Санал хүсэлт илгээх

Санал хүсэлтээ baysaa321@gmail.com хаяг руу илгээнэ үү.

Tuesday, February 13, 2024

Дэлхийн II-р дайны гол түүхий эд болсон КАССИТЕРИТ (SnO2) гэж юу вэ?

КАССИТЕРИТ (SnO2

Химийн ангил: Энгийн исэл

Хольцоор Fe, Nb

Сингон-оронт торын бүтэц: Тетрагонал

Хэлбэр ба агрегатын байдал:

Призмлэг, богино призмлэг, баганалаг, ховроор зүүлэг хэлбэртэй. Ихэрлэлт ажиглагдана. Темцератур ба талсжилтын хурд буурахад талстын габитус, призмлэг буюу зүүлэг хэлбэртэй болно. Голдуу зөв биш хэлбэртэй цул мөхлөгт агрегат, таранга шигдэц үүсгэнэ. Гидротермал гаралтай судалд зөв хэлбэртэй талстууд друз үүсгэхээс гадна концентрилэг бүслэг бүтэцтэй бөөрлөг агрегат илэрсэн байдаг.

Физик шинж: Алмазан ба хагас метал гялгатай. Хатуулаг 6 - 7. Хувийн жин 7,2. Шаравтар хүрэн ба улаавтар хүрэн өнгөтэй. Зураасны өнгө боровтор саарал. 

Гарал үүсэл ба тархалт: Гранитын интрузивтэй холбоотой пневматолит - гидротермал үйл ажиллаагаагаар үүсдэг эрдэс. Пегматитад илэрдэг. Метасомат гаралтай грейзенд элбэг тохиолдох ба мусковит, кварц, топаз, флюорит, турмалйн зэрэгтэй хам гарал үүсгэдэг. Гидротермал гаралтай кварц - касситеритын үүсэлд турмалин, мусковит, хээрийн жонш, вольфрамит, ховроор арсенопирит, пирит, заримдаа флюорит, топаз, берилл зэрэг эрдсүүдтэй хамт тохиолдоно. Сульфид - касситеритын судалд сульфидтуудтай хамт ажиглагдана. Үндсэн ордоос гадна өгөршилд тогтвортой учраас сэвсгэр хурдсанд хуримтлагдан шижирмэг орд үүсгэдэг. Хэнтий аймаг дахь Цэнхэр мандал ба Жанчивлангийн дүүрэгт орд, илэрлүүд тохиолдоно.

Хэрэглээ: Цагаан тугалганы гол түүхий эд болдог. II-р Дайны үед голчлон цэргийн хүнсний лаазыг хийдэг байсан.


Эх сурвалж: Эрдэс ба чулуулаг В.Балжинням УБ 2013 он. -номноос авав 

No comments:

Post a Comment