Санал хүсэлт илгээх

Санал хүсэлтээ baysaa321@gmail.com хаяг руу илгээнэ үү.

Tuesday, April 23, 2013

Монгол орны агуй гэсэн ном оллоо.Хэрэгтэй шүү! доорх link -ээр татаад аваарай.

http://share.gogo.mn/jkKPtYscTk571365751061

Монгол орон-Танин мэдэхүй

Монгол -уужим дэлгэр орон. Монгол улс газар нутгийнхаа талбайн хэмжээгээр дэлхийд 17 дахь байр эзлэх 1566.5 мянган хавтгай дөрвөлжин километр буюу Франц, Испани, Португал, Их Британи ба Ирланд зэрэг улсуудын дэвсгэр нутгийг нэгтгэсэн талбайгаас илүү нутагтай.

Монгол орны хилийн урт.
Монгол орон уудам учраас түүний хил их урт (8200 гаруй км). Хэрэв бид энэхүү хилийн шугамын дагуу өдөр тутам 20 км алхаж тойрон аялал хийнэ гэвэл бүтэн нэг жил, нэг сар, арав хоног хэрэгтэй болно.

Азийн зулай.
Монгол орны умард, төв хэсэг нь 2 тэрбум гаруй жилийн өмнө үүссэн цагаасаа хойш огт хувираагүй үлдсэн эртний их газрын царцдас буюу "Азийн эртний зулай" гэгддэг. Энэ санааг Польшийн судлаач И.Д.Черский, Австрийн геологич Э.Зюсс, Оросын геологич В.А.Обручев нарын зэрэг эрдэмтэд анх дэвшүүлсэн нь эдүгээгийн геологийн судалгаагаар улам батлагдсаар байна.

Монгол орны голомт буюу төв цэг.
Айл гэрийн голомт тулсан тулганы нь голд байдаг. Тэгвэл улс орны маань газар зүйн төв голомт буюу төв цэг хаана байдаг вэ? Өвөрхангай аймгийн Бүрд сумын Сант уулын зүүн урд булгийн эхэнд (х.ө. 46°52', з.у. 103°50'-ын солбицолд) Монгол орны нутгийн газар зүйн төв цэгоршдог. Үүнийг газарзүйч Ш.Шагдар 1978 онд тогтоосон бөгөөд тэнд өдгөө суварга бүхий цогцолбор бий.

Монгол орны хамгийн өндөр цэг.
Монгол орны хамгийн өндөр цэг нь д.т.д. 4374 м өргөгдсөн Алтай таван богдын "Найрамдал" оргил юм.
Монгол орны хамгийн нам дор газар. Монгол орны хамгийн нам дор газар нь д.т.д. 560 м өргөгдсөн Хөх нуурын эрэг юм.

Азийн их даралтын төв. Өвлийн цагт Монгол нутагт дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын агаарын их даралтын төв тогтмол үүсдэг бөгөөд үүнийг Азийн их даралтын төв гэж нэрлэдэг. Энэ нь нэгдүгээр сард агаарын даралт нь 1055 м.у.б.ө. (мөнгөн усны баганын өндөр) хүрч тэмдэглэгддэг Улаангом хот юм.

Монгол орны элс. Монгол орны элст нутгийн талбай 29.9 мянган ам. км буюу ойролцоогоор Бельги улсын нутаг дэвсгэртэй тэнцэнэ.
Дэлхийн хамгийн хойш түрж орсон манхан элс. Увс аймгийн Зүүнговь сумын нутаг Бөөрөгдэлийн элс хойд өргөрөгийн 50°18'-д оршдог бөгөөд дэлхийн бөмбөрцгийн манхант элсний хамгийн хойд зах ажгуу.

Монголын хамгийн том говь.
Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийн ихэнхийг эзэлдэг Галбын говь юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км2 талбай эзэлнэ.

Хамгийн их элс. Манай улсын хамгийн их талбай эзэлдэг элс нь дээрх Бөөрөгдэлийн элс юм. Энэ элс 45 км өргөн, 180 км урт үргэлжилдэг.
Дэлхийн мөнх цэвдгийн урд зах. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Дарагт уулын баруун урд хошуу хойд өргөрөгийн 46°17'-д оршдог бөгөөд энэ газрыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ул хөрсний үргэлжилсэн цэвдгийн хамгийн урд зах гэж газар зүйчид үздэг.

