CV /товч намтар/
Дэлхий ертөнцийн хөгжлийг дагаад хөдөлмөрийн зах зээл улам өргөжиж, чадвар дадал байвал хаана ч юу ч хийж болох боломжийг олгож байна. Аливаа хүн амьдралынхаа туршид тодорхой хэмжээгээр ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж, албан тушаал дэвшиж, эсвэл нэг ажлаас нөгөө ажилд шилжин ажлынхаа нөхцөл бололцоог сайжруулж байдаг. Харин ажил олгогч нараас бидэнд ажилд ороход анкет бөглөн CV илгээх шаардлагуудыг тавьдаг. Аливаа хүн өөрийгөө хэрхэн илэрхийлж тодорхойлохоос хөдөлмөрийн зах зээлд амжилт олох эсэх нь шалтгаална. Тиймээс ажил олох, хүссэн ажлаа хийхийн тулд бичсэн зүйлээрээ өөрөө хэн гэдгээ илэрхийлж чадах ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс л бид CV-ний тухай, хэрхэн бичих тухай зөвлөмжийг өгч байна.
CV гэж юу вэ?
CV буюу “curriculum vitae” гэдэг үг нь товч намтар гэсэн англи үг юм. Мөн латинаар “Таны амьдралын замнал” гэсэн утгатай үг. Нэг үгээр хэлбэл амьдралын толь юм. Таны CV-нээс таныг хэр олон талын чадвартай болох мэргэжлийн зэрэг цолтой эсэх, олон газар ажиллаж байсан уу үгүй юу, эсвэл ерөөсөө ажил хийгээгүй гэртээ сууж байсан уу, ажилдаа хэрхэн амжилт гаргасан, эсвэл байр сууриа олоогүй байгаа, маш сайн тодорхойлолттой эсэхийг ажил олгогч бүрэн ойлгож мэдэх боломжтой. Гэхдээ та ажил олохын тулд дээд зэргийн мэргэжилтэн байх, их амжилтын эзэн байх албагүй юм. Ажил олгогч нар бол ямаршуухан хүн хайж байгаагаа мэддэг бөгөөд бидний хувьд тэдний юу хүсэж байгааг мэдэх, тавьсан шаардлагад нь хамгийн сайн тохирох хүн нь та мөн л бол түүнийгээ харуулах нь чухал юм.
CV нь гадаадын их дээд сургуульд сурах, гадаадад ажлын өргөдөл гаргах, янз бүрийн тэтгэлэгт хамрагдах зэрэг бүхий л зүйлд хэрэг болох тул ганц ажлын төлөө хийх ёстой зүйл гэж өрөөсгөлөөр ойлгож болохгүй. Тиймээс хүн бүхэнд CV хэрэгтэй. Сайн CV-тэй байх нь сайхан ажил олох томоохон нөхцөл болдог. Энэ нь нүүр тулан уулзах ярилцлагад ч урдаа барих сайхан бамбай, сайн зэвсэг болно. Ажлын ярилцлагад орох хүний CV-г эхлээд заавал судалж үздэг олон улсын хөдөлмөрийн зах зээлийн жишиг болсон зүйл байдаг.
CV-г юунд хэрэглэх вэ?
CV-г олон зүйлд хэрэглэж болно.
- Сонин сэтгүүлд гарсан ажил олгох зарын дагуу явуулж болно.
- Өөрийн орохыг хүссэн байгууллагынхаа ирээдүйд гарах орон тоонд өрсөлдөх зорилгоор илгээж болно.
- Ажил олгогч байгууллагад өгч болно.
- Албан тушаал дэвших, шагнал урамшуулалд тодорхойлох зэрэг янз бүрийн зорилгоор анкет, өргөдлийн маягт /application/ бөглөхөд хэрэг болно.
- Сургууль, коллежид сурах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор өргөдөл гаргахад хэрэг болно.
