бөхөгийн голын хөндийн баруун хажууд тус тус ялгагдана. Түрүү
цэрдийн настай тунамал гаралтай элсэн чулуу, алевролит, нүүрсний үеүүд
салаавчлан үелсэн зузаалаг тархсан. Налайхын хотгор техноген ачаалалд ихээхэн
өртсөн. Нүүрс, шавар зэрэг ашигт малтмалыг олон арван жил олборлож ирсэн учир
инженер геологийн үйл явц шинээр үүссэн онцлогтой.
- 3. Инженер
геологийн район (α2-I)-д
Хүйн голын хөндий, Хөшигийн хөндий, Туул голын цутгал болох III эрэмбийн
голуудын хөндий, яармаг, Нисэхийн дэнж багтана. Плейстоцен-голоцены шавранцар
дүүргэгчтэй элс хайрга бүхий голын хурдас, шаварлаг, элсэрхэг дүүргэгчтэй бул
чулуутай, муу мөлгөржсөн сайр, сайрга, хайрга бүхий пролювийн хурдас тархсан.
Яармаг, Нисэхийн дэнж техноген ачаалалд илүү өртсөн. Талбайн угаагдал, уруй
зэрэг геодинамикийн үйл явц эрчимтэй үүсдэг.
- Инженер
геологийн район (α2-II)
нь Богд уулын амнууд, Хөлийн гол, Налайхын голын адгуудаар багахан талбайд
ялгагдана. Онцлог нь плейстоцены үеийн мөстлөгийн хурдас тархсан. Техноген
ачаалалд онц өртөөгүй. Талбайн угаагдал, уруй үүснэ.
- Инженер
геологийн район (δ1-I)
Налайхын хотгорын хажуу, Бөхөгийн голын баруун хажуу, Баянхошуунд ялгагдана.
Неоген, түрүү цэрдийн тунамал хурдас тархсан. Техноген ачаалалд багавтар
өртсөн. Хавтгайн нэл угаагдал, цэвдэгт гаралтай үйл явц тохиолдоно.
- Инженер
геологийн район (δ1-II).
Гандан, Сансар, Улаанхуаран, Хөлийн голын баруун хажуу, Хонхор нуурын хонхор,
Бөхөгийн голын баруун хажуу зэрэг газраар толбо хэлбэрээр тархсан неогены
шаварлаг хурдас бүхий талбай хамрагдана. Гандан, Сансар, Улаанхуаран техноген
ачаалал өндөртэй. Газар доорх усны түвшин дээшлэх үйл явц идэвхитэй илэрдэг
онцлогтой. Хавтгайн нэл угаагдал, Цэвдэг гаралтай үзэгдэл үүснэ.
- Инженер
геологийн район (δ2-I)
нь Чингэлтэй, Сонгинохайрхан, Эмээлт, Оргиоч, Баясгалант уул, Баянзүрх
зэрэг уулсыг хамрана. Карбоны цаг хугацаанд үүссэн тунамал-хувирмал чулуулаг
тархсан. Өгөршил, уруй, нэл угаагдал эрчимтэй явагдана. Техноген ачаалалд бараг
өртөөгүй.
- Инженер
геологийн район (δ2-II)
нь Туул, Хүйн голын ай савын ус хагалбарын уулс, Сэлбэ, Улиастай, Хөшигийн
хөндийн эхээр орших өндөр уулс юм. Энд девоны үеийн тунамал-бялхмал, хувирмал
чулуулаг тархсан. Техноген ачаалалд бараг өртөөгүй. Өгөршил, уруй, цэвдэг
гаралтай үйл явц идэвхитэй үүсдэг.
- Инженер геологийн район (δ2-III). Хүйн голын хөндийн хажуугийн уулс, Жанчивлангийн бөөндөлийг хүрээлэх уулс бөгөөд силур, нео-протерезойн хувирмал-бялхмал хурдас энд тархсан. Техноген ачаалал бараг байхгүй. Хавтгайн угаагдал, шугам угаагдал, өгөршил эрчимтэй хөгжсөн.
Инженер геологч МУЗИ Н. Батсүх, Т. Бээжинхүү нарын судалгаа...
No comments:
Post a Comment