Монгол орны хамгийн урт гол. Монгол орны олон гол мөрний хамгийн урт нь Хэрлэн юм. Хэрлэн голын нийт урт 1264 км бөгөөд үүний 1090 км нь Монголын нутаг дээгүүр урсдаг.

Монгол орны хамгийн том мөрөн. Монгол орны гол мөрдийн хамгийн том нь Байгал нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм. Дурдсан уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг бөгөөд мөрний ус цуглуулах талбай нь 447000 км2 юм.

Монгол орны гол мөрний урт.
Монгол орны гол мөрний нийт урт 67000 км буюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин урт юм.

Дөрвөн мянган нуурын орон. Монгол орон 0.1 ам.км-ээс их талбай бүхий 4000-аад нууртай. Эдгээрийн нийт талбайн хэмжээ 15640 ам.кмамой.

Мокгол орны хамгийн том тогтмол нуур. Монгол орны хамгийн том тогтмол нуур нь Увс нуур юм. Усны талбай нь 3350 км2.
Монгол орны хамгийн том, урсгал, гүн, цэнгэг нуур. Монгол орны хамгийн том урсгал нуур нь Хөвсгөл нуур. Усны талбай нь 2770 км2. Гүнээрээ Монголд төдийгүй Төв Азид хамгийн гүн (267.2 м) нуурт ордог. Нийт 403 цутгалтай Хөвсгөл нуурын усны найрлага Байгал нууртай төстэй, тунгалгаараа дэлхийд гуравдугаарт орно. Монгол орны "Хөх сувд" хэмээн алдаршсан Хөвсгөл нуур уртаашаа 136 км, өргөөшөө 37 км бөлгөө.

Монгол орны усны хагалбарын гол голомт.
Монгол орныг дэлхийн гурван ай савын усны хагалбар гэдэг. Тэгвэл эдгээрийн хамгийн гол хагалбар нь Хэнтийн нурууны үргэлжлэл Цогтчандмань уул юм. Энэ уулын араас буусан ус Туул голоор дамжин Хойд мөсөн далайд, зүүн урдаас нь буусан ус Хэрлэнгээр дамжин Номхон далайд, баруун урд талаас буусан ус нь дотоодын урсгалгүй савд орж нийлнэ.

Монгол орны хамгийн том мөсөн гол.
Монгол орны мөнх цаст уулсын мөсөн голуудаас хамгийн том нь Алтай таван богд уулын Потанины мөсөн гол юм. Урт нь 20 км, өргөн нь 5 км.

Хамгийн өндөр хүрхрээ.
Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдаг уулаас эх аван урсдаг Арсайн голд манай улсын хамгийн өндөр хүрхрээ буй. Энэ хүрхрээний ус 70 м өндрөөс буудаг.

Монголын хамгийн том тал. Монгол орны нүд алдам өргөн талуудын дотроос хамгийн том нь 250-иад км2 талбай эзэлдэг Дорнодын тал ажгуу. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай энэ тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод, гүвээ, хунх нугачаа үл тааралдана. Байгалиас заяасан унаган төрхөөрөө, атар онгон ийм тал дэлхийд ховор.

Байгалийн олон бүс, бүслүүр,
мужит орон. Монгол орны хойноос урагш ойт хээр, хээр, говь, цөлийн гэсэн өргөрөгийн дөрвөн бүс, өндөр уулст авирахад тайгын болон тагийн (альпийн) бүслүүр ажиглагдана. Тус орны байгалийн бүс, бүслүүр, гадаргын байдлыг харгалзан Хангай, Хэнтий, Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж дөрвөн их мужид хуваадаг.

Уур амьсгалын тэгш хэмт орон.
Монгол орон уур амьсгалын хувьд тэгш хэмийн хувиарлалттай нутагтай. Бөмбөрцгийн хойд хагасын 47 градусын өргөрөг, зүүн уртрагийн 104 градусын огтлолцоогоор монгол нутаг үндсэндээ дөрвөн тэгш хуваагддаг.

Монгол орны уур амьсгалын хос багана. Монгол гэрийн хоёр багана шиг монгол орон уур амьсгалын босоо бүслүүрийн хос хоёр баганатай. Зүүн уртрагийн 99 градус (±1 градусын хэлбэлзэлтэй)-ын дагуу уур амьсгалын баруун багана, зүүн уртрагийн 108 градус (+1 градусын хэлбэлзэлтэй)-ын дагуу уур амьсгалын зүүн багана болон монгол орны уур амьсгалын бүх шинжийг үндсэндээ эн чацуу илэрхийлнэ.