Энэ өрсөлдөөнт нийгэмд хэн өрсөлдөх чадвартай байна тэр нь хожих тул эртнээс CV-гээ биччихсэн байх хэрэгтэй. Таны хүссэн ажлын орон тоо гарахад CV-нээс болж хойшлогдож, хоцрох ёсгүй. Нэг ёсондоо цаг хугацаа боломжоо алдахгүй гэсэн үг. Нэгэнт CV-гээ бичсэн тохиолдолд таны ур чадвар нэмэгдсэн үед тухай бүр нь нэмж шинэчилж байх хэрэгтэй. Таны бүхий л нарийн ширийн мэдээлэл зөв дэс дараалалтай байх ёстой. Нэгэнт өөрийнхөө санаанд хүрсэн CV боловсруулчихвал та бусдаас хэдэн алхмын урд байгаа гэж бодож болно. Сайн CV-тэй байх бас нэг давуу тал нь нэгэн зэрэг олон газар явуулах боломжтой байдагт байгаа юм. Өөрөөр хэлбэл дагалдах захиагаа /cover letter/ өөрчлөөд л явуулаад байна гэсэн үг.
СV- ямар дараалалтай байвал тохиромжтой вэ?
Ерөнхий загвар нь ажил олгогчийн сонирхлыг татах, сэтгэлд хүрэхээр хийгдсэн байх ёстой. Эхлээд өөрийгөө хэн гэдгээ танилцуулах, дараа нь боловсрол, ажлын туршлагаа болно. Дараа нь авъяас чадвар болон бусад хамааралтай мэдээлэл дурдаж сонирхол, тодорхойлогч нараа танилцуулна.
Хэмжээ нь ямар байвал дээр вэ?
CV тань хоёр нүүр A4 цааснаас хэтрэх ёсгүй. Хэтэрхий их эсвэл богино болох асуудал гардаг тул энэ талаар дэлгэрүүлье. Үүнтэй холбогдон дараах асуултууд гарч ирдэг.
Миний CV хэтэрхий богино болоод байна?
Хэрэв та дөнгөж сургуулиа төгсөж байгаа бол CV-ндээ аль болох их сургуульд байхдаа явдаг, оролцдог байсан үйл ажиллагааныхаа талаар бичиж болно. Тухайлбал, ямар клуб, бүлгэмд гишүүнээр элссэн, ямар уралдаан тэмцээнд оролцож байсан гэх мэт. Мөн ямар уралдаан тэмцээн, олимпиад, томоохон шалгалтанд орж байсан, хичнээн оноо авч байсан гэх мэт.
Миний CV хэтэрхий их урт байна?
Аль болох хоёр нүүр болгохыг хичээ. Ер нь хамгийн ихдээ гурван нүүр болж болно. Хэн ч үүнээс илүүг уншдаггүй юм. Хоёрын хооронд хэрэг болохгүй зүйлс угаасаа хэрэггүй байдаг. Учир нь ажил олгогчид товч тодорхой CV-г л уншдаг.
Миний CV нэг нүүр дүүрээд, нэг тал болоод байна?
Ийм тохиолдолд компьютер дээр бүх баримтыг сунгаж, завсар зай авч хоёр нүүр болохоор тааруулсан нь зөв юм. Зайг аль болох харахад эвтэйхэн болгож зохицуулах нь зөв. CV дээр хэдий чинээ цагаан зайтай харагдана төдийчинээ уншихад амархан болно. Шахцалдаж шамбааралдсан зай муутай шивсэн бичгийг уншихад маш хэцүү байдаг. Тэгэхээр үгээ сайн зайтай бич. Мөн дээр нь аль болох сайн чанарын цаас хэрэглэ. Хөгжингүй орнуудад бол CV-ний тусгай цаас байдаг. Тийм учраас аль болох сайн зузаан, цагаан цаас хэрэглэ. Дор хаяж 80 граммын цаас байсан нь дээр. Яагаад гэвэл ажил олгогч нар CV-г хувилахад бараан цаас хар гарна, бас муу харагддаг.
Надад одоо 6 нүүр ноорог байна. Яаж хоёр нүүр болгох вэ?
