Санал хүсэлт илгээх

Санал хүсэлтээ baysaa321@gmail.com хаяг руу илгээнэ үү.

Wednesday, November 13, 2013

Д.Дашжамц: Барилга амархан эвдрээд байгаа нь геотехникийн нөхцөлийг дутуу судалсантай холбоотой.

Та доорхи link -ээр ороод уншаарай. Их сонирхолтой юм бичсэн байна.
http://news.barilga.mn/r/2575#.UoMn8Cehteo

Техноген хөрсийг товчоор тодорхойлбол...



Хүний үйл ажиллагааны үр дүнд үүссэн янз бүрийн бүтцийн холбоо бүхий хөрсийг техноген хөрс гэнэ. Бүтэцийн холбоог нь хадан, бутархай, цэвдэг гэсэн хэлбэртэй байж болно. Техноген хөрсийг үүслээр нь: физик ба физик-химийн үйлчлэлийн нөлөөлөлд байгалийн тогтоцын нөхцөлд өөрчлөгдсөн байгалийн үүсгэлүүд, байгалийн шилжсэн үүсгэлүүд /асгаас, угаагдал/ ба антропоген үүсгэлүүд /үйлдвэр, аж ахуйн үйл ажиллагааны хаягдал, асгаас, угаагдал ба царцсан хөлдсөн/ орно. Тусгайлсан асгасан ба угаасан хөрсийг нягтруулснаар барилгын буурь болгон ашиглаж болно. Тэдгээрийн физик-механик шинж чанарын үзүүлэлтүүдийг асгаж /угааж/ нягтруулсны дараа ба заримдаа барилга байгууламж барихын өмнө тодорхойлно.
Антропоген үүсгэлийн асгаас ба угаагдмал хөрс нь /ахуйн, үйлдвэрийн ба барилгын хаягдал, шаарга, зутан, үнс, үнсэн шаарга ба бусад / жигд бус шахагдалтай, бүрэлдэхүүн нь нэг төрлийн бус, зузаан ба дагуу тархалтандаа дарагшмал бус байх нь элбэг байна. Ийм хөрсний үед органик, заримдаа том хэмжээтэй /хийц бүтээцүүд, тоосгон өрлөг, бетоны буталмалууд болон бусад/ хатуу орц тохиолдоно.
Антропоген үүсгэлүүдийн өөрийн нягтрал явагдаж дуусах харьцаа 10-30 жилээр үргэлжинэ. Техноген хөрсийг буурь болгон ашиглах шийдвэрийг тусгай хөтөлбөрөөр явуулах инженер геологийн эрэл хайгуулын үндсэн дээр гаргана. Үүний хамт техноген хөрсний физик-механик шинж чанарын үзүүлэлтүүдийн бүрэн зөв үнэлгээг тэдгээрийн үүсэл, бүрэлдэхүүн ба төлөвийн онцлогуудыг бодолцон гүйцэтгэнэ.

Thursday, October 17, 2013

"Грунтоведение" гэсэн ном орууллаа. 2005 онд хэвлэгдсэн, орос хэл дээр, 1024 хуудастай. Татаад аваарай доорхи link-ээр.

Грунтоведение /В.Т.Трофимов В.А.Королев Е.А.Вознесенский/ МГУ, 2005.-1024с.
http://www.4shared.com/office/NQJN05tH/Грунтоведение_-_Трофимов_Корол.html

Геотехникийн инженерийн зөвлөмж гэсэн ном орууллаа. Англи хэл дээр их хэрэгтэй ном.

Holtz& Kovacs - An Introduction to Geotechnical Engineering  746 huudastai nom.
link to download-http://www.4shared.com/office/9C1UOdw-/Holtz_Kovacs_-_An_Introduction.html

Инженер геологийн гарын авлага ном орууллаа. Орос хэл дээр, та доорхи link-ээр татаад аваарай.