Монгол дахь жилийн дөрвөн улирлын тэгш хэм. Дэлхийн хойд хагасын сэрүүн бүсийн уур амьсгалын тэгш хэмийн нутаг монгол орны жилийн дөрвөн улирлын (тэгш хэмийн) уур амьсгалыг бүрэлдүүлэн бий болгодог. Өвлийн идэр есийн хүйтний эрчим зуны аагим халуунтай хэм тэнцүү, хаврын хахир нь намрын сэрүүсэлтэй ижил уялдаатай.

Монгол орны хамгийн их хур тунадаст нутаг.
Монголд жилд хамгийн их тунадас унадаг нутаг нь Хэнтий аймгийн Дадал сум юм. Энд жилд 387 мм тунадас унана.

Монгол орны хамгийн бага тунадас унадаг газар. Говь-Алтай аймгийн Захуй сумын нутаг юм. Энд жилд дөнгөж 45-хан мм тунадас унадаг.
Цэлмэг тэнгэрийн нутаг. Галбын говийг арчсан толь шиг цэлмэг тэнгэрийн нутаг гэж хэлж болно. Энд жилийн нар гийгүүлэх хугацаа 3100-3200 цаг буюу хоногийн нартай байх хугацаа монгол орны аль ч бүс нутгаас илүү, өөрөөр хэлбэл эл нутагт тэнгэр жилд 320-330 хоног цэлмэг байна гэсэн үг.

Хамгийн ариун агаарын орон. Хүний биед хамгийн тохи-ромжтой харьцангуй чийглэг 30-70% гэж үздэг. Тэгвэл монгол орны агаарын харьцангуй чийглэгийн жилийн дундаж хэмжээ түүнтэй тохирдог байна. Ийм хуурайшилтай агаарт янз бүрийн бактерийн үржил тун бага байдаг. Энэ нь монгол орны уур амьсгалын нэг сайн тал юм. Тэгээд ч "Агаарын ариухан нь хөдөө юм аа хө" гэж дуунд дуулагдах болсон биз.

Монгол улсын хамгийн өндөрт оршдог хот. д.т.д. 2181 м өргөгдсөн Алтай хот, сумын төв нь д.т.д. 2400 м өргөгдсөн Ховд аймгийн Дуут сум юм.
Монгол улсын хамгийн нам дор орших хот, суурин. Монгол улсын хамгийн нам дор газарт орших хот нь д.т.д. 616 м өндөрт оршдог Сүхбаатар хот, сумын төв нь д.т.д. 600 м өндөрт оршдог Дорнод аймгийн Чулуунхороот сумын төв юм.

Монгол нутгийн тулгын гурван чулуу. Монголын хуучны хүрээ хийдүүд: Дамбадаржаалин, Амарбаясгалант.Эрдэнэзуу гурван хийд нь хоорондоо адил 300-аад км-ийн зайтай баригдсан тул эдгээрийг монгол нутгийн тулгын гурван чулуу гэж нэрийддэг байжээ.

Монгол орны биологийн нөөц.
Монгол орны ургамал, амьтан, тухайлбал манай оронд тэмдэглэгдээд байгаа 4000 гаруй зүйл дээд цоорт ба доод ургамал, 15000 гаруй зүйл шавж, 600 гаруй зүйл элдэв сээр нуруутан амьтад хийгээд ус болон хөрсөнд амьдардаг олон зүйлийн сээр нуруугүй жижиг амьтдаас монгол орны биологийн нөөц буюу биомасс бүрдэнэ.

Монгол-Охотын геосинкпинал. Охотын тэнгисээс монголын дорнод хэсэг хүртэл үргэлжилдэг, эрт, дунд төрмөлийн үеийн тогтолцоот геосинклинал бүтцийг хэлнэ. Болор, молор, биндэрьяа агуулсан маагмын судал, алт, мөнгө, холимог төмөрлөгийн ордын илрэл ихтэй тул чухал ач холбогдолтой.