Сайн багцал. Энгийн ойлгомжтой, товч байх зарчимыг бүү март. Хэд дахин ч хамаагүй бичиж гол зүйлээ авч үлдэж товчлох хэрэгтэй, хэрэгтэй хэрэггүй их мэдээлэл байснаар сайн CV гэж хэлэхгүй гэдгийг дахин сануулъя.
Форматын хувьд ямар байвал дээр вэ?
Компьютерээр шивэх хэрэгтэй.Ингэхээр засах, шинэчлэхэд хялбар, цэвэр сайхан болно гэсэн үг.Хүн уншихад ч амар.Компьютерээр шивэхдээ алдаа гаргахаас болгоомжлоорой.Үг үсгийн болон найруулга зүйн алдаатай юм уншсан хүнд сайхан сэтгэгдэл төрөхгүй нь лав.
Зарим CV бичигч нар өөр өөр фонт хольсон байдаг.Энэ бол уншигч хүнийг эргэлзүүлнэ. CV-д хоёроос олон төрлийн фонт хэрэглэж ерөөсөө болохгүй.Олон фонт хэрэглэлээ гээд гоё харагдахгүй, харин ч марзан харагдаж мэднэ. CV-нд тань уншигчдад заавал мэдүүлэх хэд хэдэн зүйл байдаг.Хамгийн гол зүйл нь таны нэр.Хэрэв ажил олгогч 20 CV үзэж суугаа гэвэл аль болох таны нэрийг олоход амархан байдлаар хийх ёстой.Үүний тулд нэрээ арай том бичих ч юм уу, тод хар буюу bold байдлаар бичих гэх мэт.Бусад тодруулах зүйл бол таны шагнал, сурсан курс дамжаа, ажлын нэр, хийсэн бүтээл зэрэг байж болно.Харин гарчиг, хаяг зэрэг зүйлээ тодруулах шаардлагагүй.
Заавал мөрдөх зарчмууд:
- Энгийн байлгах. Үүний тул уншигчийг урт үг өгүүлбэрээр залхаахаас сэргийл.
- Ойлгомжтой байлгах. Бүх мэдээлэл ойлгоход хялбар, найруулга сайтай байх.
- Товч байх. Дэлгэрэнгүй хоёр нүүр хийх.
- Өөдрөг байх. Дуусаагүй болон амжилт гаргаагүй ажлаа биш харин амжилт гаргасан зүйлүүдээ илүү тодотго.
- Уншигчид хэтэрхий энгийн буюу мэдээжийн зүйл гэж битгий бод, өөрийнхөө хийсэн зүйлийг бүгдийг бич.
- CV бичихдээ хангалттай цаг хугацаа гарга.
- Өөрийн ур чадвар, амжилтаа аль болох гэрэлтэй, гэгээтэй талаас нь үзүүл.
- Олон газар CV-гээ явуулж байгаа тохиолдолд хоёр янзаар хийгээд тухайн байдлаас шалтгаалан илгээж бай. Харин хэзээ, хэнд алийг нь явуулснаа тэмдэглэж байх хэрэгтэй.
- CV-нийхээ хаанаас нь ч асуусан бэлэн байхаар ярилцлаганд бэлтгэ.
- CV-ийгээ шинэ ажил, шинэ туршлага, шинэ бүтээл, шинэ чадвартай болох бүртээ шинэчлэж бай.
Анхаарах зүйлүүд:
- Дээгүүр санаатай юм шиг харагдахаар үг, хэллэг бүү хэрэглэ. Ярьж байгаа юм шиг товч бөгөөд тодорхой бич.
- Аль ч хүний CV-ийг бүү дуурай. Харин харж, санаа авч болно, шууд хуулбал танд амжилт ирэхгүй шүү.Яагаад гэвэл хуурамч зүйл хэзээ ч сайн зүйл дагуулахгүн дээр ажлын анхны гараагаа л хуурч мэхлэхээс эхлэх гэж үү.