справочник по инженерной геологии М.В.Чуринова 1981.325с.
http://www.4shared.com/file/fhVAy_q6/справочник_по_инженерной_геоло.html

Гидрогеологийн үндэс гэсэн 2007 хэвлэгдсэн шинэ ном орууллаа. Орос хэл дээр. Доорхи link -ээр татаад аваарай.

основы гидрогеологии В.А.Всеволожский 2007. 442с. 


http://www.4shared.com/office/SX0vR7p_/geokniga-всеволожский-ва-основ.html

Thursday, September 19, 2013

ГАЗАР ДООРХИ УСНЫ ЭРЛИЙН ШИНЖ ТЭМДЭГҮҮД



Манай улсын дэвсгэр нутгийн 70 шахам хувийг хээр тал, говийн бүс эзэлдэг учраас хүмүүсийн болон малын ундааны хэрэгцээнд худгаар авч ашиглаж байгаа газар доорхи ус гол үүргийг гүйцэтгэнэ. Эрт дээр үеээс монголчууд газар доорхи усыг эрж олох, халуун хүйтэн рашааныг ашиглах талаар их туршлага хуримтлуулж иржээ.
Рашаан ус нээн олж өвчин эмгэгээ анагаагаад зогсоогүй малчин ардууд газар доорхи усыг эрж олох их туршлага хуримтлуулж худаг гарган ашигласаар иржээ.
Худаг гаргах газрыг сонгон авдаг малчдын туршлагаас харахад газар доорхи усны эрлийн геоморфологи, геологи-тектоник, геоботаник, гидрогеологи, ус цаг уурын шинж тэмдгийг чадамгай ашиглаж хэрэглэдэг байна. Доорхи хүснэгтэнд газар доорхи усыг эрж олох талаар хуримтлуулж ирсэн малчдын туршлагыг нэгтгэн газар доорхи усны эрлийн шинж тэмдгээр ялган ангилах анхны оролдлого хийлээ.
Малчин ардын ашиглаж ирсэн газар доорхи усны эрлийн шинж тэмдгүүд:
Газар доорхи усны эрлийн шинж
тэмдэг
Малчдын хэрэглэж ирсэн туршлага
/газар доорхи ус ойрхон байх
шинж тэмдэгтэй газар/
1
Геоморфологийн
-          Уулын бэл, хажуугийн дэвсэг тавцангийн орчим газарт
-          Алсын уулснаас буусан сайруудын уулзварт /хөндий хоолой газарт/
-          Сайрын хөвөөний хар дэнж
-          Том хэмжээний хотгоруудын хамгийн нам хэсэгт
-          Голын гольдрилын ойролцоо хажуу хэсэгт
-          Голын татамд
-          Нуурын дэнж, хажуугийн энгэрт
-          Жижиг толгодуудын дундах хонхорт
2
Геологи-тектоникийн
-          Конгломерат, шохойн чулуу, брекчи, зэрэг газар доорхи усыг агуулж байдаг чулуулгуудыг илрүүлэх
-          Мөн урьдчилан тэр орчмын газрын өнгө, чулуулгийн хэлбэр, хагалбар зэрэгт ажиглалт хийж тодруулах
-          Магмын болон метаморф чулуулгийн өгөршлийн бүсийн ан цавын усыг илрүүлэх
3
Геоботаникийн
-          Заг, дэрс, товцог, хармаг, шар бударгана, голын салхилдаг, өмхий өвс, ширэг, гичгэний иш, хулс, хайлаас, сухай, цагаан бургас, улиас, тоорой, зэгс, голын хиаг зэрэг ургамал орчны бусад ургамлаас эрт ургаж намар орой хагдарч байдаг газарт
-          Дэрс ихээр ургаж түүн дотор нэг шугаманд цувран ургасан дэрстэй газарт 1.5-2м –ийн гүнд ус байх
-          Дов, толгод, дагжир хөрстэй газар явж байтал ургамал ургах нөхцөлгүй хажуу юмуу сайрын хөвөөний хар дэнж дээр дэрс, харгана, товцог бусдаасаа онцгой ургасан газарт
-          Тоорой, хайлаас ургасан газарт 2.0-3.0м-ээс багагүй гүнд цэнгэг ус байх
4
Гидрогеологийн
-          Ус гарч болзошгүй гэсэн газраа үдэш шаазан аяга хөмрөн булаад өглөө нь үзэхэд аяганы дотор талд нойтон болж хөлрөн усан дуслууд бий болсон байх. Тэгэхдээ энэ усан дусал нь том байвал газар доорхи ус ойр, бага байвал ус нь хол байх
-          Хавар 5, 6-р сард ус дааварлаж гарсан газар ус гарах
-          Усыг эрэхдээ хүнд цул зүйл эсвэл мунаар цохиж доргиоход хөндий юм шиг дүн дүн гэсэн чимээ гарвал ус нь хол буюу усгүй байх
-          Худгийг өвлийн улиралд 2,3-р сард гаргах нь тогмол ундаргатай аль ч улиралд ашиглаж болох
5
Ус цаг уурын
-          Ус ойр байгаа газар 1,2-р сард хагаран ан цав гарсан байдаг. Тэр хагарлуудын ууулзвар дээр хагархай нь 1-2 өдөр үзэгдээд, цаашдаа ургамлын үр бүхий янз бүрийн өнгөн хөрсөөр дүүрч аньдаг
-          Чийгний хөөрөлт, буулт их явагддаг газарт