Гурван зуун богд. Монголд Богд гэдэг үг орсон уул 300 бий гэж газарзүйч Ш.Шагдар бичсэн байдаг. Эдгээр богдуудын дотроос хамгийн өндөр нь Алтай таван богд юм. Түүний оргил д.т.д. 4374 м өндөр өргөгдсөн.

Дэлхийн байгалийн ес дэх гайхамшиг гэлтэй. Бразил улсын Риу-Негри болон Амазонк мөрний уулзварыгонгоцноос харахад Негругийн ус нь хар, Амазонкийн ус шар өнгөтэй харагддагаас "Дэлхийн байгалийн наймдахь гайхамшиг"-т тооцогддог. Үүн лүгээ адил Монголын Алтай Таван богдын мөсөн голуудын цагаан тоос шороо, лаг шаврын зүйлийг урсгадаг Цагаан гол, Ховд голтой нийлсний дараа зүүн эргийн ус нь сүүн цагаан, баруун эргийнх нь хар өнгөөр ялгарч урсдагийг нисэх онгоц хэрэглэлгүйгээр тод ажиглаж болдгийг Дэлхийн байгалийн ес дэх гайхамшиг гэлтэй.

Анхны дархан цаазтай уул. Улаанбаатар хотын дэргэд орших Богдхан уул монголын төдийгүй дэлхийн хамгийн ууган дархан газруудын нэг юм. Энэ уулыг 700 гаруй жилийн тэртээ буюу Хэрэйдийн Тоорил вангийн үеэс дархан уул гэж үзэж тэнд мод огтлох, ан хийх, газар ухахыг хориглож байжээ. Түшээт хан Юндэндоржийн санаа-чилгаар 1778 онд Богдхан уулыг албан ёсоор дархалж, 28 амыг нь тусгай харуултай болгожээ.
Халхын хүйс. Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд сумдын нутгийн заагт үзэсгэлэнт сайхан, дархан цаазат Батхаан уул (д.т.д 2117 м өргөгдсөн) оршдог. Энэ уулыг дээр үеэс Халхын хүйс гэж үздэг байв.

Шөнө урсаж, өдөр татардаг гол. Говь нутгийн Эхэн Зулганай гэдэг жижиг гол шөнө урсаж, өдөр нь татарч хуурайшдаг. Энэ нь уг нутагт шөнийн цагт харьцангуй хүйтэн, ууршилт багатай байдаг, өдрийн цагт голын усны ууршилт нэмэгддэгтэй холбоотой аж.

Далан гурав дахин гатлуулдаг горхи.
Ховд аймгийн Манхан сумын нутаг "Ботгон хавцал"-ын дундуур Гулз, Залаатын горхиуд нийлж урсдаг бөгөөд хавцлаар зорчигсод уг горхийг 73 дахин гаталдаг.

Байгалийн "Элгэн тараг". Завхан аймгийн нутаг Отгон-тэнгэр уулын өвөрт мөстлөгийн гүн хунх хадан хонхорт тогтсон Бадар хундага нуурын хавьцаа цагаан шаргал өнгийн, гаж буруу үнэр амтгүй элгэн тараг шиг шавар байдаг агаад түүнээс уусан идсэн хүн бие чийрэгжиж нас нь уртасдаг гэлцэнэ.

Хүрэмийн боом. Говь-Алтай аймгийн Халиун сумын Овооны нурууны баруун хойд салааны хүрмэн хадан дундуур гарсан замыг Хүрэмийн боом гэнэ. Хүн зассан мэт сонин тогтоцтой энэ ташлангаар ууланд явж сайтар дассан мориор юм уу бага зэргийн нуруу ачсан сарлаг л давдаг.

Жаран тогоот. Баянхонгор аймгийн нутагт Их богд уулын үргэлжлэл Жаран (Жаран тогоо) хэмээх хүрмэн чулуун уул бий. Бороотой үед эдгээр тогоо нь усаар дүүрч Жаран нуур цөөрөм тогтон нутгийн хүн, мал, адгуус амьтныг ундаалж тав тухыг нь хангадаг.

Соёмбот уул. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг Цэгэрийн голын аманд Соёмбот хэмээн нэрлэгддэг уулын энгэр дээр соёмбыг 50x25 метр хэмжээний талбайд долоон өнгийн чулуу орж бүтээсэн байдаг. Уг соёмбыг XIX зууны үед урласан гэж судлаачид үздэг.

