Хүний үйл ажиллагааны үр дүнд
үүссэн янз бүрийн бүтцийн холбоо бүхий хөрсийг техноген хөрс гэнэ. Бүтэцийн
холбоог нь хадан, бутархай, цэвдэг гэсэн хэлбэртэй байж болно. Техноген хөрсийг
үүслээр нь: физик ба физик-химийн үйлчлэлийн нөлөөлөлд байгалийн тогтоцын
нөхцөлд өөрчлөгдсөн байгалийн үүсгэлүүд, байгалийн шилжсэн үүсгэлүүд /асгаас,
угаагдал/ ба антропоген үүсгэлүүд /үйлдвэр, аж ахуйн үйл ажиллагааны хаягдал,
асгаас, угаагдал ба царцсан хөлдсөн/ орно. Тусгайлсан асгасан ба угаасан хөрсийг
нягтруулснаар барилгын буурь болгон ашиглаж болно. Тэдгээрийн физик-механик
шинж чанарын үзүүлэлтүүдийг асгаж /угааж/ нягтруулсны дараа ба заримдаа барилга
байгууламж барихын өмнө тодорхойлно.
Антропоген үүсгэлийн асгаас ба
угаагдмал хөрс нь /ахуйн, үйлдвэрийн ба барилгын хаягдал, шаарга, зутан, үнс,
үнсэн шаарга ба бусад / жигд бус шахагдалтай, бүрэлдэхүүн нь нэг төрлийн бус,
зузаан ба дагуу тархалтандаа дарагшмал бус байх нь элбэг байна. Ийм хөрсний үед
органик, заримдаа том хэмжээтэй /хийц бүтээцүүд, тоосгон өрлөг, бетоны
буталмалууд болон бусад/ хатуу орц тохиолдоно.
Антропоген үүсгэлүүдийн өөрийн
нягтрал явагдаж дуусах харьцаа 10-30 жилээр үргэлжинэ. Техноген хөрсийг буурь
болгон ашиглах шийдвэрийг тусгай хөтөлбөрөөр явуулах инженер геологийн эрэл
хайгуулын үндсэн дээр гаргана. Үүний хамт техноген хөрсний физик-механик шинж
чанарын үзүүлэлтүүдийн бүрэн зөв үнэлгээг тэдгээрийн үүсэл, бүрэлдэхүүн ба
төлөвийн онцлогуудыг бодолцон гүйцэтгэнэ.
No comments:
Post a Comment