- Мэдээллийг санаанаасаа бүү зохио.
- Ярилцлаганд орохоор энэ тухай асуултад та унах болно.
- Өөрийнхөө тухай худлаа бүү ярь.Хэрэв үүнийг мэдвэл таныг шууд “тоглоом”-оос хасна.
- Өөрийнхөө авъяас чадварыг гайхуулахаас бүү санаа зов.Бусад хүмүүс ч гэсэн өөрсдийгөө сайн талыг харуулах гэж л оролдож байгаа гээд л бодчих.
- Заавал CV-нийхээ үндсэн эхийг явуул.Ажил олгогчид хуулбарыг явуулж болохгүй. Мөн сайн эхийг өөртөө авч үлдээд, цэвэрхэн хадгалах хэрэгтэй.
- Ямар ч хувьгүй үлдэж болохгүй, хэзээд өөртөө нэг хувийг хадгалсан байх хэрэгтэй.
- Нэг цаасны хоёр тал дээр хэвлэж болохгүй, заавал тус тусдаа цаасан дээр хэвлэх.
- Муу цаасан дээр хэвлэж болохгүй.
- CV-г хэзээ ч нугалж, үрчийлгэж болохгүй.
- CV-г факсаар явуулж болохгүй.Заавал үндсэн эхийг илгээх.
Шаталсан заавар:
- Стандарт CV хамгийн ихдээ долоон хэсэгтэй.
- Хувийн мэдээлэл: овог нэр, 1. хаяг, утасны дугаар, төрсөн он, сар, өдөр, үндэс угсаа гэх мэт.
- Боловсрол: Таны сурсан 2. дунд сургууль, коллеж, их сургуулийн хаяг, он жилүүд, эзэмшсэн мэргэжил, ур чадвар, эрдмийн зэрэг цол гэх мэт.
- Ажлын түүх: ажиллаж 3. байсан газрын нэр, хаяг, даргын нэр, хийж байсан ажлын төрөл, ажилдаа гаргасан амжилт гэх зэрэг.
- Бусад чадварууд: Таны 4. бусад авьяас чадвар.
- Сонирхол: Таны хобби, 5. Хичээллэдэг спортын төрөл гэх мэт.
- Нэмэлт мэдээлэл: Бусад 6. авьяас чадвар болон хийхийг хүсэж байгаа ажилтай холбоотой зүйлс.
- Тодорхойлолт: Таныг хувь 7. хүний хувьд хамгийн сайн мэдэх, сайн тодорхойлж чадах хоёр хүний овог нэр, хаяг.утас, имэйл. Дээр үзүүлсэн зүйлүүддээ тодруулж ойлгомжтой болгохын тулд шаталсан заавар гаргаж өгч байна.
Нэгдүгээр шат : CV-гээ ноороглох .
Чимээгүй саад болохооргүй орчин сонгож суу.
Боловсрол
Энэ хэсэгт дунд сургуулиас аваад коллеж, их, дээд сургуульд сурсан бүх мэргэжил, сургууль эрдмийн зэрэг цол хамгаалсан бол түүнийгээ бичих хэрэгтэй.
Ажлын түүх
Эхлээд өмнө нь хамт ажиллаж байсан бүх дарга, захирлуудынхаа нэрийг жагсааж бич.Үүнд бүтэн цагаар болон цагаар ажиллаж байсан, сайн дураараа ажиллаж байсан бүх л ажлын түүх орно.Гэвч энэ нь ноорог бөгөөд нооргоос таны эцсийн бүтээгдэхүүн шалтгаалахыг санагтун.Яг жинхэнэ CV-дээ бүх мэдээллээ хийхгүй ч гэсэн эхний удаа бүх материалаа аль болох бүрэн цуглуулах ёстой. Бүрдүүлэх бол маш төвөгтэй хасах бол хамгийн амархан ажил.Харин он, сар, өдрийг тавихдаа их анхааралтай байгаарай.