Хос тахилгатай овоо. Архангай аймгийн Тариат сумын нутаг Тэрхийн цагаан нуурын хойд эрэгт одоо байхгүй болсон нэгэн овоог эхлээд бөө нар, дараа нь буддын шашин дэлгэрсэн цагаас хойш шарын болон бөөгийн шашныхан хамтран нийлж тахин идээ шүүс өргөдөг байжээ. Энэ ёслол 1930-аад он хүртэл уламжлагдаж 1930-аад оны дундуур шашингүйн үзэлтнүүд овоог нурааснаар тасалджээ.

Говийн хангай. Говь нутагдахь ус, ургамал жигдэрсэн хэсэг газрыг Баянбүрд гэнэ. Говьчуул түүнийг "Говийн хангай" ч гэж нэрлэх нь бий. Баянбүрдийн жилийн дөрвөн улирлын ус, ургамлын таатай нөхцөл ньтэнд хавтгай, хулан, тахь, мазаалай зэрэгамьтдын амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Монголын говьд 80 гаруй ийм баянбүрд бий гэж судлаачид тогтоосон бөгөөд эдгээрийн ихэнх нь Говийн их дархан газар, Говийн бага дархан газар, Говь Гурвансайханд буй.

Ёлын ам. Өмнөговь аймгийн нутаг Гурван сайхан уулын Зүүн сайхан уулыг зүүн хойш сэтлэн урссан горхины хавцал өнө удтал ёл шувуу үүрлэн нутаглаж ирсэн учраас Ёлын ам гэж нэрлэгджээ. Энэ хавцал зургаан км орчим үргэлжилж уулаа огтлон талд гарна. Хангайг говьд аваачсан мэт тунгалаг ус, нов ногоон зүлэг, анхилам сайхан арц сонгинын үнэрт энэ үзэсгэлэнт хавцлын сүрлэг хадан цохиодын дээгүүр ёл шувуу эргэлдэн, аргаль, янгир сэрийлцэн байх нь үнэнхүү гайхамшиг. Хавцалд тогтсон зузаан мөсөн доогуур горхи хоржигнон урсах нүхэн доогуур хүмүүс мөлхөн гарах бөгөөд мөс нь хайлалгүй жил өнжих нь олонтаа. Төв хэсэгтээ 300 орчим метр элгэн ханат хавцлын ам эхэндээ тавиун байснаа нарийссаар дунд хэрдээ хүн зөрөхөөргүй нарийсдаг. Үзэсгэлэн төгс Ёлын ам хаа газрын гийчдийн саатан сонирхдог газрын нэг билээ.

 Хадан хөцөө. Хэнтийн нурууны чулуун Хүрээт гэдэг газар аглаг буйд ой хөвчийн дотор ганцхан газраар хаалгатай, уудам, дугуй хэлбэртэй маш өндөр ханан хашаа бий. Энэ нь нутгийн анчид гөрөөс, тураг оруулан агнадаг нэг ёсны байгалийн хадан хөцөө юм.

Бөглөө хад. Говь-Алтай аймгийн Их Таянгийн уулын нэгэн аманд "Бөглөө" гэдэг нэртэй өвс ачсан ачааны машины дайны том хад бий. Эрт дээр үед эндээс оргилсон их усыг бөглөн зогсоосон гэдэг домогтой. Энэ хадны орчинд газар малтан хэдэн хормой шороо гаргахад явуулын хүн морио усалж хэдэн аяга цай чанаж уугаад мордохуйц ус гардаг гэлцэнэ.

Тост хад. Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг Аж Богд уулын Бор нуруунд урин дулаанд шингэн тос ялгаруулдаг нэгэн том хад бийг нутгийнхан хэзээнээс Тост хад хэмээн нэрлэсээр ирсэн.

Эмээл хад. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг Дээд Мунгийн хярд эмээл мэт хэлбэртэй нэгэн хадан цохио байдаг. Гойд онцлог нь гэвэл хоёр бүүрэгний нь дөрвөн талд дөрвөн монгол бааврыг цагаан чулуугаар өрж чимэглэсэн эртний урлалын дурсгал энд хадгалагдаж иржээ.