Энэ нь монголчууд газар доорхи усыг эрж хайж тодорхой эмпирк уламжлалт аргыг дээр үеээс сайн мэддэг байсныг гэрчилж байна.

Монгол орны инженер геологийн мужийн карт


Эх сурвалж: Монгол орны геотехникийн нөхцөл номноос.

Улаанбаатар, тэрэлж, налайх орчмын олон жилийн цэвдгийн зураг


Монгол орны хөөлттэй хөрсний мужлалын карт


Монгол орны геотехникийн нөхцөлийн карт


Монгол орны олон жилийн цэвдэг хөрсний тархалтын карт


Tuesday, September 17, 2013

Инженер геологийн нөхцлийн зураг /ОХУ-ын лист N-38-XXXIII. Масштаб 1:200000/

ОХУ-ын лист N-38-XXXIII. Масштаб 1:200000 - зураг орууллаа. Инженер геологийн нөхцлийн зураг гэж нэг иймэрхүү зураг байдаг юм аа.

Monday, September 16, 2013

Инженер геологийн шинжлэх ухааны бүтэц



Инженерийн геологи нь ул хөрс судлал, инженерийн геодинамик, нутаг дэвсгэрийн инженер геологи /региональ/ , тухайлсан ажлын инженер геологи, ашигт малтмалын инженер геологи гэсэн үндсэн салбаруудаас бүрддэг.
Ул хөрс судлал: Хөрс судлал нь хөрсний шинж чанарыг тэдгээрийн бүрэлдэхүүн ба чулуулгийн бүтэц тогтоцын онцлогоос хамааруулан судалдаг шинжлэх ухаан юм. Хөрсний фазуудын дотоод холбоо болон тэдгээрийн бусад биетүүдтэй холбогдох гадаад холбоо, физик механик шинж чанарыг тодорхойлдог. Ул хөрс гэдэг нь уулын бутархай чулуулаг бөгөөд энэ нь газрын гадаргуугийн өгөршсөн давхарга билээ.
Барилга байгууламж барих газрын ул хөрсний онцлог нь уулын цулаас бутархай чанараар ялгагдана. Иймээс ул хөрс бол хоорондоо холбоотой болон холбоогүй бутархай чулуулгаас бүтсэн биет юм. Бутархай  чулуулгийн хоорондын холбоосын бат бэх тэдгээрийн цулынхаас олон дахин бага байдаг. Иймэрхүү бутархай байдал нь хөрсийг сүвэрхэг болгох бөгөөд үүнээс үүдэн хөрс амархан шахалтанд ордог. Энэ нь уулын чулуулгийг ус нэвтрүүлэх чанартай болгоно. Инженерийн үйл явцад ашиглахад хөрсний бат бэх ба тогтвор нь түүний хатуу хэсгүүдийн хоорондын холбооноос их хамаардаг.