Бусад чадварууд
Энэ хэсэгт бичих зүйлдээ хүчээ шавхах хэрэгтэй. Анхны тусламж үзүүлэх чадвар, жолооны үнэмлэх, тогоочийн курст сурсан үнэмлэх гээд таны гэсэн юу л байна бүгд энд багтана. Ажилд хэрэг болох зайлшгүй шаардлагатай чадваруудыг энд оруулна.Тухайлбал ямар багаж, машин техник ашиглаж чаддаг, гадаад хэлний ямар мэдлэгтэй гээд л бичих юм их бий.
Сонирхол
Энэхүү ноорогт өөрийн чөлөөт цагаараа хийдэг бүх зүйл хобби, сонголт хийж болох 3-4 спортын төрөл, мөн төдий тооны сонирхолыг татах зүйлс зэрэг бүгдийг оруулаарай.
Нэмэлт мэдээлэл
Энэ хэсэг бол таныг чухам хэн бэ гэдгийг харуулах тайлбар.Та үнэхээр анхаарал татмаар өөрийн чадвар, мэдлэгээ энэ хэсэгт ний нуугүй бичих хэрэгтэй.Өөрийгөө магтахаас санаа зовох хэрэггүй.Энэ хэсэг л чухам ажил олгогчийн ёстой загатнасан газар нь маажих хэсэг гэдгийг мартаж болохгүй шүү.Ажил олгогчоос ярилцлагад гарцаагүй дуудах нөхцлийг та энэ бүлэгт хийж өгөх хэрэгтэй юм.
Тодорхойлолт
Тодорхойлолт авах хоёр хүнээ шилж сонгоод тэднээсээ заавал зөвшөөрөл авч, тэдний тухай буюу утас, хаяг гэх мэт мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгаж үз.
Хоёрдугаар шат : CV-гээ засварлах .
Одоо бичсэн бүх зүйлээ уншиж чухам юуг оруулах, юуг хасахаа тодруулах цаг боллоо. Боловсрол болон ажил хөдөлмөрийн түүхийн хэсэгт илүү цаг зарцуулах хэрэгтэй.Хамгийн гол нь мэдээлэл товч тодорхой, уншихад сонирхолтой байхаар бич.Хэрэггүй зүйлийг хас.Гол гол байгууллага, хамт олон, олон жил ажилласан газраа аль болохоор оруул. Нооргоо сайн харж чухам юу нэмж бичихийг бодож ол.Энэ хэсгийг зөвхөн та л хийж чадна.
Энэ мэдээллүүд маань чухам хэрэг болж байна уу, үгүй юу гэдгийг бас сайн бод.Чухам энэ хэсгийг ойр дотны хүнээрээ яагаад уншуулж болохгүй гэж.Хөндлөнгийн хүн таны нуршуу, эсвэл хэт товч, бүр юу илүү, юу дутуу хийснийг хэлээд өгнө.Мөн таны анзаараагүй үг, үсгийн алдааг ч анзаардаг.
Гуравдугаар шат : Эцсийн бүтээгдэхүүн
Одоо бичсэн бүх зүйлээ шалгаж үз.Хэрэв бүх зүйл жин тан, засвар хийхээргүй бол компьютерт шивэхэд бэлтгэ.Мэдээж шивсэний дараа сайн шалгах хэрэгтэй.Хэрэв таны CV таны давуу талыг тань илэрхийлж чадаж байгаа бол бидний ажил бүтлээ.Дагалдах захианы хамт явуулахад бэлэн боллоо гэсэн үг.
Дөрөвдүгээр шат : Дагалдах захиа
CV-ийг хэзээ ч дангаар нь явуулдаггүй.Хамгийн наад зах нь та ажил олгогчид чухам ямар ажилд орохоор өргөдөл гаргаж байгаагаа дурдсан товч захидал явуулах ёстой.Зарлал мэдээлэлд дагалдах захиа хэрэггүй гэж бичсэн ч байсан та энэ боломжийг ашиглан өөрийнхөө тухай илүү мэдээлэл заавал өгөх хэрэгтэй.