Сэнжит цохио. Байгалийн хад чулууны өвөрмөц сонин тогтоцын нэг нь Сэнжит хад цохио юм. Ийм хад цохио монголд цөөнгүйн нэг нь Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Цагаан бургасны хавцлын Сэнжит цохио болой. Өндрөөшөө 10 м, өргөөшөө 15 м орчим эл цохионы тэнгэр нэвт харагдах сэнж нүхээр янгир нааш цааш орж гарч харагдах нь уулын тэдгээр зэрлэг гөрөөс амьтдын байгалиас заяасан орц хаалга гэлтэй сэтгэгдэл төрүүлнэ.

Байгалийн хөндий зам. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг Гурванмандал ууланд байдаг Мандалын нүхт гэдэг өвөлжөөнд очихын тул 30-аад метр хадан хөндийгөөр явдаг. Энэ нь нэг ёсны байгалийн хадан туннель (хөндий зам) юм.

Зөөлөн уулын сэнжит цохио. Өмнөговь аймгийн нутаг Зөөлөнгийн нурууны зүүн дундах суман хадны баруун хөндийн адагт хоёр талы нь хавцал нарийссаар хадан сэнж болон тогтсон нь сонин. Энэхүү 3x4 м хэмжээний сэнжин хонгил 3 м орчим өндөрт үүсч тогтжээ. Бороо орж хавцлаар ус бууж сэнжит хадны цоорхойгоор олгойдох нь сүртэй.

Галуут голын хавцал. Баянхонгор аймгийн Галуут сумын нутгаар урсдаг Галуут голын хавцал манай орны хамгийн нарийн хавцлуудын нэг бөгөөд 2 км урт 300 м өндөр, нарийн газартаа 1 м өргөн. Энэ хавцлын доогуур урсах голын ус дээрээс нь харахад нарийхан мөнгөн саа мэт жирэлзэнэ.

Дөрөө шуулгадаг.
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг Шар мухрын амны урд хажууд өөд руугаа явсан хүн заавал дайрдаг нарийн хавцал бий. Энэ хавцлаар явган хүн нэг нэгээрээ цуварч гардаг. Морьтой хүн бол явгалж ганзагалаагаа авч хоёр дөрөөгөө эмээл дээрээ шууж байж гарахгүй бол хаданд цохигдож хүн морьгүй хавцлын гол руу хийсэн усанд унаж үхэх аюултай. Иймээс энэ хавцлыг Дөрөө шуудаг гэж нэрлэжээ.

Дөрөө хангинадаг. Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт орох замд "Дөрөө хангинадаг" хэмээх 7 м орчим жимээр хадан хясааг тойрч гардаг. Хясааны ёроолоор урсах Улиастайн голын үерлэх, хөлдөх, гэсэх үед тэр замаар явахаас өөр аргагүй болдог. Энэ замаар явахад хоёр морьтой хүн зөрөх зайгүй учир алсаас дуу чимээ өгч байж нэг нэгээрээ гарна. Үүгээр явсан морьтой хүний эмээлийн дөрөө хангинадаг учир "Дөрөө хангинадаг" гэж нэрлэжээ.

Ботгон хавцал. Зорчиход хамгийн давчуу хавцлын нэг Ховд аймгийн Манхан сумаас өртөө хэрийн зайд байдаг Ботгон хавцал юм. Авдар ачсан тэмээн цуваа явахад татлагын аргамж хад шүргэн хяргагддаг гэдэг.

Урт хавцал. Увс аймгийн түргэн сумын нутаг Хархираа уулын "Арцын ногоо"-ноос "Ишгийн Адарган" хүртэл 20 гаруй км үргэлжилсэн 20-40 м гүн, 50-70 м өргөн хавцлыг нутгийнхан "Шургац" гэж нэрлэдэг. Хоёр хажуугаар нь улиас, бургас шуугисан энэ сонин тогтоцот үзэсгэлэнт хавцлыг дээвэрлэж болдогсон бол өртөө илүү газар үргэлжилсэн хонгил зам болох ажээ.

Эхийн агуй. Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Төвхөн хан уулын Өвөр Агуйт гэдэг газар орших уулын оройн Төвхөн хийдэд ийм нэртэй агуй бий. Энэ агуйд могойчлон шурган орж дотор нь эргэн гарч ирсэн хүн эхээс төрснөөсөө хойших бүх хугацааны нүгэл хилэнцээс салж, сая төрсөн хүүхэд адил ариусгадаг гэдэг билэгдэлтэй тул тийшээ зорчигсдын жим зам улам өргөссөөр өдий хүрчэз.