Барилгын буурь болох ул хөрсний шинж чанарыг үнэлэхдээ тэдгээрийн хэв гажилтын ба бат бэхийн үзүүлэлтүүдэд голлон анхаарах ёстой. Гэхдээ эдгээр үзүүлэлтүүд нь хөрсний: хими эрдсийн бүрэлдэхүүн , бүтэц ба тотоц, устай харилцан үйлчлэлцэх чанар , өгөршлийн зэрэг болон бусад онцлогуудаас хамаардаг болохыг бодолцох хэрэгтэй. Буурийн ул хөрсний шинж чанарын аль нэг онцлогыг бодолцохгүйгээр барилга, байгууламжийг төсөллөх ба барих явцад алдаа гаргахад хүргэх ба ашиглалтын явцад хөрсний бат бэх алдагдах магадлалтай юм.
Энэ хэсэгт барилгын зориулалтаар ашиглах ул хөрсний шинж чанаруудтай холбогдох асуудлуудыг авч үзэхээс гадна тэдгээрийн шинж чанарыг сайжруулах аргуудын талаар үндсэн ойлголтуудыг авах юм.
Инженерийн геодинамик: Байгалийн нөхцөлд болон хүний инженерийн үйл ажиллагаатай холбогдон үүсч гарах геологийн үйл явц, үзэгдлийг судалдаг салбар юм.  Инженерийн геодинамикийн судалгааны зорилго нь геологийн орчныг оновчтой ашиглах, геологийн  үйл явцыг зүй зохистой удирдах аргыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах явдал юм. 
Байгалийн геологийн процесстой төстэйгээр инженер геологийн процессуудыг судлахдаа тэдгээрийн үүсэх шалтгаан, хугацаагаар өөрчлөгдөх байдал, тоон чанарын үнэлгээнд анхаарахаас гадна тэдгээрийн барилга, байгууламжид үзүүлэх аюултай нөлөөллийг арилгах арга хэмжээг сонгох, барилга, байгууламжийн хэвийн ажиллагааг хангах асуудалд их анхаарах ёстой.
Бүс нутгийн инженер геологи: Тусгайлсан судалгааны материалуудыг нэгтгэн дүгнэх үндсэн дээр тодорхой бүс нутгийн инженер геологийн нөхцлийг судалдаг салбар юм. Аливаа бүс нутгийн геологийн нөхцлийг иж бүрнээр нь судалснаар тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга барих, инженерийн ажил гүйцэтгэх, инженер хайгуулын судалгаа явуулах, норм, дүрэм, техникийн болон аргачилсан заавар боловсруулах, тухайн талбайд барилга барих төслийн үндэслэлд зориулсан илүү нарийвчлалтай инженер хайгуулын ажлыг төлөвлөх явдал юм.
Тухайлсан ажлын инженер геологи: Иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилга, байгууламж газар доорхи болон дээрхи барилга, байгууламжийн ашиглалтын геологийн нөхцлийг судлахад оршино.

