Олон жил, улирлын цэвдэг, түүний үйл явц нь хөрс
ургамал, цасан бүрхэвч, хөрсний ус, чийг, темпэратурын горим зэрэг байгаль цаг
уурын хүчин зүйлийн хамааралтайгаар термодинамикийн чухал үүрэг гүүцэтгэдэг тул
түүнийг сайтар судлаж тогтоох шаардлагтай. Багдхан уулын олон жилийн цэвдгийн
тархалт, зузаан, температур үндсэндээ газрын өндөршилийн бүслүүрийн зүй тогтолд
захирагдах боловч үзүүлэлтүүд өөр хоорондоо тодорхой хамаарлаар хувьсч
өөрчлөгдөнө. Иймд Богдхан уулын олон жилийн цэвдгийг тархалтаар нь
геокриологийн 2 муж 4 бүслүүрт хувааж тодорхойлов. Судлаачдын тооцоогоор Богд
уулын нутаг дэвсгэрийн 28,8 хувьд 9,9 км³ эзэлхүүнтэй жилийн цэвдэгт давхраг
алаг цоог элбэг тархжээ. Богд уулын дархан газрын бүс нутагт харьцангуйгаар
өндөр температуртай, бараг мөсжөлтгүй, хадан чулуунаас тогтсон олон жилийн
цэвдэг хэсэгчлэн тархсаны зэрэнгцээ ул хөрс, чулуулаг улиралаар гүн хөлдөж
гэсдэг, цэвдгийн үйл явц, үзэгдэл түгээмэл тархсан онцлогтой. Геокрилогийн
нөхцөл термодинамикийн хувьд амархан хувьсч өөрчлөгдөх магдлалтай. Богд уулын
олон жилийн цэвдэг чулуулгын зуругт цэвдгийн тархалт, зузаан, температурыг
өнгөр, цэвдэгт давхаргын зонхилох бүрэлдхүүнийг чулуулгын криоцогцолбор бүхий
үндсэн 2 хэв шинжээр ялгаж, улиралын хөлдөлт, гэсэлтийн зонхилох гүний шаталбар
хэмжээг зураасаар, цэвдэг гарлын үйл явц үзэгдлийг дүрсэлсэн тэмдгээр тус тус
тусгаж харуулав.
No comments:
Post a Comment