Агуйн түймэр. Болгоомжгүй үйлдлээс зөвхөн ой мод, халиурсан өвстэй хээр тал ч бус чулуу шороон агуй хонгилд хүртэл түймэр шатаж байгалийн ховор нандин урлалыг сүйтгэх нь бий. Олон жилийн өмнө Өмнөговь аймгийн Хутаг, Шанхай уулын заагт оршдог Гурванзээрдийн агуйд хүн санамсаргүй гал алдснаас өдий төдий он жилийн турш хурж дагтаршсан сангас нь хөрзөн адил уугиж, олон сарын турш агуйн амаар утаа олгойдсон бөгөөд түүнээс болж агуйн дотоод төрх ихэд өөрчлөгджээ (Агуйн ерөнхий байдлыг дараа жич өгүүлнэ - Г.Г.).

Агуй өвөлжөө. Говь-Алтай аймгийн Аж богдын уулын нэгэн аманд Цуянгийн агуй гэж бий. Дээр үед энэ агуйд олон жил айл өвөлжиж байсан гэх бөгөөд үүнийг тэндэх малын зузаан хэвтэр бууц гэрчилнэ. Саравчтай хашаа мэт ирмэглэн тогтсон, наран ээвэр зүг харсан уужим саруул энэ агуйд мянган бог малтай хоёр айл элбэг багтах зайтай ажгуу.

Гурван зээрдийн агуй. Өмнөговь аймгийн Хутаг, Шанхай уулын зааг Гурван зээрдийн хэцэд эл агуй оршино. Амсрын өргөн нь 80 см, өндөр нь 180 см, дүүжингээр 10 гаруй метр доошлоход хөл газардан хана, дээвэр нь цасан чихэр мэт цагаан жоншин 9 өрөө тасалгаа тосдог. Энэ агуйн салаанууд уужим, нарийн олон янз. 180 м урт нэгэн салаанд нь 70-аад жилийн өмнө орж судалгаа хийсэн шар Дамдинсүрэн (А.Д.Симуков - Г.Г.) нарын болон бусад элдэв амьтны мөр дөнгөж саяхан яваад өнгөрсөн юм шиг шинээрээ хадгалагдсаар. Хамгийн сонин нь знэ агуйгаас 1930 онд хатан хүний хатсан хүүр олсон агаад энэхүү шарилын насыг судлаачид 300-400 жил гэж үзсэн боловч ямар учиртай, хэн гээч хатагтай хэрхэн тэнд үүрд нойрссоны учрыг өдгөө хүртэл тайлаагүй л байна.

Гүн агуй. Хэнтий аймгийн Дадал сумын Сөөгтийн агуй бол манай орны хамгийн гүн агуй юм. Эгц доошоо 70 гаруй метр гүн энэ агуй өвөл арванхоёрдугаар сард амсартаа -32 хэм, ёроолдоо +2 хэм дулаан байна. Ёроолын нь нууранд нүдгүй болон өнгөгүй загас, өнгөгүй шоргоолж зэрэг амьтад амьдардаг ажгуу.

Агуйн эмнэлэг. Монголд дээр үеэс агуйн эмнэлэгтэй байжээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Агуйтуулын агуй, Баянхонгор аймгийн Сэндэртийн агуй зэрэгт тийм эмнэлэг ажиллаж байв. Агуйн эмнэлэгт, тухайлбал Сэндэртийн агуйд гэхэд түлэнхий, даралт ихсэх, хөхний өвчин, ходоод гэдэсний хямрал зэрэг өвчнийг эмчилж байжзэ.

Хаяагийн элсний гурван аяс. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт Хаяагийн элс гэж их элс байдаг. Салхи гарах юм уу элсийг нь хөдөлгөхөд эндэх Их цагаан, Бага цагаан, Нүдүүр гэдэг гурван элсэн уулын Их цагааны элс нь дүнгэнэх, Бага цагааны элс нь исгэрэх, Нүдүүрийнх нь юм нүдэх мэт чимээ гарган дуугардаг болой.