Thursday, September 12, 2013

Tuesday, September 10, 2013

Цэвдгийн үзэгдэл үйл явцууд



Олон жилийн бөөрөг: Гол, нуурын сав газрын нам татам, татмын дээрхи 1-р дэнжид голдуу тохиолддог. 1-20м хүртэл өндөр, 2-100м хүртэл урт, 1-2м ээс 30-40м хүртэл өргөнтэй гүдгэр хэлбэрийн геоморфологийн бичил элементийг үүсгэдэг. Мөсөн зоориноос бусад барилга, байгууламжийг олон жилийн бөөрөгт барихыг хориглох бөгөөд харин зам, гүүр, цахилгаан, холбооны шугам зэрэг олон арван км үргэлжлэх шугаман байгууламжийн хайгуулын үед судалгааг хийдэг. Олон жилийн бөөргийн хэлбэр дүрс зөв байвал хөгжлийн идэвхитэй үедээ байгаа, орой хажуу нь хотойсон, мөн жижиг нуур, ус тогтсон байвал хөгжлийнхээ төгсгөл үед орж байгаа гэж үзнэ. Энэ бүгдийг үндэслэн тухайн бөөрөг барилга байгууламжид ямар нөлөө үзүүлэх талаар чанарын үнэлгээ өгнө.
Улирлын бөөрөг: хөрс хөлдөхөд овойлт үүсдэг нэг хэлбэр бөгөөд чийгээр харилцан адилгүй хөрснүүд хөлдөхөд гадаргад овон товон үүссэнээр бий болно. Олон жилийн бөөргөөс хэмжээгээрээ бага бөгөөд өвөлдөө эрчимжиж, зундаа зогсонго байдалд ордог улирлын чанартай үзэгдэл юм. Өвөл 1-2 сард хамгийн их идэвхижиж, зун 7-8 сард зогсонги байдалд орно. Судалгааны үед улирлын бөөргийн хэлбэр хэмжээ, тархсан талбайг тогтоож бөөргийн сөрөг нөлөөллийн талаар үнэлгээ өгнө.
Халиа:  улирлын чанартай цэвдэгт үзэгдлийн хамгийн их тархсан хэлбэр бөгөөд манай орны хувьд голын, булгийн гаралтай хөрсний усны халиа зонхилж, хааяа нийлмэл гарлын халиа тохиолдоно. Халиаг өвлийн улиралд хээрийн нөхцөлд судлах нь илүү тохиромжтой. Судалгаагаар халианы эх булаг, хэлбэр хэмжээ, мөсний зузаан, тошин гүйж хөлдөх чиглэл зэргийг хэмжинэ.
Хүйтний хагарал: хүйтний улиралд хөрсний гадаргын болон гүний температурын ялгавараар үүссэн хүчдлийн улмаас үүсдэг үзэгдэл юм. Хүйтний хагаралаар олон тооны систем хагарлуудын бөөгнөрөл тодорхой хэлбэртэй олон өнцөгт үүсгэн тогтоно. Энэ процессоор гадаргуугийн өнгөн хэсгээр ан цавын шаантаг хэлбэрийн мөс их хэмжээгээр үүсэх нөхцөл бүрддэг тул тусгайлан судална. Хүйтний хагарлыг газар дээр нь судлахдаа түүний өргөн, гүн, хагарлуудын үүсгэсэн системийн хэлбэр дүрс, хүйтний хагарал идэвхижиж эхлэх, аних хугацааг тус тус тогтооно. Хүйтний хагарал барилга байгууламжийн сууринд нөлөөлөх эсэхийг судлана.
Термокарст: энэ үзэгдэл голдуу гол, нуурын татамд төвлөрсөн байдаг. Термокарст бол их мөсжилттэй хөрс буюу газрын доорхи мөс хайлж гэссэний улмаас үүссэн хотгор хотсууд юм. Термокарст нь хотгортоо голдуу нууртай байдаг. Термокарстын хотгор хотос, нуурын хэлбэр дүрс, хэмжээгээр нь хурдасны мөсжилт, хайлсан мөсний гарал үүслийн талаар урьдчилсан дүгнэлт өгнө. Судалгааны талбайд Термокарстын илрэл байгаа эсэхэд ажиглалт хийж тийм илэрэл байвал тухайн талбайд газрын доорхи мөс байгаа эсэхийг нягталж үзнэ.
Солифлюкци: энэ үзэгдэл 2-30 аас их налуутай хажууд, өндөр чийгтэй элсэнцэр-шавранцар зэрэг дисперслэг ул хөрс хөлдүү улан дээгүүр гулсах явцад үүсдэг. Чийгийн дутагдалтай манай орны хувьд Солифлюкцийн эрч, далайц нь харьцангуй бага байдаг бөгөөд голдуу уулын хажуу бэл дагаж гардаг зам гүүрийн ажилд энэ үзэгдэлийг анхаарч судлах шаардлагатай. Солифлюкцийн дэнжид голдуу шурф малтаж судалгааг явуулна.