Хар элс. Увс аймгийн Ховд сумын нутагт Ачит нуурын зүүн урд онцгой хар өнгөтэй, найрлагадаа хлорт занар ихээр агуулсан элс бүхий хоёр манхан толгой бий. Эндэх элс нь манай орны төдийгүй Төв Азийн хамгийн хар элс юм. Хар элс нарны илчийг их шингээж халдаг тул нутгийн хүмүүс жин тавих зэрэг эмгүй эмчилгээний зорилгоор ашиглаж иржээ.

Ховор цахлайт нуур. Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт Ихэс нэртэй тогтмол нуур (6 км урт, 4 км өргөн) бий. Монголын "Улаан ном"-нд хамгаалагдсан үлдмэл цахлай хэмээх ховор шувуу зөвхөн энэ нуурт байдаг.

Тоглоомын тойром. Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт ийм нэртэй хэсэгхэн хуурай тойром бий. Говь нутгийн, ёстой л хүүхэд түүж авч наадмаар янз янзын өнгө дүрсийн мана, гартаам чулуу ярайж бөмбийлцөн тэр хэсэгхэн газарт хуржтогтсон учир Тоглоомын тойром нэр авчээ.

"Сэмж". Хөвсгөлийн зарим голын ус галт уулын тогоо мэт агаад юүлүүр маягийн асар том хонхорхойнууд. үүсгэн хөлддөгийг нутгийнхан сэмж гэж нэрлэдэг. Амсраасаа ягуухан налж доош хүнхийсэн эдгээр мөсөн тогооны ёроолын цоорхойгоор голын ус харзалж жирэлзэн урсаж харагдан, хөл хальтарвал гулсан орж мэдэхээр айдастөрүүлдэг. Ийм "сэмж"-ийгтусаймгийн Ринчинлхүмбэ сумын Жаргалтайн гол зэрэгт илүүтэй үзэж болно.

Хаг нуурын гурван гайхамшиг. Завхан аймгийн Яруу сумын төвийн ойролцоо Хаг гэдэг жижигхэн нуур бий. Энэ нуурын ус юм угаахад ямарч савангаас дутахгүй өнгө оруулдаг, зуны дэлгэр цагт мал булхуулахад тарга тэвээрэг нь сайн тогтдог, шавар нь орж суух юм уу биедээ түрхэхэд арьсны элдэв тууралт, маажуурт сайн гэж алдаршжээ.

Хорт нуур. Завхан аймгийн нутагт орших Бага нуурын уснаас уусан мал хордож үхдэг учраас энэ нуурт нутгийнхан малаа усалдаггүй. Шалтгааныг нь судлаачид хүн, малын биед хортой нөлөө үзүүлдэг хөвөгч замаг уг нуурт ихтэй холбож үздэг.

Хөлддөггүй нуур. Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг Тамчийн давааны ард "Амтат нуур" гэдэг нэртэй давстай нуур бий. Энэ нуур ямарч хүйтэн өвөл хөлддөггүй гэлцэнэ.

Сангийн далайн нэг хачин. Хөвсгөл аймгийн Сангийн далай хэмээх томоохон нэгэн нуур хангай газрын гадагш урсгалтай нуур хэрнээ Төв Азийн гадагш урсгалгүй савын Алтайн шар сугас, нохой загастай нь хачин.

Таван төрхт уул. Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт элсэн дунд цогцолсон Их монгол хэмээх үзэсгэлэн төгс нэгэн сайхан уул бий. Д.т.д 1675 м өргөгдсөн энэ уулын 1500 м-ээс дээш өндөрт өндөр гэгээн Занабазарын аравнайлсан гэдэг нов ногоон арц ширдэглэж, бэлий нь манх элс, нуур ус горхины ширэнгэ бургасаар уулын буга идээшилж, хөвчийн ойд нь хөхөө шувуу донгодно. Хамгийн гол нь тал хээрийн бүсийн элсэн манхаар хүрээлэгдсэн энэ намхавтар уулнаа говь, хээр, ойт хээр, ой хөвч, өндөр уулын тагийн таван төрхийн үзэсгэлэн нэгэн зэрэг бүрнээ цогцолсон нь ховор тохиолдол юм. Дашрамд дурдахад Их монгол уулын зүүн урд хормойн Ширээт цагаан нуурын хөвөөнөө 1639 онд халхын өндөр гэгээн Занабазарыг анхдугаар Богдоор өргөмжлөн ширээнд залж шар бүст өргөө байгуулан өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын анхны шавыг тавьж байжээ.

Дэлхийн физик газарзүйн зураг